2. Хутга ирлээд л...

1.8K 176 20
                                    

Хутга ирлэх дэндүү уйтгартай ажил, гэхдээ намайг завгүй байлгадагт нь би дуртай. Бэмбэм намайг холоос ажиглаад зогсож байдаг. Би хэн нэгний тусламж эрэх чимээ хэнгэрэг дэлсэх хүртэл хутгаа тун нарийн нямбай ирлэдэг, үсээ үлээхэд хутганы ирэнд хоёр хуваагдаж унах хэмжээний ажилдаа няхуур ханддаг юм.

"Намайг явуулаач, би буруу юм хийгээгүй шүү дээ. Би танд хүссэнийг чинь өгье. Зүгээр л намайг явуулчих, гуйж байна"

Эцэг авчирсан охиноо хөлнөөс нь чирэн доош бууж ирээд түүнийг цохиод ухаан алдуулчихлаа. Тэр буцаад дээшээ гарсан. Бид өмнө нь хэзээ ч ийм зүйл харж байгаагүй. Эцэг ихэвчлэн олзны хүнээ мансууруулсан байдалтай авчирдаг.

Тэр охин толгойндоо даавуун тор угласан байлаа. Би торыг нь авчихмаар байгаа ч эцгээс эмээж байсан юм.

"Торыг нь авчих Лиса. Тэгээд юу болохыг хар"

Би түүнийг хөдөлж байгаа эсэхийг шалгахыг хүслээ. Би дэндүү их айж байсан юм.

"С-сайн уу?"

Торны цаанаас өнөөх охин дуугарлаа.

"Үүнийг хий Лиса"

"Дуугүй бай Бэмбэм, эсвэл би хашгирчихна шүү"

Би түүнд нэг алхам ойртож зогслоо.

"Бэмбэм чи хийчих. Чи надаас ах шүү дээ"

Бэмбэм намайг хажуу тийш хүчтэй түлхээд түүний толгойноос торыг нь татан авлаа. Бурхан минь, би түүн шиг харагддаг ч болоосой.

Тэр үнэхээр хөөрхөн бүсгүй байсан юм. Би ийм үзэсгэлэнтэй хүнийг ойроос харж байгаагүй. Аргагүй шүү дээ, би бараг л гэрээс гардаггүй.

"Таныг хэн гэдэг вэ?"

"Кира... Намайг сонсооч залуусаа би та нарыг хэн гэдгийг мэдэхгүй ч... Т-та нар хутга ирлээд байгаа юм уу?"

"Тийм ээ, та хэдтэй вэ?"

"21. Та нар намайг алах гэж байгаа юм уу?"

Түүний нүдэнд нулимс хурсан байлаа.

"Үгүй л дээ... гэхдээ эцэг магадгүй"

Би түүнд илүү их зүйл хэлмээр байсан ч эцэг буугаад ирлээ. Тэр Кираг цааш чирсээр явахдаа цагаа харав.

"22:25 хүүхдүүдээ, орондоо ороход бэлдээрэй. Хутга ирлэж өгсөнд баярлалаа Лиса"

Үнэнийг хэлэхэд би хутгаа тийм ч сайн ирлээгүй.

Би үзгээ аван түүний нэрийг сийлэхэд бэлдлээ. Бэмбэм ч мөн адил.

Цаг харж байгаад 22:35 болох үед эцэг уянгалаг хөгжим тоглууллаа. Тэр хүн алахдаа хөгжим тавьдаг ч хэзээ ч аймшигт чимээг дарж байгаагүй юм.

Би орилоон чарлааныг сонсоод ханан дээрээ үзгээр удаан сийлж бичлээ.

К-И-Р-А....

•••ADOPTED•••Where stories live. Discover now