15. Намайг хайрла!

492 62 6
                                    

Өрөөний буланд дуугаа хураан суух Жонгүг юу хийхээ ч мэдэхгүй дэмий л гөлөрнө. Харц нь нэг л цэгт төвлөрч яг нэг байрлалдаа хэдэн цаг сууж байв. 

"Уучлаарай та зүгээр үү?

Наагуур цаагуур тасаг дамжин явах сувилагч бүсгүй орж гарах бүртээ хачин байдалд байгаа Жонгүгийн нүднийхээ булангаар анзааран харж байв. Тэгээд Юнгигийн хэвтэж буй тасгаар ороод гарч ирэхдээ түүнээс асуусан нь энэ байлаа. 

Гэвч Жонгүг сонсоогүй бололтой хариу хэлэлгүй суусаар байсанд бүсгүй мөрнөөс нь барин сэгсрэв. 

"Ю-Юу вэ... Яасан Юнги сэргэчихээ юу?" 

Жонгүг ухасхийн босч ирэн ингэж хэлэхдээ Юнгигийн өрөө рүү яарахад сувилагч бүсгүй татан зогсоогоод "Ухаан ороогүй ээ. Таны зүгээр эсэхийг асуусан юм. Таагүй харагдаад"

"Аан... Зүгээр ээ. Анхаарах хэрэггүй" 

Сувилагч толгой дохин хавтсаа тэвэрсээр булан эргэн алга болоход Жонгүг буцан газар суугаад дахиад хаа нэг тийш гөлөрч эхлэв. 

"Мин Юнгигийн ар гэрээс ирсэн байх аа?"

Маргааш өглөө нь эмч залуу коридорийн сандал дээр унтаад өгсөн Жонгүгийг сэрээхдээ ингэж асуух аж.

"Тийм ээ. Юу болсон бэ?" 

"Өвчтөн Мин Юнги ухаан орсон. Та санаа зовохгүй байж болно.

Жонгүг сая л нэг бүтэн амьсгалах шиг болон тасаг руу орлоо. 

"Мин Юнги!"

Тэрнийг дотогш ороход Юнги ийш тийш нүдээ эргэлдүүлэн ширтэх ба Жонгүг рүү харахдаа инээх шиг болов. 

"Замаа харж явахгүй ийм болоод байхдаа яадаг юм?!"

"Битгий загнаад бай..."

Юнги арай ядан дуугарахдаа ингэж хэлэхэд Жонгүг санаа алдсаар дэргэд нь очин суув.

"Би хэр удаан хэвтсэн юм?"

"4 хоног. Бас... таныг унтаж байх хооронд Жимин надаас салчихсан"

Юнгид ярих хүндрэлтэй байгаа бололтой хариу үг дуугаралгүй асуулт эрсэн харцаар ширтэхэд Жонгүг уртаар санаа алдсанаа "Ча Инү энд ирсэн юм. Элдэв зүйлс ярьж байхад нь Жимин сонсчихсон байсан. Намайг орхиод явахад нь би яаж ч чадаагүй..."

Жонгүг ярьж Юнги сонссоор нэлээн хэдэн цаг болсон байв. Орой нь Жонгүг эмнэлгээс хэд хоносны эцэст гарах ба нар агаар ямар байдгийг ч бараг мартах шахсан байв. 

𝐈'𝐦 𝐒𝐨𝐫𝐫𝐲ʲᵏᵏ |✔|Where stories live. Discover now