Төгсгөл

276 26 8
                                    

"Энэ бүх зүйл ингээд дууслаа."

Юнги инээмсэглэн " Чи их ядарлаа."

"Тийм ээ, үнэхээр хэцүү 3 жил байлаа."

Юнгигийн харц доошлон "Өнгөрсөн бүхэнд уучлаарай, үнэндээ би гадаад явах болсондоо их шаналсан, чамаас салмааргүй байсан болохоор ... Гэхдээ чи миний араас битгий хүлээгээрэй, намайг битгий сайнаар дурсаасай гэсэндээ ... муухай хандаж байсан юм."

Би хөхрөн "Тэнэг амьтан, чи MASH-ийг хаагаад явчихсанд чинь дургүй хүрсэн шүү."

"Тэр үү? Чи зүгээр клуб-д санаа зовж байсан юм уу? Намайг санаагүй юм уу?"

Би чанга инээн "Тийм ээ, ерөөсөө санаагүй ..."

Юнги жигтэй инээсээр миний зүг рүү ирэн үнэндээ би энэ уруулыг ямар их санасан гээч ..

.....
2 жилийн дараа

Жүүн ах чангахан хоолойгоор "Яаа! Ингээд MASH клуб ахин нээгдлээ. Манай захирал Миёол дэд захирал Мин Юнги. Дуучин Бэлла, Жонгүг, угтагч Жимин, Архичин Тэхён..."

"Хөөе! Юун архичин бэ?" Гэж Тэхён цаанаас хамаг чангаараа орилж гарахад "Аан барьмэн гэж байна, мэнежир хөөрхөн Жин! Бид ахин үйл ажиллагаагаа явуулж эхлэхээс өмнө, манай Жин бид хоёр шинэ хүүхэдтэй болж байгаагаа мэдэгдмээр байна аа!!"

Бүгд л ам амандаа "Ооояя! Энэ чинь та хоёрийг 10 билүү 11 дэхь хүүхэд шүү дээ!"

"Хамаагүй ээ, бид хоёр хүүхдэд их хайртай ..." Жин ах Жүүний чихэнд юм шивнэнгээ гараа мөрөн дээр нь тавиад инээмсэглэнэ.

Жүүн ах хоолой засан "Удахгүй Жимин болон түүний найз охин Миа нар гэрлэх болно оо!! Бүгдэд нь хуримын урилга тараацгаая."

Бүгд л дуу шуутайхан шиг орилолдон би хамаг байдгаараа хөхрөх зуур Юнги "Биднийх хэзээ юм?"

"Юу вэ? Бид ийм эрт гэрлэж болохгүй ээ. Би энэ жил төгсөх учир..."

Юнги уруй царайлан "Жирэмсэн болчихвол гэрлэнэ биз дээ?"

Би ууж байсан усандаа хахан "Үгүй дээ. Үгүй .... Би хүүхэдтэй болохгүй болох бол Жүүн Жин ах нарын хүүхдээс нэгийг нь авчихвал болох юм биш үү?" Жин ах сонссон бололтой "Миёол амаа татна уу!" Гэж микрофоноор орилно.

.....

Хусог алгаа ташин хөхрөнгөө эхнэр болох Сарра-гын гарнаас атган "Бид удахгүй хүүхэдтэй болно, одоо гурван сартай."

Сарра Хосог руу харан зөөлөхнөөр "4 шүү дээ!"

Үүнийг сонссон би инээмсэглэн "Гоё юм аа Хусог! Хэрэв би байгаагүй бол чи тэнгэрийн оронд байх байлаа."

"Тэр тухай ам нээхгүй гэсэн байх аа?"

"За за би явлаа. Та хоёрт амжилт!" Гэж гараа атган ёжтой инээмсэглэн тэднийхээс гаран гэртээ харих замдаа шинэхэн цас унахыг харна.

Юнги над руу зурвас бичсэн байв.
"Яаа! Гадаа цас ороод байна. Чи хаана байна?"

"Чиний байхгүй дэлхийд..."

Төгсөв

Дуусчихлаа. Энэ бол зүгээр л миний жижигхэн draft, хэдэн хүн зүгээр л яг шууд шууд уншиж байгаа ч би үүнийг бичхэд маш их хугацаа зарцуулсан. Жишээ нь би 20 хүртлээ бичээд за одоо хэд хэд хоногийн зайтай pub хийнэ гэсэн юм бодоод сууж байсан чинь надад "Ер нь энэ чинь түгээмэл"

Гэснээс болж өөрчилсөн тэгээд нэлээн удаан суусан. Би өөрөө уншигч болохоор зориглож хийсэн жижигхэн алхам минь энэ бичвэр юм. Тиймээс алдаа оноо ихтэй ч би лав энэ бичвэрээ хэзээ ч unpub хийхгүй гэж бодож байгаа, яагаад гэвэл надад энэ бичвэр их дурсамж агуулсан.

Үйл явдал нь маш хурдан хурдан солигдсон, гэнэтийн зүйлс уг нь нэлээн гоё хэлэх байсан үгээ зүгээр байж байснаа хэлчихдэг ер нь л "Болормнн минь чи юу бодож байгаад ингэж бичив?" Гэж өөрөөсөө хүртэл асуулаа.

Би харилцан яриан дээр нээх анхаарал хандуулдаггүй шахуу аар саар Юу байна? Юмгүй дээ гэсэн л юм биччихсэн хахахах.
Яг сайн найз Хусогтой илүү дотно харилцаж байгааг харуулах гэж мөн их зовсон шүү хаххах даан ч тийм сайн болсонгүй ээ.

Анхандаа их хүнд сэдвээр бичнэ гэж бодож байтал би чинь хэдтэй билээ гэж бодоод хөнгөн романс бичиж байвал ер нь яагаад энэ 2 жаргаад байгаа юм гээд салгачихсан.

За за ингээд дууслаа, баярлалаа

𝐀 𝐖𝐨𝐫𝐥𝐝 𝐖𝐢𝐭𝐡𝐨𝐮𝐭 𝐲𝐨𝐮.||✓Where stories live. Discover now