[Chapter 22]

2K 330 82
                                    


Өглөө сэрэхдээ Тэхён орондоо ганцаар сэрсэн юм. Тэр өндийхдөө хоёр тийш харж, өрөөнд ганцаар буйгаа мэдлээ.

Жонгүгийн өрөөнөөс гарч ирвэл түүний хайсан нэгэн зочны өрөөний буйдан дээр тухгүйхэн унтаж харагдана. Тэхён түүнийг хэсэг ширтэн зогсоод эцэст нь инээвхийлсээр буцаад орчихов.

Жонгүг ухаангүй болтолоо согтсон ч Тэхёны дэргэд хэвтэхийг хүсээгүй бололтой.

Зочны өрөөнд ямар нэг зүйл унаж, Жонгүг чангаар хараал тавих нь сонсогдоход Тэхён өрөөнөөс гарч ирлээ. Жонгүг нэг амьсгаагаар хүйтэн ус балгалж дуусаад эргэхдээ Тэхёныг олж харсан ч царай нь огт хувирсангүй.

"Зүгээр үү?"

Жонгүг тоосон шинжгүй буйдан руу хэвтэхдээ,

"Яасан гэж?"

"Шартаж байгаа биз дээ?"

"Чамд хамаагүй."

Тэхён дүрэмт хувцасныхаа захыг янзлан "Өнөөдөр бас л давтлага таслах гэж байна уу?"

Жонгүг цааш харсан чигтээ "Харин чи өнөөдөр бас л манайд ирэх үү? Хэзээ нүднээс далд орох гэж байна?"

Тэхён хариу хэлсэнгүй. Халааснаасаа түлхүүр гарган Жонгүг рүү шидэхэд толгойг нь онох ба өвдсөндөө цочих Жонгүг,

"Яадаг новш вэ?!" хэмээн хараасаар өндийвөл Тэхёны царай огтхон ч хувиралгүй "Наадхаа зарна уу, хадгална уу өөрөө мэд. Миний түрээсийн төлбөр гэж ойлгоод хөөхөө боль, мэдэв үү? Юнги удахгүй энэ гэрээс явчихна гээ биз дээ?"

Тэхён уруулдаа ёжилсон инээмсэглэл тодруулсаар "Найз.. бүсгүйтэйгээ?"

Тэр хаалганы хүрээ налан зогсохдоо элгэн тэврэн ийн хэлж түүний үгэнд Жонгүгийн царай хэрхэн барайн ширүүсэхийг ажиглана.

"Амаа тат."

Тэхён түүнийг дооглон инээсээр "Одоо бууж өгөхгүй хэрэг үү? Чи хэчнээн чанга атгасан ч Юнги бол ус. Чиний хурууны завсраар урссаар л байх болно."

"АМАА ТАТААД ЗАЙЛЖ ҮЗ!!!"

Жонгүг орилсоор толгойн өвдөлтөндөө ярвайхад Тэхёны инээмсэглэл замхран төв царайлсаар Жонгүгийг гэрт үлдээн гарлаа.

-

Тэхён ангид орж ирээд сууснаас хагас цагийн дараа Жонгүг урьдынх шигээ замбараагүй өмссөн дүрэмт хувцасаа янзлалгүй үүргэвчээ хальтхан үүрсээр орж ирэх аж. Тэхён түүний зүг хальтхан харчихаад тэдний дунд нэг хормын ч яриа өрнөсөнгүй.

𝐖𝐇𝐎.Where stories live. Discover now