0

4.7K 340 17
                                    

ШУУРХАЙ МЭДЭЭ: 2021 оны 11сарын14 буюу өнгөрөх шөнө Солонгосын ханхүү үндэсний бахархал Ким Тэхён ор сураггүй алга болжээ. Тэрээр хамгийн сүүлд шинэ дууныхаа нээлтэнд зориулан фэн уулзалт хийснээс хойш дахиж харагдаагүй байна. Энэ хэргийг цагдаа нар шалгаж байгаа бөгөөд тэдний таамаглалаар Ким Тэхён хүнд барьцаалагдсан байх магадлалтай гэж үзээд байна. Мөн та бүхэн дор бүрнээ тайван байж тодорхой хариу иртэл тэвчээрэй хүлээж өгөөрэй.

"Хаха! Та ч үнэхээр алдартай юм аа, алга болоод бүтэн өдөр ч болоогүй хэрнээ шуурхай мэдээгээр гарч л байдаг? Тэгээд яасан гэнэ ээ, хүнд барьцаалагдсаан? Хаха, Больж үз тэд таныг хүчээр энд байлгаж байгаа гэх гээд байна уу? Энэ мэдээ ч намайг үнэхээр гомдоож байна шүү? Гэхдээ юу гээч, та надад байгаа болохоор би тийм ч их гомдохгүй байна.... Аа, харин танд ямар байна? Надтай хамт байгаадаа жаргалтай байна уу?"

Хар юүдэнтэй цамц өмсөж маск зүүсэн нэгэн зурагтаар гарах мэдээг хальт үзчихээд санаа алдан гартаа байсан удирдлагаа хага базаж орхих бөгөөд тэгснээ гэнэт л галзуу аятай чанга чанга инээгээд хэн нэгний өмнө очиж суух нь тэр.

"Хараал идсэн гаж донтон! Намайг эндээс явуулаач, ямар новшоо хийгээд байгаа юм! Чамд өөрийн гэсэн ухаан байна уу! Үхмээргүй байгаа бол намайг яг одоо сулла гэж байна!"

"Амаа тат! Би таниас огт өөр зүйл асуусан байхад өнөөх л залхмаар яриагаа эхлүүлчихлээ! Та ч хүн уурлуулахдаа сайн юм аа? Гэхдээ таниас өөр хэн ч намайг ингэтэл нь уурлуулж чадахгүй гэдгийг мэдэх үү? Одоо харин хариул, энд надтай хамт үлдэх үү? Эсвэл үхлийн муугаар үхэх үү?"

Чөтгөр гэж, яагаад ийм зүйл болчихов оо?

2000 фэнтэй болсоноо тохиолдуулан нэгэн шинэ бичвэрийг та нартаа бэлэглэж байна! Тэгээд 2000-уулаа болсонд баяр хүргэе❤️🎉🎁 Миний зохиолыг идэвхтэй уншдаг, чимээгүй уншдаг гээд бүх хөөрхөн уншигчдадаа хайртай шүү!💝 Цаашдаа улам олуулаа болно гэж найдаж байна. Энэ бичвэрийг минь хайрлаж өгөөрэй🥰

𝐏𝐒𝐘𝐂𝐇𝐎 𝐅𝐀𝐍𝐁𝐎𝐘Where stories live. Discover now