19

192 27 8
                                    

"Үзэсгэлэнтэй харагдаж байна шүү Миёол аа." Хусог гараа халаасандаа хийсээр өрөөг минь нэг нэгэнгүй гарамгай харан "Өнөөдөр оройн зоог баривал ямар вэ?"

Би урт бор үсээ дээш боосоор "Үгүй дээ, шүүх хурал дуусаагүй байгаа. Миний сэтгэл санааг бодож зүгээр л гэртээ хоололцлгооё."

Хусог чимээгүйхэн "Тийм байж .. Би явлаа шүү, Сарра сая залгасан"

"Тэгдээ Хусог минь, халамжтай хань баймаар сан да." Хусог мангар царай гарган гараа даллан манайхаас гарна.

Энэ бүхэн ард минь үлдээд бүхэл бүтэн гурван жил болчихож. Яасан хурдан ч юм дээ, давж заалдах шатны шүүх хурал удахгүй болохоор сэтгэлд бул чулуу тээгэлсэн мэт. Гурван хүний амь насыг авч одсон алуурчин.

Энэ хугацаанд Хусогийнхоос ч явж их сургуулийн урлагын ангийн хаалгыг ч давсан. Үнэндээ би одоо их аз жаргалтай байна ... яагаад ч юм

Цонхоор орж ирэх шар нарны туяа нүдний минь урдуур ороод нар жаргах ямар үзэсгэлэнтэй гээч?

Миний гаднах царай төрх илүү өөрчлөгдсөн, сэтгэцийн эрүүл мэнд минь илүү эрүүл ч болсон.

Хөөх дуудлага ирж байна "Сайн уу? Миёол аа! Тэхён байна аа. Чи Жин ахын хурим дээр очиж чадна биз дээ? Бид бүгд ирнэ."

"Мэдээж. Жүүн ах Жин ахын хурим гэхээр догдлоод байх юм. Үнэндээ би амьдралдаа анх удаа хуримд явж байна. Догдолчихлоо."

"За тэгвэл хүлээж байя. Баяртай!"

Тийм ээ, миний бодож байснаар хурим лав гайхалтай болно доо. Магадгүй би даашинз худалдаж авах хэрэгтэй байх."

.....

Хуримын том үзэсгэлтэй ордон нүдэнд минь цэлийнэ. Тэр хоёр тийм ч их хүн уриагүй бололтой дог. Жимин, Жонгүг, Тэхён, Бэлла эгч, Би Намжүүн ахын талаас хэд хэдэн найзууд нь ч ирж ээ. Тэднийх эсэргүүцэх хүн энэ нийгэмд элбэг ч би лав хувьдаа нас хүйс харалгалзгүй эрүүл харьцааг хүсдэг. Алуурчин ч бас ...

Жонгүг гартаа цэцэг барьсаар "Миёол өөрчлөгдөж ээ, өмнөхөөсөө хөөрхөн болчихсон ч юм шиг, май." Ичиж байсан ч гараас нь авчихаад "Чи өмнөхөөсөө өндөр болчихож."

Жонгүг хөхрөн "Тийм шүү, Жиминаас өндөр болсон." Хажууд нь алхах Жимин "Амаа тат гэм. Нээрээ Миёол чи Юнги ахтай ..." яриаг таслан Жин ах үзэсгэлэнтэй толгойн цагаан алчуураа аван миний гарт уяж өгөөд "Заавал учраарай." Гэчихээд нүдээрээ зөөлөн мишээнэ, Тэхён бүрээ үлээсээр "Бүгдээрээ уулзсан юм чинь гадуур гарах юм уу?"

𝐀 𝐖𝐨𝐫𝐥𝐝 𝐖𝐢𝐭𝐡𝐨𝐮𝐭 𝐲𝐨𝐮.||✓Kde žijí příběhy. Začni objevovat