-4-

1.1K 153 19
                                    

Тариагаа хийлгээд ирсэн Жонгүг тайван унтах ажээ.

Харин Тэхён урьдын адил тэрнийг тасралтгүй ширтэнэ.

Чи ч бас царайлаг юм.

Нар жаргаж нэлээн орой болсон хойно Жонгүг толгойгоо барьсаар босч ирэхэд Тэхён суусан хэвээр л...

"Яагаад ингэж хараад байгаа юм?"

Өмнөх шигээ хариулт ирдэггүй хэвээр л...

"Галзуу амьтан минь! Дуугар л даа! Уур хүрмээр юмаа..."

"Би зүгээр л ярих дургүй. Чи эсрэгээрээ хэтэрхий чалчаа" Тэхён ийн хэлээд буруу хараад хэвтчихэв.

"Ярих дургүй?! Ямар хүн гэхээрээ ярих дургүй байдаг юм? Чи чинь зүгээр ч нэг сэтгэцийн өвчтөн биш бүр галзуу юм байна шдээ!"

Жонгүг нэлээн ууртай байх агаад өөртэй нь ярих дургүй байгаа нэгэнд галзууртлаа дургүй нь хүрэх ажээ.

"Бүтэн 12 жил эмч сувилагч нараас өөр хэнтэй ч ярьж үзээгүй. Тэгээд бүр тоглох насан дээрээ тоглож ч үзээгүй... Чи надтай тоглож болохгүй юм уу? Би үнэхээр ганцаардаад байна"

Өвдгөө тэврэн уйтгартай нь аргагүй хэлсэн тэрний үг Тэхёны сэтгэлийг бага зэрэг хөдөлгөсөн ч тэрэнд босох хүсэл төрөхгүй байлаа.

"Гуйж байна шдээ. Тэгэх үү? Би үнэхээр тоглож үзмээр байна. Тэхёнаа... Ким Тэхён... Хөөе Ким Тэ Хён! Чи ямар муухай юм бэ!"

Чихэнд чийртэй нь аргагүй гоншигонох Жонгүг хэтэрхий гэмээр төвөгтэй байсан болоод ч тэр үү Тэхён гэнэт босч ирэн тэрний өөдөөс ширтээд суучихав.

"Тоглохоор шийдсэн үү? Тийм үү? Яаж тоглох уу? Гадаа гарч нуугдаж..."

"Би аль хэдийн эхэлчихсэн. Чи 7 удаа хожигдлоо"

"Юуууу?!"

"Бид ширтэлцэж байна. Битгий нүдээ цавчлаад бай"

"Аа...Аан... тийм тоглоом байдаг байх нь ээ?"

Жонгүг хөдөлгөөнгүй болон Тэхёны нүд рүү ширтэн хэсэг суугаад өөрийн эрхгүй нүдээ аничихав.

"Чи хожигдлоо" Тэхён яг л урьдных шигээ хүйтэн царайлан ийн хэлээд буцан хэвтэв.

"Ингээд л болчихож байгаа юм уу? Дахиад тоглоё. Би чамайг дахиад ширтмээр байна"

Тэхён чимээгүй хэвтсээр л...

"Тэхёнаа дахиад дахиад тэгэх үү л дээ...?"

𝐏𝐬𝐲𝐜𝐡𝐨ᵛᵏ |✔|Where stories live. Discover now