16

231 35 6
                                    

Ээж гэртээ ирлээ, бүтэн нэг сар ирээгүй гэртээ тэр ингээд ирлээ, баярлах бас догдлох сэтгэл төрж байна шүү, үнэндээ би түүнийг хэзээ ч ингэж угтаж авч байгаагүй юм байна. Гэр орноо цэвэрлээд ээжид зориулж хоол хийлээ, тэгээд эмнэлэг рүү явав.

Ээжийн царай гэрэлтээд тэр намайг харсандаа баярлаж сууж байв, ээж намайг ирж авахгүй гэсэндээ өөрөө явах гэж байсан юм шиг өрөөнийхөө голд ууттай хувцсаа овоолчихсон байв.

Тэгээд намайг тэврээд "Баярлалаа, ээжийгээ ирж авсанд" гэв. Би энд юу ч хэлж чадсангүй. Тэр хамаагүй турчхаж гэдгийг би гарынх нь яснаас харлаа.

Taxi-нд суун гэр рүүгээ явах хүртлээ бид замдаа юу ч дуугарсангүй. Би эмнэлэгт ямар байв даа гэлтэй биш дээ. Ээж гэрийнхээ өмнө буун би ачааг нь араас нь барьсаар машинаас буув. Би жолоочид мөнгө дээрээс нь халаасны мөнгө нэмж өгөөд "Баярлалаа" гэж нүдээрээ инээхэд жолооч ямар их жаргалыг хүртсэн бол оо?

Ээж рүү харвал тэр байшингаа харан зогсоно. Би түүний хажууд ирэн "Яасан? Та юу харж байгаа юм?"

"Намайг байхгүйд сайн сууж байж ээ..."

Гадаа хүйтэн байсан тул бид шуудхан гэртээ орон ээжийг түшин буйдан дээр суулгана, түүний баруун хөл их хүчтэй гэмтсэн учир гүйж, харайж одоохондоо чадахгүй. Тархины доргилт авсан тул хэт их стресс эсвэл цочвол ухаан алдах аюултай. Тийм дээ ч тэр ахиад нэг сар ажил хийлгүй гэртээ байх юм.

"Та өлсөж байна уу? Би хоол хийсэн .."
Ээж дулаахан инээмсэглээд "Тэгье" гэхэд би зутан шөлөө түүний өмнө тавиад, идэхийг нь харан сууна.

Ээж наашаа харан "Амттай шөл байна, Миёол.. Ээжийгээ уучлаарай. Чамд санаа тавьдаггүй байсанд."

Би доош харан "Зүгээр дээ, зүгээр л завгүй байдаг байсан шүү дээ." Би ээж рүү харж чадсангүй. Дээш толгойгоо аажмаар өндийлгөн түүний нүүр рүү харвал хацраар нь нулимс урсаж байв. Ээж намайг харсандаа шуудхан гараараа шувтарч хаяад "Ээж нь одоо унтлаа, Миёол аа .."

"Мм за. Сайхан амраарай .." цааш алхаж байсан ээж минь над руу нэг харчхаад хөлөө зөөн алхана ....

Тэр гайхсан байхдаа ...

....

Ээж бид хоёрын харилцаа сайн байгаа, өмнөхөө бодвол сайн. Тэр өглөө бүр хичээлдээ явахад минь өглөөний цай бэлдэж өгч, орой ирэхэд минь хоол хийж өгдөг. Халуун дулаан харилцаа. Яг л кинон дээр гардаг шиг ээж охидын харилцаа.

𝐀 𝐖𝐨𝐫𝐥𝐝 𝐖𝐢𝐭𝐡𝐨𝐮𝐭 𝐲𝐨𝐮.||✓Where stories live. Discover now