6

248 44 0
                                    

Чи Юнгитэй үерхээд байгаа юм уу? Миёол аа?"

"Наад үгээ Юнгид хэлбэл ямар вэ? Тэр найз охинтой Хусог!"

Би цайны цагаар бараг л Хусог руу хашгичин хэлээд амьсгалаа зөв удирдахыг хичээн аль болох өөрийн засал авдаггүй уруулынхаа хоёр талаас өргөн инээмсэглэн сургуулийн хачин этгээд толинд өөрийгөө харан зогсоно, харин Хусог жаахан тэнэгдүү царай гарган яг ард минь зогсоно, үнэндээ тэр угаасаа тэнэг, яаж тэр Сарра гэх халуухан охинтой болзоод байгааг нь ойлгох юм алга, тэр магадгүй надаас өөр эмэгтэйчүүдтэй сээтгэнэхдээ сайн байх.

"Юнгигийн талаар цуурхал тараад байсан."

"Хэлээрээ үнсэлцэхдээ сайн гээд үү? Хөөх гайхалтай Хусогаа би Юнгиг дуудаад ирье, та хоёр өмнө минь уруулаа нийлүүлээдхээч."

"Миёол аа, чи зүгээр үү? Юнги өмнөх сургуульдаа их алдартай байсан гэсэн, боловсролоороо  ч тэр сээтгэнэхдээ ч тэр."

Би чолкоо янзлан эргэн хараад

"Гайхалтай! Энэ цуурхал байхыг бодвол Мин Юнги их олон охинд чалхаа гайхуулж тийм үү?" Би хэзээ ч иймэрхүү сэдэв хөндгөхгүй ч тэр миний уур уцаарыг минь хачин цуурхалд барж байсан юм.

....

Ашгүй дээ. Хичээл дуусчихлаа, одоо би гэр рүүгээ харина, өрөөндөө орно, даалгавраа хийнэ, хөгжим сонсоно, тамхилна. Амьдралын минь хэв маяг ийм болоод их удаж байна, ээж өдөр болгон миний өрөөгөөр шагайдаг нь намайг судсаа ханаад сууж байх вий дээ, ер нь миний охин амиа хорлочих вий дэ гэсэн хэрэг.

Гайхалтай гадаа нар жаргаж байна. Би үсээ арагш задгайлан чихэвчээ хийн сургуулийн хашаагаар гаран цааш алхан хорин дөрвөн цагийн дэлгүүр орон идэж уух зүйл аван бас шоколадтай сүү аван соруулных нь уутыг халаасандаа хийн, ховхорч орхисон урууландаа соруулыг хүргэн хэлнийхээ тусламжтай сүүг сорвол өнөөдрийн минь алжаалал гарах шиг болон санаа алдсаар дэлгүүрийн гадаа зогсоно.

Энэ үед намайг хэн нэгэн дуудан харвал Хангиол байв. Тэр яг л байдаг шигээ том цүнх, цагаан рамтай бөөрөнхий шил, буржгар тайрмал үс, жижигхэн хамар би эмэгтэй хүн сонирхдоггүй л дэ гэхдээ тэр хэтэрхий царайлаг.

"Хөөх шоколадтай сүү? Чи ийм зүйл сонирхдог гэж бодоогүй юм байна."

"..."

"Би зүгээр л чамд хэлмээр санагдаад байна."

"Юуг тэр үү?"

Тэр дэлгүүрийн гадаах саравчтай сандал руу заасаар "Тэнд суугаад ярилцъя." Би толгой дохин бид аль тухтайд нь очин бөгснийхөө чилээг гаргангаа Хангиол руу бүлтийтлээ харсаар "Ярь л да." Хангиол жаахан ичингүйрэн "Чи нууц хадгалахдаа сайн тийм ээ." Би толгой дохин соруултай сүүгээ доош тавин түүний зүг юу хэлэх нь гэсэн шиг ширтэв. "Мин Юнги... тэр намайг гэртээ урьсан ..."

Би үл ялиг инээмсэглэн "Янзтай! Чи юу өмсөх гэж байна." Хангиол нэг тийм хачин царай гарган "Сонгоогүй ээ, гэхдээ тэр царайлаг тийм ээ?"

"Үгүй ээ."

"Тийм байж, би чамайг уурлана гэж бодсон, тэгэхээр чи Юнгитэй үнэхээр үерхдэггүй байхна ээ." Тэр яг ингэж хэлэх үедээ жаахан хүүхэд шиг инээж байсан, яг л галзуу амьтан шиг чанга инээж.

"Солиотой юм, үгүй ээ, та хоёрт амжилт хүсье."

Би ингэж хэлээд шуудхан гэрийн зүг алхаж байхдаа баахан зүйл бодоод амжив. Тэр тэнд байхдаа нэг эмэгтэйтэй үнсэлцэж байсан, дараа нь Хангиолыг гэртээ урьсан байна. Энэ хүн гаж донтон биш байгаа?
Хангиолын өмнөөс айчихлаа 
....

 Энэ хүн гаж донтон биш байгаа? Хангиолын өмнөөс айчихлаа 

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Vote????

𝐀 𝐖𝐨𝐫𝐥𝐝 𝐖𝐢𝐭𝐡𝐨𝐮𝐭 𝐲𝐨𝐮.||✓Where stories live. Discover now