[Last chapter]

4.6K 453 111
                                    

"Тэхёныг ихэр дүү шиг нь амиа хорлохыг хармааргүй л байгаа бол амьдралаас нь эртхэн зайгаа барь. Тэр үүрд тэвчиж дийлэхгүй."

Жонгүг эргэж харан хэд алхсан ч Хусогийн үгэнд хөл нь ахиж хөдөлсөнгүй. Зангирсан хөмсөг нь удаанаар тэнийж, тэр гайхсан төрх тодруулсаар аажуухан эргэж харахдаа,

"Ихэр дүү?" хэмээвэл Хусог толгой дохино.

"Ким Тэхёны сэтгэл зүй үнэндээ тийм ч хүчтэй биш гэдгийг чи ч мэднэ биз дээ?"

-


Бүхнийг ухаарах үедээ чи...
хожимдсон байх болно.




[LAST CHAPTER]



-





"Жонгүг! Хаалгаа нээ!!!"

Юнги сүүлийн хагас цаг хуучин гэрийнхээ хаалгыг чанга орилсоор нүдэн зогсоо нь энэ.

Өнөө өглөө түүнд Жонгүгийн багшаас дуудлага ирсэн билээ. Тэр долоо хоног хичээл тасласан гэдгийг сонсоод өөрлүү нь ч сүүлийн долоо хоног залгаагүй гэдгийг санахдаа ажлаа таслан наашаа ирсэн нь энэ юм.

Гэхдээ тэр орж чадахгүй хэвээр.

Удалгүй найз бүсгүй нь гэрээсээ Юнгигийн илүү түлхүүрийг авчирж өгөхөд тэр маш хурданаар хаалгаа нээгээд гэртээ орлоо.

Нүдэнд хамгийн ил харагдах зочны өрөөнд шалаар дүүрэн хог новш хөглөрч, тэр уурандаа бүхнийг сүйтгэсэн гэмээр хагарч хэмхэрсэн шилнүүд ч харагдана. Харин Жонгүг өөрөө байсангүй. Юнги тэр бүгдийг хэсэг ажиглаж зогсоод шууд л өрөөнийх нь хаалгыг саван орвол Жонгүг орон дээрээ доош харан унтаж байлаа.

"ХӨӨЕ! АРЧААГҮЙ НОВШ МИНЬ!!"

Зүгээр унтаж байгааг нь хараад санаа амрахтай зэрэгцэн уур нь маналзаад ирэхэд Юнги хоёр том гишгэн очоод л Жонгүгийн хөнжлийг хуулж, мөрнөөс нь татлаа.

Хачирхалтай нь, Жонгүг сэрүүн байх нь тэр.

Юнги дээш хараад өөдөөс нь хувиралгүй ширтэх түүнийг ширтэнгээ илүү хөдөлгөөн хийж чадсангүй.

Хэзээ ч ийм байгаагүй Жонгүгт нэг л зүйл буруугаар эргэчихэж. Тэр хачин байна.

"Жонгүг.."

Юнги түүний царай алдсан төрхийг, хүйтэрч хоосорсон харцыг үзлээ. Тэр хариу хэлсэнгүй.

𝐖𝐇𝐎.Where stories live. Discover now