1

2.4K 285 24
                                    

"Миний babyboy сайхан амарсан уу? Битгий ингэж хар л даа, та л өөрөө энд унтахыг хүсээ биздээ? Таныг аль болох тухтай газар байлгахыг хүсэх болгонд та үргэлж зөрүүдэлдэг. Тэгээд л та одоо энэ хүйтэн хонгилд хэвтэж байна шүү дээ?"

Өнөөх үл таних нэгэн хүйтэн хонгилоор дамжин явсаар түүний өрөөнд орж ирэн маскаа авах үед Тэхён түүнрүү заналтай нь аргагүй ширтэж эхэлсэн юм.

"Хараач, таны харц улам ширүүсчихлээ? Яасан намайг үзэн ядаж байна уу? Тэг дээ, тэг намайг үзэн яд. Харин нэг юмыг санаж яваарай, үзэн ядалт яван явсаар хайр болдог юм шүү?"

Жонгүг түүний амыг уяж хаячихаад ганцаараа яриад л байх бол Тэхён энэ бүхнээс хэдийн залхсан аятай огтхон ч хариу үйлдэл үзүүлээгүй юм.

"За аливээ, ямар нэг зүйл хэлээч дээ? Аа тийм, юм ярьж чадахгүй байгаа гэдгийг чинь мартчихаж! Хаха..."

Жонгүг дахиад л галзуу юм шиг инээсээр түүний аман дахь скочийг хуу татаж орхисонд Тэхён дуу алдан амьсгаадах аж.

"Хөөх? Эхлээчгүй байхад гиншээд байгаа юм уу? Надад таалагдаж байна аа!"

"Тэгээд хүссэнээ аваад намайг явуулаач дээ, новш минь! Юугаа хүлээгээв?"

Тэхён шууд л түүнрүү хашигчаад эхлэх бөгөөд гаран дахь уяанаасаа мултрахыг хичээвч амжилт эс олно.

"Жоохон зөөлхөн хонгор минь? Аав нь их ядарч байна, тиймээс дахиж ганц л удаа дуугаа өндөрсгөх юм бол алчихна гэж мэдээрэй!"

"Ойроос харахаар бүр хөөрхөн юм гээч? Жоохон ширүүн хөдлөхөд гэмтмээр биетэй юм? Яаж ийм эмзэг байдаг байна аа? Таныг олон жил дэлгэцний цаанаас мөрөөдсөний эцэст өөрийн болгодог байжээ?"

Жонгүг түүний эрүүнээс өргөн өөр рүүгээ харуулах гэсэн боловч Тэхён доош харчихаад огтхон ч хөдлөөгүй юм. Тэр хэдий зөрүүд хүнд дургүй ч Тэхён түүний сонирхлыг хангалттай татаж аж.

" Хэн ч чинийх биш! Чи муу гаж донтон!"

Тэхён ингэж хэлээд түүний нүүр лүү нулимж орхисонд Жонгүгийн царай хормын дотор хувьс хийн Тэхёныг хамаг хүчээрээ алгадаж орхив.

"Дахиж ийм үйлдэл гаргавал өөрийгөө үхсэн гэж мэдээрэй! Таныг хангалттай ухаан суусан гэж бодтол үгүй байжээ! Дараагийн удаа илүү томоотой болчихсон байна гэж найдъя!"

Жонгүг ихэд уурсан юу ч хийлгүй гараад явчихсанд Тэхёны хацарнаас цус шүүрсэн хэвээр үлдэж сувдан хар нүднээс нь нулимс тасралтгүй дуслах нь өрөвдөлтэй.

"Новш, новш, новш!!!"

Жонгүг нүүрээ усаар шавшичихаад өөрийнхөө дүрсийг хэсэг толинд харан санаа алдаад өнөөх толийг хага цохиж орхих нь тэр. Түүний гарнаас бага багаар цус дуслан нойл тэр чигээрээ цусанд будагдах үед Жонгүг доош суун уйлж эхлэв.

_

"Тэхёныг олсон уу?"

"Үгүй ээ, эрхэмээ бид үргэлжлүүлэн хайж байгаа."

"Хэдий болтол ийм хариу өгөх гээв! Алга болоод нэг ч хоноогүй байхад түүний фэнүүд галзуурах шахаж байна! Энэ янзаараа удаад байвал тэд биднийг алахаас ч буцахгүй! Тиймээс аль болох хурдан олох хэрэгтэй, ойлгосон уу?"

"Ойлголоо, эрхмээ? Ноёнтон Жон тантай уулзахаар ирсэн байна."

"Асуух хэрэг юун. Түүнийг оруул."

Үл таних залуу ийн хэлээд эргэж харвал маш тансаг хувцасласан эрхэм зальтай нь аргагүй инээмсэглээд зогсож байх нь тэр.

"Юундаа мушилзаад байгаа юм? Чиний царайнаас харвал Тэхён та хоёр сайн байгаа бололтой?"

" Тийм шүү, тэр сайн байгаа..."

"Тэгээд? Ямар байна даа, тэр чиний бодсон шиг орондоо сайн байж чадсан уу?"

"Тиймээ, сайн байсан...?"

"Хэрвээ хүссэнээ авчихсан бол түүнийг явуулсан нь дээргүй юу? Фэнүүд нь лав үхэж байх шиг байна."

"Би хэзээ ч хүссэнээ авчихаад түүнийг явуулна гэж хэлээгүй! Учир нь Ким Тэхён бол өөрөө миний хүсэл!"

𝐏𝐒𝐘𝐂𝐇𝐎 𝐅𝐀𝐍𝐁𝐎𝐘Where stories live. Discover now