4

293 50 1
                                    

"Новш гэж би хоцорлоо!"

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

"Новш гэж би хоцорлоо!"

Бороогүй гэхдээ манантай цэнхэр туяа татсан өглөөний найман цаг.

Би хоцорно гэж бодоогүй, зүгээр л жаахан унтчихсан байсан юм. Энэ миний буруу биш шөнөжин дуугарсан түргэний тэрэг болон цагдаагийн машины дохиоллоос болсон юм.

Юу гэвэл өчигдөр шөнийн арван хоёр цагт хамгийн булангийн байшингийн эзнийг хэрцгийгээр хөнөөсөн хэрэг, би тийм ч их айгаагүй л дээ багахан цочирдсон гэхэд болно, цагдаа нар байшинд минь нэгжлэг хийж надаас төдийгүй энэ хорооллын бүх хүмүүсээс ДНК авсан, тэрнээс болоод би унтаж чадаагүйгээ нуухгүй.

Ангийн хаалгыг сэмээрхэн нээвэл Чанёол багш уран зохиол орж байв. Би баярлаж байсан ч гэнэт хоцорсноо бас ширээн дээрээ түүний найз Kai-гийн цээж нүцгэн зургийг зурснаа санан нүүрэнд минь харууслын нулимс тодрон хаалгыг буцан зөөлөн хаав, хэрэв тэр харчихвал намайг гаж донтон гэж бодох байх хэмээсээр хонгилын ханыг налан сууна. Үнэндээ тэр намайг сайн сурагч гэдэг болохоор Kai-гийн гарын үсгийг өгнө гэж байсныг би таг мартсан байлаа.  "EXO-гийн бурхан тэнгэр минь ээ!!"

Тэр цаг дуустал би хана даган мэгшрэн уйлсан юм.

Би ангидаа амьд үхдэл мэт орж ирэн арын суудал дээр цүнхээ шидсээр хэнээс уран зохиолоо нөхөж авах талаар бодон суухдаа үзэгний савнаасаа баллуур гаргаж ирсээр өнөөх зургаа далд оруулахын түүс болон ширээгээ хүчтэй үрнэ.

Манай ангийн охин болох Хангиол миний зүг ирсээр
"Чи чинь уран зохиолоо тасалчхаа юу да? Нар баруунаас мандаж байх чинь. Яасан Чанёол багшаас сэтгэлээ татаа юу?"

Би сулбагар царай гарган сандал дээрээ буцан суун нүүрээ ширээтэйгээ наасаар 
"Харин л дээ." Хангиол миний толгойн дээр дэвтрээ тавин
"Яахав хичээл дуустал хуулж болох л юм."

"Баярлалаа Хангиол аа!"

Энэ ангид Хангиолаас өөр намайг ойлгох хүн алга даа. Би чихэвчээ зүүн дараагийн цаг орохыг хүлээх зуураа Юнги-г ямар хурдан найзуудтай болсоныг харан битүүхэндээ атаархан сууна. Хөвгүүд ч найзлахад амар юм аа, хэрэв Юнги ном уншиж чихэвчнээс салдаггүй байсан бол хэн түүнтэй найзалхав дэ.

.....

Би гэртээ харих замдаа хэдэн өнчин муурнуудад сүү өгөн тэднийг том болж байгааг харахад сэтгэл минь улам өег болж байв.

Гэрт минь энэ удаад тийм ч их үзэгдээд байдаггүй ээж минь аяга таваг угаан зогсоно. Би гайхсан ч гайхахгүй мэт царай гарган чимээгүйхэн чихэвчээ аван гутлаа тайлан орлоо.

Ээж миний өмнө далайн байцайтай шөл хийн тавьсанд би гайхан хэсэг хэний төрсөн өдөр болоод байгааг бодон суухдаа гадаа бүрхэг болж бороо орж байхыг хараад нүүрэнд минь байсан инээмсэглэл хормын дотор алга болон

"Хэний төрсөн өдөр юм?"

"Чиний...."

Угаас би ойрын таван жил төрсөн өдрөө тэмдэглэдэггүй байсан болохоороо энэ баяр надад тийм ч сонин санагдахаа больж орхиж би халбагаа барин шөлийг уун харин ээж миний урдаас харан сууна. Энэ байдал надад тун эвгүй байсан ч би юу ч дугаралгүй идсээр нэг л мэдэхэд аяганы ёроол харагдахад би багахан баярлан ээжийн хажуугаар өнгөрөн аягаа угаалтуур руу хийгээд дээшээ гарах гэж байтал ээж.

"Хэзээнээс тамхи татаж эхэлсэн юм?"
Би зог тусан яг тэр газраа зогсон ээж рүү эргэж харах зориг байсангүй.

"Юу.. удахгүй гарчихнаа."

"Асууж байна хэзээнээс татдаг болчихсон юм?"

"Үгүй ээ нөгөө ..."

"Үнэн үг л хүлээж байна шүү."

"Нэг жилийн өмнөөс ..."

Ээж миний цамцны халааснаас тамхины иш олсон тухайгаа хэлэхэд түүний нүднээс нулимс урсан намайг тэврэн авлаа.

Би ээжид ингэж тэврүүлж үзсэн билүү? Магадгүй жаахан байхдаа, аав ээж хоёрынхоо голд ороод тэврүүлдэг сэн.

"Ахиж битгий ийм зүйл хийгээч, гуйя Жиёон аа."

"....."

....

Ээж намайг тэврээд уйлсаар байсан харин би ерөөсөө уйлаагүй, гэмшээчгүй, оронд нь миний уур хүрсэн бүтэн нэг ч биш хоёр ч биш бүр гурав ч биш жил охиноо хөсөр хаячаад буруу замаар ороход нь яагаад ингээд уйлаад байгаа юм бэ? Яагаад тоогоогүй байж сайн ээж болох гэж хичээгээд байгаа юм бол оо?

Бороо оросоор л байна ....

Би үхэж байна

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Би үхэж байна....... ааааа!!! Ёстой хичээл гээд аймар байнаа 1 өдөр 2 хичээл шалгалт авчихлаа
.... дараагийн парт 10+ vote уучлаарай 🙏🙏🙏😫

𝐀 𝐖𝐨𝐫𝐥𝐝 𝐖𝐢𝐭𝐡𝐨𝐮𝐭 𝐲𝐨𝐮.||✓Where stories live. Discover now