-11-

944 144 7
                                    

Тэхёнаа...

Тэхёны талаарх мэдээ улс даяар тархаж хүн бүр түүнийг харааж зүхэж байх ажээ.

Нар жаргасан хойно Жонгүг таксинд суун гэрийн хаяг бичсэн цаасаа өгөхөд жолооч ч гэрийнх нь зүг хөдлөв.

Гэрийнхээ хаалгаар ороход Жонсүг Дари хоёр сандарсан байдалтай түүнийг угтаж авлаа.

"Ашгүй зүгээр байна. Тэр алуурчин чамд минь муу юм хийчихэж гэж л бодлоо"

"Алуурчин гэсэн үү? Миний хайртай хүн гэдгийг мэдсээр байж миний өмнө ингэж хэлж байгаа юм уу?"

"Хүн алсан юм чинь алуурчин л гэнэ шүү дээ!"

"Ээжээ!!"

Жонгүг гэр дүүртэл чанга орилон ээжийнхээ өмнөөс хэтэрхий гэмээр хүйтэн харцаар харсаар буцаад гараад гүйчихэв.

"Жонгүгаа! Хүлээгээрэй!"

Жонсүг ч тэрний араас гаран алга болоход Дари яахаа мэдэхгүй шалан дээр сөхрөн унав.

"Жонсүгаа!" Жонгүгийн араас гүйх гэсэн ч ард нь хайртынх нь хоолой тодхон сонсогдож түр азнав.

"Хаашаа ингэж яарсан юм?"

"Яг цагаа олж ирлээ. Сая гүйгээд гарсан манай дүү. Тэр яах вээ! Араас нь хурдан!..."

Жонсүг тэрний машинд суун Жонгүгийг гүйцэж очоод машиндаа суулгаж аван хаашаа гүйснийг нь лавлах ажээ.

"Эмнэлэгт хүргээд өг! Надад өөр хүлээх газар алга"

"Ойлголоо"

Жонгүг эмнэлгийн нэрийг хэлэн Жонсүгийн найз залуу ч эмнэлгийн зүг машинаа эрглүүлэв.

"Жонгүгаа танилц! Ким Сокжин. Миний найз залуу"

"Сайн байна уу? Жон Жонгүг гэдэг"

Жонгүг тоосон ч шинжгүй байх агаад толгойд нь зөвхөн Тэхён л бодогдож байлаа.

"Энд хэр удаан суух гэсэн юм? Гадаа сэрүүхэн байна шдээ"

"Ирэх хүртэл нь"

Жонгүг их л шийдэмгий харагдах агаад эмнэлгийн хашааны үүдэнд хөлөө завилан суулаа.

Жонсүг Сокжин хоёр тэрнийг авч явах гэж ятгахыг хичээсэн ч зөрүүдлээд байсан учир тэнд нь орхиод явав.

Сар гарчихсан орчныг гэрэлтүүлж хааяа хааяахан нохой хуцах дуулдан үе үе хурц гэрэлтэй маншинууд холхилдож байлаа.

"Юу хийж байгаа юм?"

Танил нэгний хоолой сонсогдох үед түүний царай өөд харахад өнөө хачин залуу зогсож байлаа.

Жонгүг юу гэхээ мэдэхгүй өөдөөс нь ширтсээр байсанд Даниэл түүний дэргэл суугаад уртаар санаа алдав.

"Тэхёныг хүлээх гэж ирсэн байх нь ээ? Би ч бас ирж магадгүй гээд ирсэн юм"

"Чи яагаад...?"

"Тэр чамайг ирэхгүй байна гээд 7 хоног хачин царайлж суусан. Үнэхээр муухай ааштай болчихсон"

"Гэртээ хоноогүй болохоор ээж гэрийн хорионд оруулчихсан. Яаж ч хичээгээд гарч чадаагүй юм"

"Би чиний найз залууд сайн. Гэхдээ хосуудын дундуур орох гээгүй юм шүү. Буруугаар битгий ойлгоорой"

"Гэхдээ..."

Жонгүгийг ам нээх үеэр хэн нэгний хашгирах чимээ сонсогдож хэн хэн нь цочин босч ирэв.

Мэдээж хэрэг аврал эрж орилсон дуу байсан учир аль аль нь Тэхён гэсэн ойлголттой чимээ гарсан зүг рүү яаравчлан гүйлээ.

Тэр үнэхээр Тэхён байсан юм. Шаргал үстэй эмэгтэй газарт ухаангүй хэвтэх бөгөөд Тэхён заналтай гэгч нь түүнийг ширтэнэ...

Тэхёнаа...?

Даниэл түүний нэрийг дуудан бага багаар ойртоход Тэхён ширүүн харц шидэн алахад ч бэлэн мэт харагдаж байлаа.

"Яагаад ингээд байгаа юм бэ?"

Жонгүг санаа зовохын зэрэгцээ бас айсан шинжтэй харахад Тэхёны харц зөөлөрч аль хэдийн амьсгал хураасан эмэгтэйн биеэс хутгаа сугалж аваал Жонгүг рүү хурдан алхаж эхлэв.

"Чи ирчихжээ? Санасан шүү хайрт минь!"

Иб нь нэг юм асууя аа. Энэ бичвэр таалагдаж байгаа юу?

Remember to follow♡

𝐏𝐬𝐲𝐜𝐡𝐨ᵛᵏ |✔|Where stories live. Discover now