10

248 40 0
                                    

"Хөөх Миёол яасан эрт яваа юм.?"

Жин ах дандаа л надад санаа зовж байх юм, ингэж байхаар ээжтэй гэрэлчихээсэй, гэхдээ хоолой нь арай биш ээ, түүний харахаар өнөөх Тэхёны хэлсэн гармони өөрчлөлт санаанд ороод өөрийн эрхгүй хөх инээд хүрээд байдаг болж.

"Тасалчихсан."

"Хичээлээ юу?" Би үүдний буйдан дээр налан суугаад сул дуугаар"Тийм ээ." Гэж хариулаад үзэг цаас гаргаж суугаад элдвийн юм зурахдаа нэг л мэдэхэд тайзны хэсгийг зурсан байгаагаа анзаараад хэсэг инээмсэглэн ширтэв.

"Хачин дэлхий." Би гэр рүүгээ явахаас ч айдастай болж ээжийг хүлээж гадаа сууж эсвэл ойрхон хорин дөрвөн цагийн дэлгүүрийн гадаа ч сууж эхний долоо хоног нэг иймэрхүү янзаар өнгөрсөн ч цагдаа нар надтай нэг ч холбоо бариагүй юм даг. Энэ гадуурхал уу? Нэг өдөр миний гэрт орж ирээд намайг орон дээр минь алчихвал яах юм бэ?

Маргааш анх удаа дуу дуулахдаа баярлан үнэхээр тэнгэр нисэх шиг хөөрөн гэрийнхээ гадаа сууна. Би арван дөрвөн хоног тамхи татаагүйгээ ч бас бодон "Шинэ амжилт" хэмээн нэрлэв.

Оройн арван найман цаг, гэртээ орон жаахан хоол идээд өрөөндөө орон хэвтэхээр явав. Хаалгаа онгойлгох тутамд өнөөх орны доор байсан хүний хөл санаанд минь орон нэлээн хэцүү болж. Хаалгаа чанга гэгч нь хаагаад түгжиж байгаад өрөөгөө тойруулан харав. Хэн ч алга, ер нь хэн л байв гэж дээ, толгойны минь өвчин болж орхиж. Би дотуур хувцастайгаа ор руу гаа үсрэн толгойгоо дэрэндээ наан хэвтэхэд гэнэт нэгэн бодол төрөв.

"Цонх, нэвт харагддаг." Нүүр минь уйлан хоёр минут хэртэй чимээгүй гэгч нь хэвтэн аажмаар орноосоо зулсан цонхоороо Юнгигийн зочны өрөөг харвал хэн ч байсангүй. "Тайвширлаа."

Би Жонгүгаас дугаарыг нь авсан юм, ер нь бол жаахан юм асуух санаатай л авсан. Шалгаж үзсэн нь зөв байх. Утсаа ширээн дээрээс ухас хийн аваад нүдээ ил гаргам цонхоороо тэднийхийг чимээгүй ажиглаад "ЗАЛГАХ" товчин дээр даран ахиад л харав.

Хэсэг дуудсаны эцэст тэр утсаа аван. "Хэн бэ?" Би хоолойгоо өнөөх янзаараа засан "Миёол байна аа."

"Аан, дугаараа чамд өгсөн билүү?
"Багшаас авсан юм. Чи ... физикийн даалгаврын нэг дүгээр асуултыг яаж хийсэн бэ?" Бурхан минь ямар чи намайг нүцгэн байхыг минь ажилаад байна уу? Гэх үү? Тийм ээ Физик өнөөдрийн миний бамбай боллоо.

"Мм, чинийх хэд гарсан юм? 12 уу 15 уу?"

"Аан... 12?" Янзтай би таачихлаа, энэ үнэн байвал би гоц ухаантан аль эсвэл зөн билгийн тулааны оролцогч боллоо.

𝐀 𝐖𝐨𝐫𝐥𝐝 𝐖𝐢𝐭𝐡𝐨𝐮𝐭 𝐲𝐨𝐮.||✓Where stories live. Discover now