[Chapter 10]

2.2K 294 56
                                    

Одоо үе


Анхны цас орсон өдөр Жонгүг амандаа хараасаар сургуулийн хаалгаар орж ирлээ. Тэр цасыг, бас өвлийг үзэн яддаг. Хонх дугарахтай зэрэгцэн ангид орвол түүний хамгийн түрүүнд харц нь чиглэх зүгт Тэхён хэдийн ирчихсэн суух аж.

Хичээл хэвийн үргэлжилж хонх дугарах хоолны танхим руу орох Жонгүг хоолоо аваад булангийн суудалд суун чихэвчээ  зүүв. Түүний нүдний буланд нэг зүйл өртөхөд урагш харвал Жүён хэмээх охин түүн рүү ширтэж байх аж. Жонгүг өрөөсөн чихэвчээ буулгавал Жүён эвгүйхэн инээмсэглээд,

"Сайн уу, сууж болох уу?"

Жонгүг толгой дохин хоёр чихэвчээ буулгалаа.

"Чи өчигдөр байгаагүй."

"Айн?"

Жонгүг хөмсөгөө өргөн урагш харахдаа өөрт нь хамааралгүй энэ охин яагаад өчигдөр хайсан эсэхийг гайхав. Гайхахаас илүү сонирхол л үл хөдөлнө.

"Чамаас өөр намайг дэргэдээ суулгаж, аюулгүй гэдгийг мэдрүүлэх хүн байхгүй болохоор л.. хайсан юм."

"Аан."

Жонгүгт үнэндээ түүнтэй ярилцах хүсэл хормын хэмжээнд ч байхгүй учир өөр зүйл хэлэлгүй хоолоо идэж дуусаад босоход Жүён дуусаагүй ч даган босчихов.

"Дуусгахгүй хэрэг үү?"

"З-зүгээр дээ."

Жонгүг түүнийг хараад санаа алдан энэ удаад дахиад л ангийнх нь үүдэнд хүргэж өгөхөөр зэрэгцэн алхлаа.

Тэхён багш нарын өрөөнөөс гарахдаа хонгилын нөгөө үзүүрээс ирэх Жонгүгийг олж харахдаа тайван байсан царай нь хувирч орхив. Түүний дэргэд толгой намхан охин инээмсэглэн алхана. Жонгүг түүнийг ангид нь оруулж өгөөд эргээд гараа халааслан алхах нь түүний зорилго охиныг хүргэж өгөхөд байсан гэдэг илт.

Түүний царай барайж араас нь удаанаар алхах бөгөөд хонгил хүнгүй байсан юм. Яагаад ч юм Жонгүг хурдаа багасгах гэж санагдаж Тэхён нэг л хэмээрээ алхаж байсан ч Жонгүгийг бараг л гүйцэн ирлээ. Гэнэт Жонгүг эргэн харав.

Түүнийг араас нь алхаж байгааг мэдчихсэн байж. Мэдсэн ч тоолгүй цааш алхсаар байжээ.

"Чимээгүй гэтэх чинь тэнэг зүйл."

"Гэтэх? Тийм зүйл хийгээгүй."

"Араас халуу дүүгтэл ширтээд байсан даа?"

Жонгүг гараа халааслан мөрөөрөө хана налаад түүнийг ёжилон инээмсэглэнэ.

𝐖𝐇𝐎.Wo Geschichten leben. Entdecke jetzt