14. Биеэ бодож байгаарай

510 65 0
                                    

"Юу болоо вэ?!"

"Зам хөндлөн гарч байсан гэж цагдаа нар хэлсэн. Хүргэлтээр явж байсан мотоцикл гэрлэн дохио харалгүй мөргөчихсөн. Хоёулангийнх нь бие сайнгүй байна" 

Жонгүг эмнэлгээс дуудлага аван Жиминийг орхиод яаран гарсан ба Юнги осолд орсон байсан нь энэ аж. 

"Тэр өдөр юу хэлэх гэж байсан юм?" 

"Одоо цаг нь биш ээ Жимин" 

Юнги осолд орсоноос хойших хоёр дахь хоног. Жонгүг Юнгид Жимин Жонгүгт санаа зовж байв. Жонгүг эмнэлэгт ирсэнээсээ хойш нэг ч удаа гэртээ хариагүйн дээр бараг л юм идээгүй аж. Үүн дээр нь түүнд хэлэх гэж байсан тэрний үг. Сонирхол нь татагдаж хүчээр ч хамаагүй хэлүүлмээр санагдах ч Жонгүг одоо хэвийн биш байна шүү дээ. 

 Тэд иймэрхүү байдалтай л өдөр хоногийг өнгөрүүлж байв. 

"Хэлж болохгүй гэж үү? Үүнд чинь санаа зовж байна. Бид нэгнээсээ юу ч нуухгүй гэж амласан шүү дээ" 

Жимин түүний гараас атгаж аван ийн хэлэхэд Жонгүг гараа тата аваад "Уучлаарай. Ийм нөхцөл байдалд чи намайг орхиод явчихвал би үнэхээр амьдарч чадахгүй. Нуух гэсэндээ биш ядаж чамайг миний дэргэд байгаасай гэж би хүсч байна" 

"Энэнээс чинь болж би хоёр хоног толгойгоо гашилгаж өөрийнхөө эд эсийг үхүүлж энд чиний дэргэд сууж байна. Ганц энэ ч биш! Чи өнгөрсөн хоёр хоног ус уухаас өөр юу идэж уусангүй. Надад ийм байхыг чинь харах сайхан байна гэж бодоо юу?!"

Жимин гэнэтхэн дуугаа өндөрсгөн түүнийг загнаж эхлэхэд Жонгүг "Битгий уурла л даа. Найз минь тэнд ухаангүй хэвтэж байхад би яаж юм идэх юм бэ?"

"Найз чинь ухаангүй байгаа болохоос эд эрхтнүүдийг чинь аваад цоожлоогүй Жон Жонгүг! Ингэсээр байгаад чи хүртэл унаад өгвөл намайг яа гээв?!"

"Жиминаа..."

"Чамайг идэхгүй болохоор миний хоолойгоор ус ч давахгүй байна"

"Уучлаарай жаахан чимээгүй байгаад өгөхгүй юу. Та нар эмнэлэгт байна" 

Сувилагч бүсгүй тэдний дэргэд ирэн ингэж хэлэхэд Жонгүг толгой дохин уучлал гуйгаад Жиминий гараас татан хажуудаа суулгав. 

3 дахь өдөр. 

Жонгүг хачин царайтай суусан хэвээр, Жимин Жонгүгт хоол хийхээр гэр лүүгээ явсан байв. 

"Бяцхан залуу чинь чамд хэрэггүй бол би авчихаж мэднэ шүү" 

Гэнэт хажууд хэнэ нэгний хоолой сонсогдоход цочин түүн рүү харвал Инү зогсож байх ба хажууд нь халуун кофе тавиад "Ингээд суугаад байвал тэрний хэлснээр унаад өгнө шүү. Авчирах хоолыг нь тайлбар тавилгүй ид"

𝐈'𝐦 𝐒𝐨𝐫𝐫𝐲ʲᵏᵏ |✔|Tahanan ng mga kuwento. Tumuklas ngayon