24

1.6K 245 12
                                    

Хаврын дулаан Тэхёны сэтгэлийн цэв хүйтнийг бага болов гэсгээн дулаацуулна. Бас энэ хавар бусдаасаа онцгой. Учир нь тэр энд байгаа.

Кафены цонхоор харсан чигтээ Тэхён гацаж орхилоо. Цус нь царцсан юм шиг болоод, ар нуруунаас нь цахилгаан гүйдэл гүйж, хүзүүний ар, толгой чих хүртэл шар үсийг нь босгоно.

Догдлол.

Юу харсан нь Тэхёны зүрхийг залгиад авах шиг л болов. Урьд Жонгүгийн хүрч, үнсэж байсан газарт дахин халуу төөнөх мэт.

Тейкний араас инээмсэглэн хүмүүст үйлчлэх нэгэн. Жонгүг байна.

Тэхён харцаа салгаж чадахгүй машины хаалганы бариулыг олж ядан татаад, яаран бууж кафен улаан хаалганы урд очиж зогсоод дахин гацав.

Эргэлзээ, айдас түүнийг бүчин аваад тавьж явуулах шинж алга. Түүнийг байхгүй хооронд тэр үнэхээр шинэ амьдрал эхлүүлж аз жаргалтай болж чадаж. Тэхёнгүй бол үхнэ гэж байсан нэгэн шүү дээ. Одоо яваад орвол Жонгүгийн инээмсэглэл яаж үгүй болохыг тэр дотроо төсөөлөв.

Өөрийг нь шархлуулаад явсан нэгнээс хагацан санаа амраад тайван жаргалтай амьдарч байхад нь хамаг бараан дурсамжууд нь ороод ирвэл тэр яаж хүлээж авах бол.

Гэнэт л Тэхён хэзээ ч Жонгүгийн авралын од, амьдралыг нь тэтгэгч нэгэн биш байснаа ухаарчээ.

"Тэр ганцхан намайг л хайрлана, өөр хэнийг ч биш" гэж бодож байсан бодол нь эргэж, "Тэр хэнийг ч хайрлаж болно, ганцхан намайг л биш" болж солигдов.

Ингээд ирэхэд Тэхёны хамаг итгэл хаврын тэнгэрт үүл болон замхрах бөгөөд, зориг нь ч бас нисэн одлоо.

Нэгэнтээ тэр түүний зүрхэнд байж үзсэн. Одоо бол энэ мэдрэмжийг дахин авах боломжгүй гэж тэр өөртөө итгүүлж байна.

Жиминд сайн сайхныг хүсээд тавьж явуулж чадсан шигээ дахиад Жонгүгийн алдах уу?

Энэ л удаа хувиа хичээчихье

Зовж байхад нь гараа сунгаагүй, бас бидний харилцаа сайхан эхлээгүй. Бууж өгөх бодлууд илүү тодорч эхэллээ.

"Больё, чадахгүй нь" гэж хэлээд Тэхён эргэхдээ өөртөө зориг үлдсэн эсэхийг дахиад нэг удаа шалгав.

Сүүлчийн ганц дусал зориг байсан ч хамаагүй бүгдийг нь шавхаад орохсон.

Цайны цаг учраас кафегаар дүүрэн сургуулийн хүүхдүүд оюутнууд байж аз болоход Жонгүг хаалганы гадаа хэн байгааг анзаарах сөхөөгүй аж.

Тэхёны гар аажмаар хаалганы бариул руу дөхөж эхэлтэл гэнэт бөөн ахлах сургуулийн бололтой охид инээлдэн кафегаас гарж ирцгээх бөгөөд Тэхёнтой бараг мөргөлдөх шахаад зогсоцгоов.

"Хөөе болгоомжтой бай л даа." гэж нэг охин нь найздаа хэлтэл,
"Өө яана аа уучларай." хэмээн хамгийн урд явсан нэг нь бөхийн уучлал гуйгаад эргээд дээш болохдоо золтой л орилсонгүй амаа даран таг гацлаа.

"ЭНЭ ЧИНЬ КИМ ТЭХЁН БАЙНА"

Охид орилолдож эхэлэхэд жолооч гэнэт анзааран машинаасаа үсрэн бууж шуугиан руу яарав.

Охид цүнх, халаасаа ухан утас, гарын үсэг цаас балаа хайж, зүгээрчгүй түүний биенд хүрэх гэж завдана.

Тэхён сандарч яахаа мэдэхгүй тэвдэхэд жолооч ах хажууд нь яаран ирээд охидуудыг холдуулахаар гараа халхална.

Зөвхөн гадаа ч биш кафены дотор байсан бүгд л шуугилдан түүнийг харахаар овоороход Жонгүг ч бас сонирхон дөхөх гэж оролдсон ч бөөгнөрч шамбаарсан олны дундаас Тэхёны зулайг ч олж харах аргагүй байв.

za bugdeeree saihn shineltsgeej bnu? vnabi ni sar shiniin belg bolgood update ogloshu huurhun comment huleej bgajuu🥺

𝐏𝐒𝐘𝐂𝐇𝐎 𝐅𝐀𝐍𝐁𝐎𝐘Where stories live. Discover now