1

404 61 2
                                    

"Миёол чи хичээлдээ явахгүй юм уу? Лхагва гараг биз дээ?"

"Тийм ээ, өнөөдөр уран зохиол, дуу хөгжим аль нь ч ордоггүй өдөр, явах сонирхол алга."

Би төгсгөлгүй үргэлжлэх бороо руу бодол болон ширтээд өмнөө гаргасан нэг цаасан дээр хэдэн дууны мөрт бичин өчигдрийн өмссөн цамцнаасаа чихэвчээ гарган зүүн хоёр хөлөө дэрлэн сууна.

Аниргүй үргэлжлэх бороог би үзэн яддаг.

Миний өрөөний цонх болон ширээ хоёр нэг учир ширээндээ сууя гэвэл гадаах бороог харах хэрэг гарна. Гэхдээ энэ муу зүйл биш бололтой.

Би нүд цавчилгүй гадаах гудамж руу харан суулаа. Тэнд тэнэмэл хэдэн муур олноороо холхилдон бороон дунд амь тэмцэн айлын гадаа гонгинох нь өрөвдөлтэй ч би энийг ч бас үзэн яддаг, энэ бол байгалийн хууль.

Гэнэт нэгэн хар цувтай эрэгтэй хөлөө зөөн тэр муурнууд руу очин тэдний хоёр гурвийг нь цувандаа оруулан үлдсэнийг нь өхөөрдөөд байгаа юм шиг  явган суух нь миний сонирхлыг татаж байв.

"Яасан ч сайхан сэтгэлтэй юм дээ."

Ямартай ч тэр хайрцаг авч ирэн муурнуудыг нэг нэгээр нь оруулан байрны толгой хорогдох хэсэг рүү хийн тэднийг аварсан нь сайн хэрэг.

Энэ үйл явдал миний тархинд шинэхэн дууны мөрт бодогдуулан борооны өнгө аясыг сонсох гэж цонхоо нээн өрөөгөөр минь гүн цэнхэр өнгө тусаж сэтгэлд минь тодоор дүрслэгдэх борооны шаагих чимээ.

Би хэт их өлссөнөөс болж тэр чимээ тахиа шарах чимээ болон хувирах шиг болон толгойгоо сэгсрэн доош буун ээжийг хайвал тэр гэртээ байхгүй байгаа бололтой.

Тийм ээ би яг тэр муур шиг хоолгүй хоцорч юу гээч энэ ч бас байгалийн хууль бололтой. Арчаагүй хоол хийх дургүй хүмүүс нь хэн нэгний гарыг харсаар байгаад өлбөрдөг байх л да.
Тэр нь ч сайн хэрэг биз.

Баасан гарагийн гэгээлэг өглөө, нар аль хэдийн мандаж нүүрэн дээр минь тусаж сэрээгээгүй ч би бараг л эвдэрч байгаа улаан дугуй руу гаа харан унаж явах эсэхээ бодон зүгээр алхаж явах шийдэлд хүрэв

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.


Баасан гарагийн гэгээлэг өглөө, нар аль хэдийн мандаж нүүрэн дээр минь тусаж сэрээгээгүй ч би бараг л эвдэрч байгаа улаан дугуй руу гаа харан унаж явах эсэхээ бодон зүгээр алхаж явах шийдэлд хүрэв.

𝐀 𝐖𝐨𝐫𝐥𝐝 𝐖𝐢𝐭𝐡𝐨𝐮𝐭 𝐲𝐨𝐮.||✓Where stories live. Discover now