Тэхён түүний нурууг ширтэж, хэзээ ч ийм төрхийг нь үзээгүйдээ хүйтнээр инээмсэглэнэ. Түүний амьдралд анх удаа дулаахнаар тэвэрч өгсөн нэгэн Жон Жонгүг өөрөө атлаа одоо ингээд хүйтэн нуруугаа үзүүлэн гараа хумиад хэвтчих юм.

Тэхён нэгэнт ийм байдалд унтаж чадахгүйгээ мэдэхдээ үүргэвчээсээ хичээлээ гарган ирж Жонгүгийн ширээнд суусан юм.

Өрөө чив чимээгүй, хэн нэгэн жигдхэн амьсгалан унтаж, харин үзэг цаас нийлэх багахан чимээ л гарсаар үүр цайсан юм. Жонгүгийн сэрүүлэг дугарахад Тэхён дэвтэр дээрээ сүүлийн тоогоо тавьж таарав.

Жонгүг түүний нойргүй хоносныг мэдээгүй биз. Тэр сэрүүлгэндээ сэрчихээд шууд л өрөөнөөс гарсанд Тэхён дүрэмт хувцасаа өмсөн бэлдлээ. Тэр үүргэвчнээсээ сүрчиг гаргаа ирж дэндүү ихийг өөртөө цацаад далд хийв.

Ариун цэврийн өрөөнөөс гарч ирэхэд Юнги түүнийг хараад,

"Өглөөний цай уучихаад яв."

Тэхёны нүд Юнгигийн өөдөөс харан суух ижил дүрэмт хувцастай залуу дээр тусах бол тэр залуу Тэхён дээр хором ч харцаа хаяхгүй. Тэр шүлсээ залгин хойш эргэхдээ,

"Би өглөө цай уудаггүй." гээд тэдний гэрээс түрүүлэн гарахад Юнги хөмсөг зангидсаар,

"Хачин л юм. Шөнөжин нойргүй хоносон гээ биз дээ?"

Жонгүг толгой дохих аядаад "Өөрөө мэдэх биз. Өнөөдөр ирэхгүй бол сайн л байна."

-

Тэхён сургуулийн өмнө таксинаас буухдаа Жон туслахын машин сургуулийн хаалганы өмнө байгааг харахдаа амандаа хараав. Түүнийг олж харсан бололтой туслах нь машинаасаа буун ирээд түүнд бөхийлөө.

"Аав явуулсан уу? Намайг хайж ирвэл юу болно гэдгийг би түүнд анхааруулсан юмсан."

"Захирал явуулсан юм биш ээ."

"Тэгээд яах гэж-"

"Эзэгтэйн тушаалаар ирсэн юм." гэхэд Тэхён чимээгүй болчихов.

"Ээж явуулсан гэж үү?"

Жон туслах халааснаасаа хадгаламжийн дэвтэр гарган ирж түүнд сунгахдаа,

"Хэдийн танд шинэ байр хайж эхэлсэн. Энэ мөнгийг хэрэгцээндээ зарцуулж намайг гэрээс тань сургууль хүртэл хүргэж өгч байхыг даалгасан. Бас... хэрэг гарвал хэзээ ч хамаагүй өөр лүү нь залгаарай гэж дамжуулсан."

Тэхён хөмсөг зангидсаар түүнийг үгээ дуусгах үед эргэлзэх мэт,

"Ээж үнэхээр... бүгдийг нь захисан гэж үү?"

𝐖𝐇𝐎.Onde histórias criam vida. Descubra agora