-2-

1.2K 182 35
                                    

Энд ирээд нийтдээ 12 жил болоход чи ярьдаггүй хэвээрээ. Уур хүрч байна. Би чамтай ярьж үзэх гэж, чиний хоолойг сонсох гэж 12 жил оролдлоо. 8 настайгаасаа эхлээд л оролдсон... чи ганц ч авиа гаргаагүй. Зүгээр л чамайг хэлгүй гэдэгтэй эвлэрэх хэрэгтэй юу? Хүсэхгүй байсан ч тэгэх ёстой гэж үү?

9 настай бяцхан жаал аль хэдийн 20 нас хүрчээ... Хачирхалтай нь Тэхён энэ олон жил ганц ч удаа дуугараагүй.

"Хоолойгоо ганц л удаа сонсгож болохгүй гэж үү?"

Жонгүг ханан дээрх цаг руу харангаа ийн хэлээд өрөөнөөс гаран явав.

13 цаг 56 минут болж байлаа. Тэр 16 наснаасаа эхлээд өвчин нь хөдлөхөөс өмнө тайвшруулах тариагаа хийлгээд унтдаг болчихсон. Учир нь тэр том болох тусмаа дийлдэхээ больж байсан. Тэгээд л эмч нартай ярилцаж ийм шийдэлд хүрчээ

Цаг гарны дараа урьдын л адил тарианы үйлчилгээ гарч Жонгүг өрөөндөө орж ирэхэд Тэхён байхгүй байх ажээ.

Дахиад л гараад явчихжээ? Хаашаа явдаг юм? Ярьдаггүй юм байж!

Хэдэн цагийн турш Тэхёныг хүлээн хэвтсэн ч тэрний бараа битгий хэл сүүдэр ч харагдсангүй...

Үхчихээгүй байгаа даа?

Жонгүг хачин хачин зүйл төсөөлж бодсоор гэнэт орноосоо босон Тэхёныг хайх гэж байтал яг өмнөөс нь ороод ирэх нь тэр.

"Ингэж цочих гэж...! Солиотой юм уу?!"

Тэхён дуугардаггүй хэвээр хажуугаар нь зөрөн орон дээрээ очин суув.

Яагаад ч юм Жонгүгт Тэхён өмнөхөөсөө арай өөр харагдаад байлаа...

Өнөөдөр яагаад ийм өөр харагдаад байна аа? Гайгүй л байгаа даа...? Өмнөхөөсөө жаахан... жааааахан халуухан ч юм шиг...

"Хөөе? Чи хаачаад ирсэн юм? Яг чамайг хайхаар гарах гэж байлаа"

Тэхён чимээгүй суусаар л...

"Тийм л дээ хэлгүй юм чинь..."

"Гэхдээ нэгэнт л дуугарахгүй юм хойно... Нэг зүйл туршаад үздэг юм уу?"

Тэхён тэрэн лүү гайхсан харцаар харахад Жонгүг тэрнийг дараад авах нь тэр

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Тэхён тэрэн лүү гайхсан харцаар харахад Жонгүг тэрнийг дараад авах нь тэр...

"Дуртай үгүйг чинь шалгацгаая"

Жонгүг хачин инээмсэглэл тодруулсаар аажмаар ойртон урууланд нь ойртож эхлэв.

"Боль"

Тэхёны амнаас гарсан анхны үг...

Жонгүг бага зэрэг гайхсан ч бяцхан инээмсэглэл тодруулаад "Мэдээд байсан юм. Чамайг ярьж чадна гэдгийг"

Жонгүг гэнэт тэрний дээрээс босоод бүжиглэж эхлэв.

"Чи ярьж байна. Энэ л хамгийн сайхан зүйл"

Тэхён хөнжлөө нөмрөн буруу хараад хэвтчихэв.

"Хөөе л дээ! Ямар урамгүй юм бэ?!"

"Тэгээд чам шиг өөрийгөө ярьж чадаж байна гээд дэвхцэх хэрэг үү?"

"Хөөх... Бодсоноос ч бүдүүн хоолойтой юм. Таалагдаж байна"

Тэхён залхсан шинжтэй хөнжлөө толгой дээгүүрээ бүтээчихэв.

"Бүхэл бүтэн 12 жилийн дараа чи одоо л нэг юм хоолойгоо сонсголоо. Би уйлах нь ээ"

Хачин ч гэлээ Жонгүг маш ихээр баярлаж байлаа. Магадгүй тэр жинхэнээсээ дурлачихсан байх л даа.

"Чи өөрийгөө хэр царайлаг гэдгийг мэдмээр байна уу?"

"Үгүй"

"Үнэхээр царайлаг. Шулуухан хэлэхэд би чамд дурлачихсан!"

Ёстой шулуухан гэдэг чинь л энэ байна даа😂 Юу болдог бол доо...?
Аан нээрээ Follow and Vote дарахаа мартав аа~♡

𝐏𝐬𝐲𝐜𝐡𝐨ᵛᵏ |✔|Where stories live. Discover now