29

1.4K 173 3
                                    

"Тэр одоо намайг галзуурсан байгааг харахыг хүсээд байгаа юм байхдаа!?"
Юнги ууртайгаар зочид буудлынхаа өрөөний хаалгыг мөрлөн гарлаа.

Мэдээж дүүгээ хараа хяналтгүй орхиод явахыг хүлээн зөвшөөрөхгүй учир өөрийн туслахуудаасаа Жонгүгийг ажиглаж байхыг хүсээд явсан Юнгид туслахаас нь түүний санаанд оромгүй  зураг иржээ.

Тэхён Жонгүг 2 хамтдаа кафегаас гарч яваа зураг

Машинтай Тэхёных руу явж буй зураг

"Хёна?"

"За захирлаа?"

"Яг одоо Солонгос руу буцах нислэг захиал"

"Мэдлээ"

"Одоо л очиж учрыг нь олох хэрэгтэй"

-

"Хён та өндөг шарж чаддаггүй л юм байна шүү дээ"

"Үгүй ээ би чадна гээд байхад!"

"Бүр түлэгдээд бор болчихсон байна ш дээ ххаха"

"Хнн битгий шоолоод бай л даа"

"Заза уучлаарай даа. Үүнээс хойш ахлах тогооч Жонгүгт даатгачих"

"Фпптт ахаха"

"Юу нь тийм инээдтэй байна аа"

Ичсэн Жонгүг бага зэрэг улайн хошуугаа унжуулан эрхлэх нь Тэхёнд өөрийн эрхгүй эгдүүтэй санагдана.

"Доод хэсэг чинь өвдөхгүй байна уу? Өчигдөр олон удаа хийсэн ш дээ"

Тэхён Жонгүгийн араас очиж тэврээд үнэг шиг зальжин бас намуухан хоолойгоор чихэнд нь наалдан хэлэхэд Жонгүг улам бүр ичин чих нь час улаан болчих нь тэр.

Chu~ <3

Улаан чих эгдүүг нь дээд цэгт нь хүргэсэнд Тэхён үнсэж орхилоо.

"Та одоо том өрөө рүү яв аа би өндгөө түлэх нь байна"

Ичсэн Жонгүг Тэхёнийг бушуухан гал тогооноос гаргав.

"Одоо л бүх зүйл зөв цэгтээ ирсэн юм шиг санагдаж байна" хэмээн Тэхён дөнгөж саяхан Жонгүгийн улаахан чихийг үнссэн уруулаа илбэн аяархан хэллээ.

Нүүрэнд нь жаргалын инээмсэглэл бадраастай. Эцэс төгсгөлгүй шуурганы дараа тэнгэр цэлмэх шиг л. Яг л шинэхэн гэрлэсэн хосууд шиг жаргалтай бөгөөд хайраар дүүрэн. Энэ мөчийг юу л сүйд хийж чадав гэж...

"Жонгүг!!!"

Тэхён гэнэт орилсон дуунд давхийтэл цочиж эргэн харлаа. Юнги хамгийн баргар царайгаа Тэхёны нүүр лүү хайр найргүй цацаж, улам чангаар

"Хөөе Жон Жонгүгг!!!!!"

Гал тогооноос сандарсаар Жонгүг гүйн гарч ирэв. Ахынхаа нүд рүү хараад л юу болох гээд байгааг ойлголоо.

Юнгиг том өрөөний буйдан руу чиглэхэд Жонгүг аяархнаар Тэхёны гарыг атгав. Тэгээд шивнэн:

"Санаа зоволтгүй дээ" гэлээ. Энэ үгэнд нь Тэхён тайвшран Юнгигийн зүг харав.

"Намайг эзгүйчилдэг чинь ухаантай л юм. Гэхдээ намайг арай л басаад байгаа юм биш үү? Би-"

"-Та юу гэх нь хамаагүй ээ. Би түүнд хайртай-"

"БИ ҮГЭЭ ДУУСГАЖ БОЛОХ УУ?!!"
Юнги гэнэт дуугаа өндөрсгөн тэр хоёрыг цочоож орхив.Тэгээд ууртайгаар санаа алдсанаа:

"Эхлээд сууцгаачих, би уул нь энд хүмүүс шиг ярилцахаар ирсэн юм."
Тэгээд Юнги хоолойгоо засан үргэлжлүүлэв.

"Чамд дүү минь юу хийснийг мэднэ. Чи ч дүүд минь юу хийснийг би мэднэ...Энэ бүх цаг хугацаанд өөрөөсөө асууж байсан асуулт минь бол "Яагаад?","Яагаад та хоёр хамтдаа байхыг сонгоод байгаа юм бол?". Би мэдэхийг хүссэн. Үнэхээр цаашдаа ч та хоёр бие биедээ зовлон авчирч хамт баймаар байгаа юм уу?"

Жонгүг Тэхёны гарыг улам чангаар атгав. Тэр доош харан гунигтайгаар инээмсэглээд;

"Би ч бас мэдмээр л байна. Мэддэг байсан бол таны асуултад хариулмаар байна. Зүгээр л би ухаангүй хайртай. Эхлээд зөвхөн гадаад төрх, дуу хоолойд нь дурлаж байсан ч одоо бол зүрх сэтгэлд нь хайртай. Та юу ч гэж хэлсэн хамаагүй ээ. Бид хоёрыг хүлээн зөвшөөрөхгүй байсан ч болно. Тэрнээс л дахиж холдмооргүй байна. Ах хүнийхээ хувьд та намайг ганц удаа бодож үзээд миний төлөө сонголт хийгээч дээ."

Жонгүгийн нүдэнд нулимс цийлэгнэн байж ахдаа үнэн сэтгэлээ ярив. Саяныг хүртэл чимээгүй сонссон Юнги эцэст нь хариу үзүүлж уртаар санаа алдав. Тэгээд биеэ цэхлэн, тэдний чангаас чанга атгалцсан гарыг хараад ийн хэллээ;

"Би чамд сайн сайхныг л хүсч ирсэн..."

~Ziak hu udaaan udaan udaan hvleesnii chin etsest shine heseg orloo, daraachiin part deer nileen setgeliin yria boloh ym shg bnshv. Ah yoongi maani yu geh bol doo. Goy comment shaardaj bn huurhnvvdeesee

𝐏𝐒𝐘𝐂𝐇𝐎 𝐅𝐀𝐍𝐁𝐎𝐘Where stories live. Discover now