22

1.7K 258 29
                                    

3н жилийн өмнөх flashback

"Хоосон мэдрэмж."

Яах ч аргагүй харанхуйд гацсан мэт. Шөнө болгон нэг хүний дулаахан илчинд төөнүүлэн нойрсох хэрнээ үнэн голоосоо даарч хононо. Ганцаардал, хэн нэгний үлдээгээд явсан зай түүнийг ийн дааруулах аж.

Жонгүгийн өмнө аймшигтай буруу зүйл хийснээ мэдэрч, өөртөө гомдон шаналсаар Тэхён хоолноос гараад, турж эцэн, урьдын жаргалтай хөөрхөн инээмсэглэлээ нэгэнт нүүрнээсээ арчин хаясан байлаа.

Угаасаа гандаж хөрч байсан Жимин Тэхён хоёрын харилцаа тэр явдлаас хойш бүр л хөндийрсөөр... Магад хоёул харилцаандаа цэг тавих ёстой болсныг анзаарсан мэт.

"Хоолоо идээрэй Тэхёнаа" гэх Жиминий намуухан дуугаар Тэхён хоолны ширээний ард ирэв. Тэд бие биендээ анхаарал тавьж халамжлах хэдий ч тэнд хайр байхгүйг тэд зөнгөөрөө мэднэ. Зөвхөн аль хэдийн авсан сэтгэлийн шархаа намдааж дэвтээхээр бие биенээсээ явж чадахгүй байгаагаа ч бас мэднэ.

Тэдэнд ярилцах хэрэг байхгүй.
Зүгээр л зөнгөөрөө мэднэ.

Гэхдээ Тэхён ам нээж өөрсдийхөө тадаар ярилцахаар зориг гаргав.

"Юу гэж бодож байна"

"Юу гэсэн үг юм?" гэж Жимин Тэхёны асуултыг ойлгож ядна.

" Бидний тухай. Яг юу мэдрэгдэж байшаа тухай. Угаасаа урьдынх шигээ бид биенээ хайрлахаа болиснийг. Чи яг юу гэж бодож байна?"

Тэхён тойруулалгүй шуудхан асуув. Жимин савхаа доош тавин идэхээ түр азнан хэсэг бодлогоширов. Тэгээд нэг гүн санаа алдаад,

"Шударга байгаад чинь баярлалаа. Би энэ сэдвийг хөндөхөөс өдийг хүртэл зайлсхийж ирсэн..."

"..."

Тэхён түүний нүд рүү ширтсээр л.

" Айж байсан. Аль эрт эцэслэхээр шийдсэн байсан ч чамд тийм зүйл тохиолдслны дараа би яаж чамайг орхиод явна гэж. Хэзээ нэгэн цагт хайрлаж байсан хүнээ зовж байхад нь нэмээд салаад явж би чадахгүй байсан."

Ингэж хэлэнгүүт Жиминий нүднээс нулимс зөөлхөн урссаар хацрыг нь норгоно. Тэхёны дотор давчдах мэт болон хоолойгоо засав.

Гараа явуулан Жиминий гараас атгалаа. Тэхён урьдын Жимийг хайрлаж байсан мөн Жиминээр хайрлуулж байсан тэр нэгэн Тэхён мэт дулаахан инээмсэглээд

" Одоо би зүгээрдээ. Бид өөр өөрсдийн замаар явах цаг болсон. Цаашдаа чамайг зовлон шаналалаараа далайлгаж өөртөө хорьж дөнгөлмөөргүй байна."

Жимин сая нэг толгойгоо өргөөд талархах мэт инээмсэглэв. Энэ бол хосуудын хувиар хийсэн тэдний сүүлчийн яриа байлаа. Хос зүүлт, хамт авхуулсан зургуудаа хаях цаг болжээ.

"Намайг хайрласанд баярлалаа"

Хоолны ширээний ард чимээгүйхэн мэгшицгээх залуухан хосууд. Бие биедээ зүгээр л сайн сайхныг хүсээд явцгаахаар шийджээ.

.

Яах вэ? Яаж дахиад Жонгүгийн царайг харах вэ? Хэрвээ тэр намайг үзэн ядаад харахыг хүсэхгүй бол би яах вэ? Намайг уучлахыг хүсэхгүй бол яах вэ?

Гуниг айдас гэмшил Тэхёныг бүчин авах ч одоо нүүр буруулах хүсэл бүр тийм тэнхэл ч түүнд алга. Одоо зугтахгүй, түүнээс ямар ч хариу ирсэн хүлээж авна гэж тэр шийдсэн. Тиймээс заавал Жонгүгтай уулзах ёстой.

Гэхдээ эмнэлэгт таарснаас хойш Жонгүгийн сургийг огт олж сонсоогүй. Тэхёныг түүний араас явахыг зогсоох хэн ч байхгүй болсон учраас бүхий л зүйлээ тэр Жонгүгийг олоход зориулах болно.

Хувийн мөрдөгч мөнгөөр зодож аваад галзуу солиотой хүн шиг л түүний араас хайж эхлэв. Солонгосын бүх эмнэлэгүүд, бүр оршуулгын газар, цогцос хадгалах газруудаар хайсан ч, яг л Жон Жонгүг гэдэг хүн анхнаасаа байгаагүй мэт ор мөргүй байх аж.

Энэ нь Тэхёныг бүр л айхад хүргэнэ. Гэхдээ шантрахад хүргэж чадахгүй.

Олох болно.
Хэлэхийг хүссэнээ хэлэх болно.

Жонгүгийг хайхын хажуугаар өөрийгөө түүний ах гэж хэлсэн хүнийг ч бас судлаж байлаа.

Ziak hairuuda oird ta hed maani jaahn idewhgv bga shv. Vvniig chn dagaad minii erch buurchihdag uchraas ta nar maani goy commentuud vldeegeerei. Bi chn tvvgeer l setgel hanamj awdag shvv. ~

𝐏𝐒𝐘𝐂𝐇𝐎 𝐅𝐀𝐍𝐁𝐎𝐘Where stories live. Discover now