18

226 32 4
                                    

"Чи ийм жаахан юмтай байсан билүү?"
Хэмээн Хусог хэлээд өрөөний бор хүрэн шалаар хөглөрсөн хэдэн хувцсыг минь нэг нэгэнгүй харна. Би хувцасны шүүгээ рүү гээ ширтэн  "Би танайд удахгүй... Чи бүтэн өнчин найзтай боллоо. Хонгор минь."

"Юу гэсэн үг вэ? Миёол аа сайхан лав сонсогдохгүй байна шүү." Би газраас хэдэн даашинзаа аваад "Үнэн үг гашуун гэж. Аав минь авто ослоор амиа алдаж, ээж минь алуурчны гарт үхсэн. Тиймээс би өнчин, надад байгаа эд хөрөнгө гэвэл чи л байна Хусогоо! Яг одоо надад жаахан туслалдаа."

Хусог дуулгавартай надад хувцаснуудыг минь газраас авч өгөн, би өлгүүр дээр худлаа үнэн тохно.

"Хөөх Миёол чи одоо хүртэл kitty- тэй дотоож өмсдөг юм уу?" Хусог ягаан дотоожийг минь урдаа барьчихсан марзан
инээж байхыг нь хараад "Би чамайг iron man-тэй оймс өмсдөгийг чинь мэднэ шүү" гэж хэлээд түүний гараас шувт хийтэл шүүрч авна.

Хусогийн гэр манайхыг бодвол хоёр дахин том. Тиймээс дээврийн өрөөнд нь хэдэн сар өл залгах болно. Би байшингаа зарсаан, мэдээж зарсан. Тийм ч үнэд хүрэхгүй ч гэсэн дажгүй. Би сэтгэл зүйн эмчилгээнд явж, сургуулиасаа гарсан учир нь сургууль эндээс хэд дахин хол, би энэ хавьдаа Хусогийн орох гэж байгаа их сургууль руу байшингаа зарсан мөнгөөр орж, цагийн ажил хийгээд жижиг өрөө хөлслөх талаар саяхан Хусог ийн ээж Нина-тай ярьсан. Мэдээж тэр зөвшөөрсөн, их л уриалгахан байсан шүү.

Сэтгэл зүйчийн энэ уярам яриа миний сэтгэлд ороод эмчлээд өгдөг ч байсан болоосой, Хэзээ ч тэгэхгүй, магадгүй энэ хүн миний мөнгийг гар дээрээ аваад худлаа үнэн юм хэлдэг бол яах вэ? Шал дэмий юм. Гэхдээ бас их чухал шүү, зарим хүмүүс сэтгэл гутралд автвал сэтгэл зүйч дээр очдог, тэд тусалж бүгд л 'Хуучин хувцаснаасаа сал, шинийг өмс, алдаа чинь сургамж." Гэдэгтэй ойролцоо үгсийг хэлдэг, би мэднэ дээ мэднэ надаа ч бас ийм асуудал байсан.

Би гэртээ ч гэж дээ Хусогийнх руу явж байна, чихэндээ хөгжим сонсож, улаан хүрэн ороолтоор хоолойгоо оройн дулаалж удахгүй орох цасыг харах гэж байлаа. Цас цас цас   ... Юнги цасанд дуртай гэсэн. Тэр баярлаж байгаа даа. Үгүй ч юм уу, надад хэлчихсэн учир гуниглаж байгаа байх, би бороонд дургүй шиг тэр ч бас цасанд дургүй болчихсон байх, миний буруу ... Харин энэ цаснаар би түүнийг мартмаар байна. Үүрд ..

Тэнгэрээс анхны цасны хэлтэрхий миний хацран дээр бууна. Хүйтэн элч савсуулсан цас миний сүүлчийн хүсэл мэт л. Би мэдэрч байна, бүх зүйлийг, мэдэрсээр ч ирсэн.

𝐀 𝐖𝐨𝐫𝐥𝐝 𝐖𝐢𝐭𝐡𝐨𝐮𝐭 𝐲𝐨𝐮.||✓Where stories live. Discover now