7

238 41 2
                                    

-ХАЧИН ХҮМҮҮС-

"Өөрөө Ким Миёол мөн үү?" Нэгэн тачаангуй эмэгтэйн хоолой үл таних дугаараас залгахад багахан гайхсан ч Миёол мөн л юм чин гэсэн шиг, хоолой засан "Тийм ээ хэн бэ?" Эмэгтэй хөнгөн хөхрөн "Ажилд ормоор байна уу? Чи сайн дуучин болж чадна да."
"Хэн бэ? Ажил?"

"Чи мартчихсан юм биш биз дэ? Манай  "MASH" клуб ирээд дуулсан урилгагүй зочин мөн биз дэ? Өнөөдөр хүрээд ирвэл ямар вэ?"

Тэр ингэж хэлээд утсаа салгахад тархин дотор минь хэсэг хугацаанд хэдэн бяцхан хүмүүс тэрхүү үйл явдлыг сануулах ажилд орно.

"Аан! Юнгигийн дагуулж явсан клуб байх нь, гэхдээ миний дугаарыг .."
Очих эсэхээ бодон хэсэг сургуулийн гадаа зогсов, эцэст нь өнөөх алдартнуудын хэлж байсан хэдэн солиотой 'нэг л амьдарна" гэдэг үг санаанд орон би нэг л мэдэхэд гэрээ өнгөрөн хуучин гүүрний доор явж байв. 

"Зогс Миёол аа! Солиормоор юм."
Би буцан эргэж харан алхвал биеийг минь удирддаг өнөөх сүнс ч билүү тархи нь биеийг минь огт хөдөлгөөнгүй нам даран, бодохоос өөр гавьтай зүйл хийж чадахгүй зогсоно, эцэст нь би үнэхээр тэрхүү хуучирсан ногоон таван давхар байр руу явж байсан юм

Би үүдээр нь орвол өнөөх л нэг орчин, туузан сахалтай хар хослолтой эрс, шагай татсан улаан бариу даашинзтай эмс, энэ лав зэргэлдээ ертөнцийн харь гаргийн газар гэгч нь байх. Би удаанаар модон шалан гийнганах чимээнээс бултан өлмийн дээрээ явж булангийн нэгэн жижигхэн хэсэг болох бор өнгөөр дагнаж үнэтэй дарс шар айраг мэлтийх лангууны бармен дээр очин.

"Сайн байна уу?" Тэр миний хэлж байхыг үнэхээр сонсоогүй бололтой, арагш харан хэдэн хундагыг арчин зогсоно, би хоолойгоо засан "Хмм, сайн байна уу?" Тэр энэ удаад сонссон бололтой нааш эргэж харахад тэр үнэхээр царайлаг юм, нэг нүдэндээ давхраатай, нэг тийм зузаан уруул, том хамар, ОЙЛГОЛОО! Энэ үнэхээр харь гаргийн хүмүүс юм байна, тэр Юнги ч тэр.

"Өршөөгөөрэй, та уух зүйл ..."

"Үгүй дээ үгүй, танайх ажилд авах гэж байгаа хүнээ ... " Тэр хундагаа тавиур дээр бус нэгэн улаан дарсыг хийж өгөн миний урд тавиад,
"Эмэгтэй нэрийг чинь хэн гэдэг вэ?"

Хөөх тэр миний нэрийг асууж байна гэхдээ энэ миний сонсох гэж байсан хариулт огт биш байхад дарс хийж өгөөд эцэг эхээс минь оноож өгсөн намайг дуудах ганц үгийг асууж байна.

"Юу ... ажилтай байгаа болохоор.."

"Нэр чинь?" Би үнэхээр тэр царайлаг залууг цааш нь цохиод унагаахыг хүсэж байсан ч уураа нэг тийш нь гаргаад царайлаг хүмүүс тэнэг байдаг гэсэн онолд хүрлээ. Би удаан аядуу өнгө аясаар

"Ким Миёол, харин одоо надад эрхлэгч юм уу ажилын бүртгэлийн хэсгийг хариуцдаг.."

"Тэгье ээ Миёолаа, би дуудаад ирье, та тэнд сууж..."

"Ойлголоо!!" Хорвоо дээр Хусогоос өөр уурыг минь бардаг хүн байдаг л юм байна. Ямартай ч би урд минь тавьсан дарснаас нэг балгаад амжив. Ахиад нэг балгав, энэ лав хүнийг өөртөө татах увдистай дарс байх. Харин гурав дахь удаагаа балгаж байхад урд минь цагаан арьстай, илүү зузаан уруултай бас л царайлаг нэгэн залуу гарч ирэн, их л тодоор инээсээр

"Хонгор минь..."

Амнаас минь тэр улаан дарс золтой л тэрний нүүр рүү цацарчихсангүй учир нь тэр надтай яриад байсан эмэгтэй шиг тачаангуй хоолойгоор ярьж эхлэв, би лав солиорсон байх.

"Ким Миёол, чи одооноос манай дуучин гол хоолой шүү, цалин гэх гэж байна уу? Сард нэг сая вон, их мөнгө шүү. Намайг Ким Согжин гэдэг, би бол эндхийн менежер, асуух бас зөвлөх юм байвал надаас асуугаарай ойлгов уу?" Тэр миний мөрөн дээр цохин цааш алхвал би юу ч хэлж чадалгүй хөшнө.

"Энэ эмэгтэй биш ээ, энэ эрэгтэй ч тэр харь гаригаас ирсэн бололтой."

"

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.
𝐀 𝐖𝐨𝐫𝐥𝐝 𝐖𝐢𝐭𝐡𝐨𝐮𝐭 𝐲𝐨𝐮.||✓Where stories live. Discover now