-14-

842 132 9
                                    

Жонгүг Тэхёнаас өөрийг нь явуулахыг дахин дахин гуйж Тэхён харин нүүр өгөхгүй байсаар нэлээн хэдэн цаг өнгөрчээ.

Үдээс хойх нь Тэхён захиалгын хоол барьсаар төмөр хаалгыг чанга гэгч нь дуугарган орж ирэв.

Дахиад л хуурамч үгүй нь мэдэгдэхгүй дулаахан инээмсэглэл...

"Жонгүгаа өлсөж байгаа биз дээ? Хоол авчирлаа"

Тэхён инээмсэглэсээр тэрний өмнө суун авчирсан хоолоо дэлгэж тавилаа.

"Өлсөөгүй ээ. Зүгээр л гэртээ харимаар байна. Энд ингэж амьдрах надад таалагдахгүй байна. Хүйтэн харанхуй бас бохир..."

Тэрний хэлсэн үгнээм болж Тэхёны царай гэнэт хувиран инээмсэглэл нь алга болчих нь тэр.

"Надад мөнгө байхгүй. Эд хөрөнгө эцэг эх ах эгч гээд хэн ч байхгүй. Гэр орон ч үгүй болохоор энэ ашиглагддаггүй агуулахад амь зогоож байна. Санаж байна уу? Эмнэлгээс гарчихаад хамтдаа маш том байшинд хамтдаа амьдарна гэдэг байснаа? Би одоо ч тэр мөрөөдлөө биелүүлэхийг хүсдэг"

"Тэр чинь хүүхэд насны л нэг муу хэрэггүй яриа! Намайг энэ хараал идсэн газраасаа гаргаадах! Залхмаар юм. Ингэж гуйж гувшаад нэг бол алчих гээд байгаа чинь! Өөрийгөө өрөвдчихлөө. Өнгөрсөн олон жилийн турш би ийм л инээдтэй харагдаж байж"

"Жонгүгаа..." Тэхён гэмшсэн харцаар харан гараас барихаар ойртох гэхэд Жонгүг гараа холдуулаад жигшсэн мэт харц шидлэх ажээ.

"Ингэж зовоож байхаар алчих... Чи чадна шдээ. Тэр хөөрхийлөлтэй хүмүүсийг алсан шигээ хэрцгийгээр алчихаж чадна. Эсвэл би өөрийгөө алчихна шүү! Чи ч мэдэх байх амиа хорлох гэж хэдэн мянган удаа зүтгэсэн гэдгийг!"

Тэхён юу гэхээ мэдэхгүй буцаж хойшлоод буруу хараад суучихав.

Тэгээд юу ч юм гараараа оролдох ажээ.

"Хөөе! Гаргахгүй юу?!"

"Хар даа. Би мөнгө олж ирсэн. Хоёулаа жаахан жаахнаар цуглуулаад байвал том байшинтай болж чадах байх. Тийм үү?"

Тэхён гэнэт эргэж харан хамаа замбараагүй атгасан хэдэн воноо үзүүлэхэд Жонгүг нэлээдгүй хачин харцаар харж байлаа.

"Тэхёнаа... Би тэр том байшинг чинь хэзээ л бол хэзээ, хэд л бол хэдийг авчихаж чадна шдээ"

Жонгүгийн хэлсэн үг бүр тэрний урмыг хугалж хэлэх үггүй болгох нь нэг талаараа өрөвдмөөр ч юм шиг. Тэр түүнийг хэт их үзэн ядаад байгаа бололтой.

"Алсан хүмүүсийнхээ халаасны мөнгийг үзүүлчихээд өөрөө ажил хийж олсон юм шиг аашлахаа больж үз!"

Гэнэт агуулахын хаалга нээгдэн хэн нэгэн орж ирэх нь тэр.

Тэхён Жонгүгийг өргөн том хайрцагны араар орж зогсоод хэн гэдгийг нь шалгах гэсэн мэт булангаар нь болгоомжтой шагайх ажээ.

"Энд хэн байна?!"

"Ту..." Жонгүг орилох гээд орилж чадаагүй нь Тэхёны уруулнаас болжээ.

"Хэн нэгэн байна уу?"

Тэхён үргэлжлүүлэн үнссээр байх агаад сэтгэл нь ч дагаад гэгэлзэх аж.

Тун удалгүй дахин хаалга дуугарч нөгөө хүн гарч явсныг хэлж өгөв. Гэвч тэдний уруул наалдаастай хэвээр л...

Нэг л зүйл хачирхалтай. Тэхёнтой хог новш мэт л харьцаж байсан Жонгүг тэрний өмнөөс хариу барьж байлаа.

Хэдий дуусгахыг хүсээгүй ч аргагүйн эрхэнд агаар дутагдан нойтон үнсэлт салах нь тэр.

"Надад битгий хатуу хандаач. Гуйж байна"

Жонгүг юу ч дуугаралгүй Тэхёны гараас мултраад хажууд нь байх модон хайрцган дээр суулаа.

"Гомдож байна. Надад хийсэн зүйлдээ гэмших биш хараал идсэн өвчиндөө буруугаа чихээд байгаад чинь"

Чадал хүрэх байсан бол чамайг алчихмаар байна...

𝐏𝐬𝐲𝐜𝐡𝐨ᵛᵏ |✔|Where stories live. Discover now