-19-

734 120 4
                                    

Сүр бадруулан дотогш орсон ч тэнд хүн байхгүй байвал хэн бүхний урам хугарах биз.

"Ахмадаа энд хүн алга"

"Намайг мэдэхгүй байна гэж бодоо юу?! Хараал ид гэж!"

...

"Өвчтөний бие хэвийн. Биендээ хүнд ачаалал өгсөн дээрээс нь цус алдаж ухаан алдсан. Цус сэлбэсэн учраас удахгүй ухаан орох байх"

Тэхён эмчид бөхийж талархалаа илэрхийлээд дотогш орлоо.

Жонгүг дахиад л эмнэлгийн орон дээр хэвтэж байгаа нь түүнд огтхон ч таатай санагдахгүй байлаа.

"Хурдан ухаан орох хэрэгтэй. Тэгээд эндээс явцгаая. Хамтдаа"

Тэхён түүний гарыг атган үсийг нь илээд нүд салгалгүй ширтэн суулаа.

Тэр чигээрээ унтчихсан байх агаад Жонгүгийг ухаан орсон гэж ч мэдсэнгүй.

"Тэхёнаа"

Бага зэрэг сөөсөн хоолойгоор ийн хэлсэн нь Тэхёныг сэрээхэд хангаоттай байлаа.

"Сэрчихсэн үү? Тэгвэл явцгаая"

Тэхён шууд л хөнжлийг нь сөхөн түүнийг өргөх гэхэд Жонгүг болиулаад "Жаахан амарч байгаад явцгаая. Би ядраад байна"

"Аа-Аан... тэгвэл тэгье дээ. Бас... Уучлаарай. Зүгээр л хэрэггүй байсан юм"

"Чи жаргалтай харагдаж байсан. Тэгээд л эсэргүүцээгүй юм"

Тэхён юу гэхээ мэдэхгүй буцаж суугаад гараас нь атгав.

"Магадгүй чи эдгэх хүртлээ энд хэвтсэн нь дээр байх. Би энд хамт байя"

Энэ хооронд агуулахын дэргэдүүр Сокжин болон Жонсүг тэдний тусгай баг юу ч хийлгүй хийх гэсэн ч яахаа мэдэхгүй эргэлдэх аж.

"Ахмадаа ингээд л суугаад байх хэрэг үү? Ингэх цаг байхгүй шүү дээ"

"Амаа тат! Би бодох хэрэгтэй байна!"

"Ахмадаа би эндэхийн камерын бичлэгүүдийг шалгачихлаа. Өчигдөр орой Жон Жонгүгийг өргөөд явсан эргэж ирээгүй байна"

Сокжин түүн рүү цоолох мэт ширүүнээр харах агаад өнөөх залуу айн хойш хэд алхав.

"Яагаад одоо хэлж байгаа юм? Хэр их цаг алдсаныг мэдэж байна уу?"

Өөрөө бодоогүй дээ эсвэл өөрөөс нь доод албан тушаалтай хүн олоод ирсэнд уур нь хүрч нэг талаараа ичих шиг болж байлаа.

Сокжин уурлахаараа хэнээс ч илүү ширүүн зан гаргаж үүнээс нь Жонсүг хүртэл айдаг ажээ.

Баригдахгүй байх гээд үз л дээ! Муур хулгана шиг хөөцөлдөж тоглоцгооё!

𝐏𝐬𝐲𝐜𝐡𝐨ᵛᵏ |✔|Where stories live. Discover now