[Chapter 31]

3K 379 113
                                    

Өглөө сэрэхдээ Тэхён орондоо ганцаараа биш гэдгээ нуруунаас нь төөнөх дулаанаар мэдлээ. Тэр эргэлзэнгүй эргэн харахад түүний хойноос харан тухгүйхэн гараа дэрлээд унтах Жонгүг түүний нүдэнд өртлөө. Гарцаагүй Жонгүг урьд шөнө явахаар хаалга руу эргэсэн. Тэхён түүнийг зөрөөд өрөөндөө орж ирэхдээ сульдсан биеэрээ ор луугаа унаад хэдхэн хормын дотор унтаад өгсөн юм.

Жонгүг рүү эргэн харж өө сэвгүй царайг нь ширтэн хэвтэхдээ үл ялиг инээвхийлнэ. Унтаж байхдаа дэндүү тайван харагдах энэ төрх нь түүнд хачирхалтай мэдрэмж өгөх аж.

Гэнэтхэн утас дугарч Тэхён цочих шиг болон хойш эргээд утсаа аван харвал Бёл түүн рүү залгаж байсан юм. Хормын төдийд тухгүй мэдрэмжид автах Тэхён санаа алдсаар дуудлагаа авах эсэхдээ эргэлзэн хэвтэж байтал Жонгүг гэнэт ам нээх нь тэр.

"Утсаа ав."

"Новш гэж, сэрүүн байсан хэрэг үү?"

Тэхён ахин цочихдоо ийн хэлвэл Жонгүг хөмсөг зангидсаар нүд нээж,

"Үгүй, чимээнд чинь сэрчихлээ."

Тэхён хариу хэлсэнгүй эргээд утас руугаа харах үед Жонгүг "Утсаа аваад та хоёрын харилцаа дуусч байгааг хэл. Яг одоо."

"Яагаад тэгэх ёстой гэж?" хэмээхэд Жонгүг хөмсөг зангидан өндийж ирээд,

"Ахиад асуудалд ормоор байгаа хэрэг үү? Би олон хэлэхгүй шүү."

Тэхён ам нээхтэй зэрэгцээд дуудлага тасарч харин тэр үгээ залгиж орхилоо.

"Тэр дахиад залгахгүй." Ийн хэлчихээд утсаа орхин Жонгүг рүү биеэрээ эргэн харлаа.

"Тэгээд.. яагаад энд байгаагаа хэлээч?"

"Юу гэсэн үг юм?"

"Би чамайг явсан л гэж бодсон."

Жонгүг инээвхийлсээр түүнд ойртон үсээр нь гараа гүйлгэсээр "Миний эзгүйд юу болчихыг мэдэхгүй болохоор."

Тэхён түүний үгэнд инээд алдаад "Одоо бас ямар тоглоомоо эхлүүлчихсэн юм бэ дээ, Жон Жонгүг? Айж байна."

Жонгүгийн утас дугарч тэр Юнгигээс ирсэн 5 дахь дуудлагыг таслалаа.

"Тэхён Юнги гэх нэрийг хараад л хувирч орхих Жонгүгийн царайг үзээд орноосоо бослоо.

"Юнги явчихаа юу?"

Жонгүг хариулсангүй. Тэхён хувцасаа өмсөөд өндийхдөө "Ойлгомжтой. Тэгээд л үг дуугүй хүрч ирээд шөнө хүртэл үлдэж, тийм үү? Юнги явахдаа байраа зарчихсан уу?"

𝐖𝐇𝐎.Where stories live. Discover now