12

1.9K 255 14
                                    

"Жонгүг намайг сонс, чи бол сайн хүүхэд зүгээр л яах учраа олохгүй байгаа бяцхан чөтгөр ойлгосон уу? Чамд зааж зөвлөх эцэг эх байхгүй, хажууд чинь түших хэн ч байгаагүй учраас их л хэцүү байсан байх. Гэхдээ юу гээч, тэглээ гээд чи муу хүн болох шаардлагагүй хэн нэгнийг хүчээр хажуудаа байлгах ч хэрэггүй. Би чамайг ийм байдалтай зүгээр л хаяаад явчихаж үнэхээр чадахгүй нь... Чиний амьдралд удахгүй надаас илүү сайн хүн гарч ирнэ. Тэгээд тэр хүн чамайг сэтгэлээсээ хайрлаж чи ч гэсэн түүнийг хайрлах болно. Битгий өөрийгөө зовоон барин надтай хамт бай л даа? Чамд зөндөө олон боломж байгаа Жонгүг?"

" Та ингэж урт зүйл ярьж намайг зовоож байхаар зүгээр л би чамд хайргүй, гэхдээ чамайг өрөвдөөд байна." гээд хэлчихгүй дээ? Би хүссэндээ таныг зовоогоогүй юм шүү, ахаа? Тэр мангас таныг явуулахыг хүсэхгүй байгаа...Миний дотор байгаа тэр аймшигтай нэгэн хүртэл танд хайртай болчихсон юм шиг байна яах уу? Би яавал дээр вэ? Та үнэхээр ингээд явчихвал би үхчих болов уу? Өвчиндөө шаналж, таныг санаж байхаар үхчихсэн нь дээр юм байна! Хэрвээ тэгвэл миний толгой доторх тэр дуу хоолой ч алга болж би аз жаргалтай нүд аних бололтой?"

Жонгүг байж боломгүй сэтгэл хөдлөл гарган ярих бөгөөд үнэхээр л Тэхёныг явах тухай ярих үед тэр үхээд эхэлсэн юм.

"Та дөнгөж сая явахгүй гэж амлачихаад, намайг барьж авч үнсчихээд сүүлд нь хэлэх хариу чинь энэ юм гэж үү?"

"Би ч гэсэн цаанаа ажилтай амьдралтай хүн Жонгүг, чамтай энд ингээд зууралдаад байж байх цаг зав надад үнэхээр алга? Чамд би ямар нэг ял оноохгүй, хулгайлуулсан гэх яриаг тэр чигт нь дарах учраас одоо энэ тоглоомоо дуусга-..."

"ОДОО ХАНГАЛТТАЙ! Хараал идсэн өөрийгөө юу хийж байна гэж бодоов! Үгэнд чинь ороод таныг тавиад явууулчих юм шиг байна уу? Аргадаж энхрийлээд байхаар намайг зөөлөрнө гэж бодсон юм биш биз дээ! Та ч үнэхээр сүрхий юм аа, хэрвээ би гарч ирээгүй байсан бол түүнийг аргадсаар байгаад, хараал идсэн эмзэг сэдвийг нь хөндсөөр байгаад хаяаад явахнээ? Гэхдээ уучлаарай, түүнээс ялгаатай нь би танд хайргүй!"

Жонгүгийн дотор байдаг өнөөх мангас гараад ирсэн байх бөгөөд яг анхных шигээ аймшигтай болчихсон харагдана. Хэрвээ Тэхён аятайхан байсан бол түүнийг устгачихаж ч болохоор байсан юм.

"Чи надад хайртай!"

"Юу? Хаха!"

" Чи надад хайртай гэж байна!"

" Тэр тэнэг танд тэгж хэлээ юу? Хаха, инээд хүрчихлээ байна! Та арай л давраад байгаа юм биш үү?"

Жонгүг гэнэт түүний гэдэс рүү хүчтэй нь аргагүй цохисонд Тэхён эрчиндээ хөл алдан доош унах үед түүнийг ганц хүчтэй алгадаад л ухаан алдуулж орхисон юм.

"Арчаагүй юм... Хайр гэнэ шүү!"

-

Тэхён анх сэрсэн газраа дахин сэрэх бөгөөд тэр үргэлж Жонгүгийн дулаахан энгэрт тэврүүлэн сэрсээр байгаад аль хэдийн дасаж орхижээ. Гэвч одоо түүнийг мөрөөдөх л боломжтой биз.

"Гуйя, түүнийг буцаагаад гаргаад ирээч дээ? Чи ингэлээ гээд юу ч хожихгүй!"

"Үгүй дээ, би түүний төлөө л энд байгаа? Би түүний төлөө л таныг хулгайлсан, би түүний л төлөө хэцүү үед нь гарч ирж хийж чадахгүй ажлыг нь дуусгадаг. Харин тэр сая таныг явуулахгүй байхыг чин сэтгэлээсээ хүссэн. Гэвч та түүнийг бодож байгаа мэт царайлан яс юман дээрээ хар амиа бодоод явах гэж байсан биз дээ? Хараал идэг, ийм хүнд дурлаж ч байх гэж дээ?"

"Би түүнийг боддоггүй байсан бол аль хэдийн хаяаад явчихаж чадах байсан юм новш минь!"

"Хөөх, ямар уярамаар юм бэ? Бүр сэтгэл хөдөлчихлөө байна! За тэгээд одоо яамаар байна даа?"

𝐏𝐒𝐘𝐂𝐇𝐎 𝐅𝐀𝐍𝐁𝐎𝐘Where stories live. Discover now