19.Тэгвэл амжилт!

471 68 4
                                    

"Алив бос! Ингээд байвал бүгдийг нь ээжид хэлчихнэ шүү"

Бугом Жиминийг сэргээх гэж хэдэн өдөр ноцолдож байлаа. Харин Жимин өрөөнөөсөө ч цухуйхгүй байх нь ээжийнх нь санааг ч зовоогоод амжсан байв.

Өрөөндөө хоолоо идэж өдөржин утас оролдон видео тоглоом тоглосоор хүний тооноос хасагдах шахаж байлаа. 

"Бос Пак Жимин! Гарч агаар салхи амьсгал!" 

Удаан харж залхсан ээж нь Жиминийг ахынх нь хамтаар хөөх шахам гаргаад хаалгаа тас хийтэл нь хааж орхив. 

"Тэгэхээр... хаачих билээ?"

Бугом Жимин рүү харсаар ингэж хэлэхэд Жимин гудамжны сандал дээр хэвтээд өгөх нь тэр. 

"Би энд ингээд болчихно оо. Та яв"

"Энэ ийм урамгүй байхгүй юу. Чи дандаа гуйдаг байсан даа. Манай бэлтгэл дээр очихыг. Үзмээр байна уу?"

Тэрнийг ингэж хэлэхэд Жиминий нүдэнд оч үсрэх шиг болон шууд л босоод ирэв. 

"Болж байна. Явцгаая!"

Бугом Жиминийг дагуулан бэлтгэлийн заал руугаа удаанаар алхаж эхлэв. 

Хол ойрын хамаг л зүйлсийг базан ярьсаар нэг мэдэхэд хүрэх газартаа хүрчихсэн байх аж. 

"Танилц! Миний дүү Пак Жимин" 

Бугом найзууддаа Жиминийг танилцуулж найзууд нь ч Жиминд өөрсдийгөө танилцуулах ба удаа ч үгүй буцан бэлтгэлдээ орцгоов. 

"Хөөх... Гоё юмаа"

Энд тэнд боксын мешок /ингэж бичих нь зөв үү?/ нүдэн хөлсөө дуслуулах цээж нүцгэн булчинлаг залуус Жиминд догь харагдаж байлаа. 

"Ахаа би оролдож үзэж болох уу?"

"Үгүй"

Бугомын царай гэнэт өөрчлөгдөн шууд л татгалзах ба юунаас ч татгалзаж үгүй гэж хэлдэггүй байсан ах нь шуул л эсэргүүцсэнд Жимин гайхаж хоцров.

"Гэхдээ яагаад?"

"Энэ спорт амархан биш!"

"Арай та намайг энд тэндхийн тэмцээнд ороод та нар шиг гэмтэж бэртэхийг хүснэ гэж бодоогүй биз дээ? Би ямар саруул ухаангүй хүн үү?"

"Үгүй гэж үү?"

"Би зүгээр та нар шиг ийм бакь болмоор байна"

"Тэгвэл фитнесс гэж юм байдаг юм шдээ"

"Тантай хамт"

Жимин бэлтгэл хийж эхлэв. Өглөөнөөс орой хүртэл. Өөрийн эрхгүй өвдөг нь нугаларан газар унах хүртлээ. Өдөр бүр.

𝐈'𝐦 𝐒𝐨𝐫𝐫𝐲ʲᵏᵏ |✔|Where stories live. Discover now