[Chapter 29]

2.6K 365 81
                                    

Тэхён гарч явснаас хойш гурван өдрийг Жонгүг ганцаараа өнгөрүүлж, чадахгүй гэдэгтээ эвлэрэхдээ анх удаа хэн нэгэн дэргэд нь байгаасай гэж хүссэн юм. Харин дараагийн өдөр Юнги гэртээ ирж, Жонгүгийн байр байдлыг хараад цочролд орохдоо золтой л нэмээд хэвтэрт оруулчихсангүй.

Ингээд нийтдээ 21 өдөр бүтэн гэртээ хэвтэж, хөлөө эдгээсний дараа Жонгүг эцэст нь хичээлдээ явах боломжтой болж чадлаа.

Сургуулийн хаалгаар орж ирэхэд таарсан бүх сурагчдын нүд түүн дээр тусах ба Жонгүг үүнийг юунаас ч дутахгүй үзэн яддаг билээ. Хоорондоо шивнэлдэж, нүднийхээ булангаар Жонгүгийг онилох тэр олны харц хичээлийнх нь эхний өдрийг л сүйрүүлж хаяхыг мэдрээд нүдээ анихдаа хөмсөг зангидан гүнзгий амьсгал авч шүүгээнийхээ өмнө ирэв.

Урьдных шигээ цүнхээ үлдээн дэвтэр, үзэг аваад ангидаа орж ирвэл ахиад л түүнийг ширтэн хоорондоо бувтналдах хэсэг сурагчдын хүрээлэлд орох ба Жонгүг тэдэн рүү ширүүхэн харц шидлэсээр суудалдаа ирэн суулаа.

"Бёлыг санаж байна уу, хэдэн сарын өмнө сургууль дотор Ким Тэхёнд үерхэх санал тавьж байсан."

Зэргэлдээ салааны охин хойш эргэн харсаар найздаа ийн хэлэхэд түүний амнаас Ким Тэхён гэдэг нэрийг дуулаад Жонгүг үйлдлээ зогсоон урагш гөлөрлөө.

"Аан тийм, яасан гэж?"

"Чи сонсоогүй юу? Тэр өчигдөр орой хичээл тарсны дараа Тэхён дээр дахиад очиж байгааг Миён харсан гэсэн."

"Хөөх, бууж өгдөггүй охин бололтой. Тэгээд юу гэж хэлсэн юм?"

"Мэдэхгүй ээ. Миён сайн сонсож чадаагүй гэсэн."

"Бёл ч тэнэг охин юм даа. Эртхэн- Өө новш гэж, тийшээ хараач?!"

Ард сууж байсан охин нэг тийш харсаар яриагаа ч гүйцээлгүй уулга алдаж хаалга руу заавал тэдний яриаг сонсож суусан бүгд тэр зүгт харлаа. Зарим нь шүгэлдэж, үлдсэн нь уулга алдсан тэр зүгт Тэхён, Бёлын гараас хөтлөн алхах бөгөөд Жонгүг тэднийг олж харсан мөчөөс ангийн цонхоор Тэхёны тайван хувиралгүй царайг үзэгдэхээ больтол дагуулан харсан юм.

"Ү-үерхчихсэн юм уу?"

"Хөтлөөд явж байгаа биз дээ? Бёл дахиж сэтгэлээ илчлээд, Тэхён энэ удаад зөвшөөрсөн бололтой."

"Галзуу юм. Тэд тохирохгүй байна шүү дээ."

Тэдний яриатай зэрэгцэн ангийн хаалга онгойж Жимин орж ирсээр суудалдаа суувал охид гүйлдэл очсоор,

𝐖𝐇𝐎.Where stories live. Discover now