1. Intro

1.5K 91 3
                                    

Зарим нэгний хүсээд ч олж авч чадахгүй зарим зүйлс надад бий.

Мөнгө, том байшин, үнэтэй машин тэгээд алдартай бас царайлаг хайр халамжаар дүүрэн нөхөр. Гэвч нэг л зүйл байдаггүй.

Эрх чөлөө.

Би эрэгтэй учраас ил гарч болохгүй. Хэрэв улсын нэр хүндтэй компаний захирал ижил хүйстэн гэвэл нэр хүнд нь навс унаж хувьцааны үнэ нь газар доогуур орох биз.

Тиймээс л би зөвхөн түүнтэйгээ биш бас нэг бүсгүйтэй амьдардаг юм. Түүний халхавч болж буй эмэгтэй.

"Жиминаа өглөөний цай бэлэн!"

Саяхан усанд орсон бололтой нүцгэн биен дээрээ цагаан халад өмссөн залуу цагаан болон цайвар шар өнгийг хослуулан тохижуулсан унтлагын өрөөний хаалгаар шагайн ийн хэлэхэд толины өмнө сууж байсан Жимин инээмсэглэн толгой дохих аж.

Түүнийг ширээнд суугаад удаа ч үгүй байхад Жимин ирж суух ба араас нь өнөөх эмэгтэй ч гарч ирэн ширээний ард сууна.

"Өнөөдөр юу хийх гэж байна даа?"

"Мм... Гэрээ цэвэрлэж ном унших л байх даа. Өөр хийх юм байх ч биш дээ"

Хар үст таагүй царайлан түүний гараас бариад "Уучлаарай. Шоронд хоригдчихсон юм шиг амьдруулж байгаад. Хүчирхэг болсон тэр үедээ чамайг бардам гэгч нь танилцуулах болно. Харин тэр хүртэл л хүлээж өгөөрэй"

"Зүгээр дээ. Би дасчихсан"

"Харин чи?"

Тэрээр тэдний яриаг дуугүй л сонсон хоолоо идэх эмэгтэйгээс ингэж асуухад тэр инээмсэглээд "Дэлгүүр хэсч хэдэн шинэ ирсэн хувцас авна. Бас найзуудтайгаа уулзахаар товлочихсон"

"Ойлголоо. Бусдын нүдэнд нэг их өртөх гэсний хэрэггүй шүү"

"Мэдэж байгаа..."

Хоол талдаа ч ороогүй байтал түүний утас дуугаран яарсаар гаран явахад Жиминий нүдэнд бага зэрэг гуниг хурсан харагдах аж.

"Сайхан юм аа..."

Жимин санаа алдан ингэж хэлээд хоолноосоо идэх бол нөгөөх нь гэмшсэн янзтай түүн рүү ширтэнэ.

"Хонгор минь би явлаа"

Үүднээс гутлаа өмсөнгөө ийн орилох хар үст рүү Жимин яаран гүйж ирээд цүнхийг нь гарт нь бариулж өгөөд хацар дээр нь нэг үнсэх аж.

Харин өнөөх нь хангалтгүй байгаа бололтой өөртөө хүчтэй гэгч нь наагаад уруул дээр нь шоб хийтэл үнсэж аваад гарах нь тэр.

Ганцаар үлдсэн Жимин ширээн дээрх бохир тавагнуудыг цэвэрлэх ба үргэлж л хагас дутуу хоолтой үлддэг тэр эмэгтэйн тавгийг л үлдээчихдэг байв. Учир нь тэр ирэх бүртээ өлсөж ядарч байгаагаа хэлэн хоол нэхдэг аж. Харин дутуу идсэн хоолыг нь үлдээчихвэл дуртай дургүй идчихдэг хэрэг.

Өдөр бүр гоё сайхан хувцас өмсөж нүүрээ гоёмсогоор будаад ганган дэгжин өндөр өсгийт углаад час улаан үнэтэй машин унан салхи татуулан давхих тэр эмэгтэй... Түүнд сайхан байдаг болов уу?

Түүнд элдэв янзын үнэтэй даашинз нүүр будгийн хэрэгсэл олон янзын үнэт эдлэл гээд бүх зүйл байхад Жиминд гэр зуурын сул навсгар хувцаснууд л байдаг байв.

Үнэтэй машин нь удаан хугацааны турш зогсоол дээр нь хөдөлгөөнгүй зогсож гэрт нь ирэх хэн нэгний нүдэнд өртчихгүйхэн шиг нуугдаж амьдрах түүнд ямар байдаг бол?

Гэхдээ Жимин хааяа тэр бүсгүйг өрөвддөг юм. Өөрийг нь олонд дэлгэх тэр өдөр зүгээр л хог мэт хаягдана шүү дээ. Энэ гэрийн нэг илүүдэл гишүүн. Магадгүй хэн нэгний хайрыг хүртээгүй болохоороо дэлгүүр хэсэж гадуур зугаалж гунигаа үргээн ганцаардлаа тайлдаг биз.

Шинэ бичвэр!♡ 2021 оны 10 сарын 15 ны 15 цаг 44 минут!

𝐈'𝐦 𝐒𝐨𝐫𝐫𝐲ʲᵏᵏ |✔|Where stories live. Discover now