Төгсгөл биш Төгсгөл

175 21 3
                                    

3 жилийн өмнөх тэр ӨДӨР

Цагдаа нар Миёолын гэрийн хаалгыг чанга бөгөөд жаахан хэмнэлтэй тогшино, дээд давхраас ухаан санаа нь орж гарсан арзгар үстэй Миёол нэг мөрөндөө цамцаа өлгөсөөр

"Хэн бэ?"

"Юу.. цагдаа байна аа, ДНХ-гийн шинжилгээ авч болох уу? Яаралтай хэрэг гараад."

Миёол хаалгаа дуртай дургүй нээж өгөөд юу болсон талаар лавлан асуухыг хүсээгүй ч учир начрийг гадаа дуугарах түргэний машин, уйлан гэнгэнэх эмэгтэйн нарийн хоолойноос ойлгон "Хэрэг гараа юу?" Гэж асуухад цагдаа толгой дохин
"Хүн амьны хэрэг ..."

Миёолаас цагдаа шинжилгээ аван ойр хавьд сэжигтэй хүн үзэгдсэн харсан эсэх талаар лавлан асуух ч Миёол нойрмоглон арай гэж дуусган гэрийнхээ хаалгыг хаан түгжээд тэрнээс болж нойр нь хулжсан аж.

Юу ч хийхгүй зурагт солин суух Миёол өрөөнийхөө цонхыг ойнголгосоноо санан гялс босон хаалгаа саван орвол өрөө нь аль хэдийн хүйтэнд хучигдаж.

Миёол цонхоо хаах зуураа нэгэн зүйлийг олж харсан нь цаахан талд сүүтгэнэх нэгэн хүний сүүдэр байв.

Миёол тоосонгүй золбин муур байх эсвэл зүгээр л хүмүүс. Тэр ахин сайн ажин харвал сарны гэрэлд ойн буух хутганы үзүүр гялалзана.

Шуудхан цүнх рүү гээ хутгаа хийн ойр хавиа нэг сайн шинжин харахдаа түүний зүүсэн нүдний шил газар унах нь тэр

Царай нь харагдахгүй байсан этгээд шилээ авах гэж газар тонгойход өмссөн малгайн газар ахин л унаж нүүр хэсэг нь тэр чигээрээ харагдана.

"Хан Гиёол..."

Миёол арагш ухран газар сууна.

Цустай хутга, дүрээ хувилгасан Хангиол тэр юу хийнэ вэ? Магадгүй алуурчин? Үгүй ээ тийм биш байх.

Миёол өөрийгөө тайвшруулан суугаад цонхоор ахин харвал Хангиол ул мөргүй алга болж. Мөн урд байх орон сууцнуудын тэрхэн хэсэгт огт камер байдаггүй юм.

....

Харин маргааш нь Хангиол юу ч болоогүй юм шиг ирсэн, би үүнд итгээгүй ээ тэр ингэхээр хүн биш, бас яагаад тэр хүнийг ална гэж?

Хэрэгтэн хэргийн газар дээрээ дараа нь заавал эргэж очдог байх аа? Тэгвэл өнөөдөр тэр энэ хавиар эргэлдвэл гарцаагүй цагдаад өгнө.

Гэвч өнөөдөр Миёол Хангиол байтугай ганц сүүдэр ч харсангүй.

Бараг л тэр мартагдаж ирэх үеэр Хангиол Юнги-тэй уулзах нэрээр энд хавьд хэд хэдэн удаа ирсэн. Тэр үед юм бодоогүй ч "Юнги-тэй үерхдэггүй байх нь ээ." Гэсэн тэр магадгүй өөрийг нь хэрэг хийж байгааг нь харсан гэж бодож байгаа.

𝐀 𝐖𝐨𝐫𝐥𝐝 𝐖𝐢𝐭𝐡𝐨𝐮𝐭 𝐲𝐨𝐮.||✓Where stories live. Discover now