17. Гэртээ харьцгаая

481 67 21
                                    

Жимин ахынхаа хамт буцан гэртээ ирчихсэн юу хийхээ ч мэдэхгүй сууж байлаа.

"Ажил дээр нь очъё!"

Яах ч аргагүй ажлыг нь зааж өгөн компани дээр нь ирээд захирлын өрөөнд нь орвол бас л байхгүй байв.

"Захирал чинь хаана байна?!"

"Уучлаарай хэн бэ? Уулзах цаг товлосон уу?"

"Би энэ Пак Жиминий ах Пак Богум гэж хүн байна! Юу яасны чинь цаг. Чи өөрөө цаг! Захирлаа дуудаадах!"

Тэрнийг ингэж хашгирахад Жимин толгой сэгсрэн болохгүй гэж дохиж байв.

"Захирал сүүлийн хэд хоног ажилдаа огт ирээгүй. Холбоо барьж болохгүй байгаа"

"Яадаг хараал идмэр вэ?!"

Богум Жиминийг чирсээр компаниас гараад буцан гэр лүү нь явав.

Жонгүг одоо ч ирээгүй байх бөгөөд Жимин зүгээр суухыг хүссэнгүй шкафнаасаа чемодан гаргаж тавиад үлдээсэн хувцсаа хийж эхлэв.

Гэтэл битгий ирээсэй гэж залбирч байсан хүн нь хэн нэгэнтэй идэлцэх нь холгүй үнсэлцээр орж ирэх нь тэр.

"Үнэхээр энэ новш чинь чамд хайртай байсан гэдэгт итгэлтэй байна уу?"

Зочны өрөөнөөс Богум ийн орилоход гэрт нь хүн байхгүй гэж бодож байсан Жонгүг цочин түүний зүг харав.

"Чи хэн бэ?! Яагаад бусдын гэрт дураараа орж ирж байгаа юм?"

"Хайртай дүүг минь сольсон нөөц чинь энэ байх нь ээ? Гайхалтай. Сахиусан тэнгэр шиг л үзэсгэлэнтэй юм байх гэсэн тамын элч байсан байна"

"Хэн болоод ийм юм ярьж хүн доромжлоод байгаа юм?!"

"Үнэхээр хайртай гэж итгэж байсан ч ингээд бүр мөсөн урам хугарлаа. Өнгөрсөн хэдэн жилийг шал дэмий чиний хормойноос зүүгдэж өнгөрүүлсэн бололтой. Чамд итгэж энд амьдраагүй бол би өнөөдөр ажил мэргэжилтэй сайхан амьдарч байх байсан юм"

Жиминийг ингэж хэлсээр шатаар бууж ирэхэд Жонгүг юу гэхээ мэдэхгүй түүн рүү ширтсээр байв.

"Жиминийг хэр эмзэг хүүхэд байсныг мэдэх үү? Хөнгөхөн ханиад ч хүндрэхгүй өнгөрдөггүй юм л бол өвдчихдөг сул дорой эмзэг хүүхэд байсан. Эрэгтэй ч бай эмэгтэй ч бай бүгдийнх нь харцыг булаасан баргийн эмэгтэй хүнээс ч үзэсгэлэнтэй гэмээр хэнээс ч дутахгүй сайхан залуу болж өссөн. Одоо хар даа! Ямар болгож орхисноо!"

Богум гэрээр дүүрэн орилон Жиминийг хүртэл багахан айлгаж орхив.

"Өөрөө хэлэх гээд хэлж чадахгүй байгаа гомдлоо ахаараа хэлүүлэх гэж хов зөөн барин авч ирээ юу?"

𝐈'𝐦 𝐒𝐨𝐫𝐫𝐲ʲᵏᵏ |✔|Wo Geschichten leben. Entdecke jetzt