-21-

738 122 17
                                    

7 жилийн дараа

"Дугаар 2064 ийн хоригдох ялын хугацаа дууссан тул суллаж байна"

Тэхёны ял эдлэх хугацаа дуусч шоронгоос суллагджээ. Харин Жонгүгийг л хайж олох үлдлээ.

Тэр юу хийж байгаа бол?

Тэхён хамгийн түрүүнд Жонгүгийн гэрийн зүг алхлаа.

"Уучлаарай энд тийм хүн байхгүй. Энэ байшинг худалдаж аваад 5 жил өнгөрч байна"

Тэхёны хамгийн түрүүнд сонссон үг энэ байсан юм. Жонгүг нүүчихэж!

Одоо хаашаа явах билээ? Гэр орон битгий хэл хоног төөрүүлчих газар ч байхгүй шүү дээ.

7 жилийн өмнө Жонгүгийг өгсөн бор пальто ноолууран цагаан цамц даавуун хар өмд... тэрэнд үүнээс өөр өмсөх хувцас байхгүй.

Чи хаана байнаа Жонгүгаа?

Яах ч аргагүй нөгөө агуулахын зүг хөлөө чирсээр явлаа. Гэтэл агуулахын оронд огт танихгүй газар байх бөгөөд ихээхэн дуу чимээтэй газар аж.

Төөрчихөж гэж бодон явах гэж байтал араас нь хэн нэгэн нэрийг нь дуудах нь тэр.

"Чи суллагдчихжээ? Агуулах хайж ирсэн байх. Гэхдээ харж байгаачлан агуулах байхгүй болчихсон"

"Даниэл, Жонгүг хаана байгааг мэдэх үү?"

"Уулзчихаад гарч ирээгүй юм уу? Би тэгж л бодсон шд"

"Энд байгаа гэсэн үг юм уу?"

"Үнэндээ тэр үнэхээр муу байгаа. Жонгүг байтугай хүн гэж танихад хэцүү болчихсон. Чи хараад цочих байх даа?"

Тэхён шууд л хажуугаар нь салхи татуулан өнгөрөв. Дотогш орох төдийд л чих дүжирч бөөлжис цутгам үнэрт мансуурах нь тэр.

"Жонгүгаа!! Жон Жонгүг!!!"

Чадах хэрээрээ орилсон ч тэндэхийн чанга дуунаас яаж ч хичээгээд давж чадахгүй байлаа.

Үүнээс болж чимээгүйхэн олон хүний дундуур сүлжин нүдээрээ Жонгүгийг хайж эхлэв.

Төв цэгт нь бараг л нүцгэн шахуу охид өндөр дугуй тайзан дээр таазанд тогтоосон нарийн баганаас зууран хачин хөдөлгөөн хийх агаад тэднийг ойроос ажиглан суух хэдэн залуусын дунд Жонгүг байж байх нь тэр.

Үг ч дуугаралгүй яаран алхсаар өнөө залуус дундаас Тэхёныг татан босгов.

"Чи хэн бэ?"

Жонгүг түүнийг таньж ядсан харцаар харах бөгөөд хөл дээрээ ч олигтой тогтож зогсож чадахгүй байлаа.

"Чи яачихсан юм бэ Жонгүгаа?!"

"Намайг таньдаг байх нь ээ? Тийм дээ... Эндэхийн эзэн би юм чинь"

"Намайг шоронд барьж хийчихээд өөрөө ингээд мансуурч болох хэрэг үү?"

"Хэн гэдгийг чинь мэдэхгүй ч... Залуу! Надаас холдохгүй бол наад үнэтэй хувцаснаас чинь бөөлжис ханхалах болно шүү"

Тэхёны гар сулран Жонгүгаас холдоход Жонгүг газарт сөхрөн унав.

Түүний арчаагүй байдлыг харж тэсэлгүй шууд тэндээс гарч амьдралаа өнгөрүүлсэн эмнэлгийн зүг алхаж эхлэв.

"Тэтгэвэрт гарчихсан"

Бүхий л амьдралд нь хамт байж асарч өдий хүргэсэн хөгшин эмч энд ажиллахаа больсон байлаа.

"Жонгүгт үе үе үзлэг хийж биеийн байдлыг нь шалгадаг шинэ эмч байгаа. Уулзах уу?"

Тэхён толгой дохин сувилагчийг дагасаар Жон Хусог гэсэн пайзтай өрөөнд орж ирэв.

"Эмчээ өвчтөн Жонгүгийн найз залуу"

Найз биш найз залуу гэхийг нь сонссон Хусог гайхан харж байснаа хөгшин эмчийн ярьж байсныг санан урт амьсгаа авав.

"Жонгүгтэй уулзсан уу?"

"Мм. Танигдахааргүй болчихсон байна лээ. Хэзээнээс...?"

"5 жилийн өмнөөс. Үнэндээ би энд ажиллаад 4 жил болж байна. Эмч надад та хоёрын талаар ярьж байсан. Жонгүгийн амьдрал 5 жилийн өмнөөс замбараагүй болж эхлэсэн. Чамайг шорон руу шилжүүлсэн тэр өдөр ах нь бас ээж нь хүний гарт үрэгдэж Жонгүг гуяндаа хутга зоолгочихсон байсан түргэн дуудсан юм байна лээ. 2 жилийн дараа байраа зараад нэлээн их мөнгөөр тэр газрыг худалдаж аваад цэнгээний газар нээж тэндээсээ гарахаа больсон. Сар бүр тэрнийг хүчээр авчирч эмчилгээ хийдэг. Эмчилгээний хоног дуусаад л орой нь буцаад мансуурчихсан байдаг. Тэр тийм л хүн. Хэчнээн өөд нь татах гэсэн ч байрнаасаа огт хөдөлдөггүй тийм хүн"

Хусог ийн яриад удтал хутгасан кофегоо тэрний өмнө тавив.

"Яриандаа болоод хэтэрхий удаан хутгаад хөргөчихлөө. Гэхдээ хүйтэн кофе илүү амттай байдаг л даа"

"Уухгүй ээ баярлалаа. Би явах хэрэгтэй юм шиг байна"

"Жонгүг дээр очих нь уу?"

"Тийм ээ. Тэрнийг аварна"

𝐏𝐬𝐲𝐜𝐡𝐨ᵛᵏ |✔|Where stories live. Discover now