5

289 48 3
                                    

-СОНИН ГАЗАР-

Бороон дунд багадаа дэвхцэн гүйдэг байсан миний хүүхэд нас. Эрээнтэй бараантай ч гэсэн байнга санагалздаг сан. Өсвөр насан дээрээ аавыгаа алдаад, борооноос би аавыгаа гуйсан.

    Тэгээд би мэдсэн саранд, бороонд,
    бурханд алинд нь ч итгэх хэрэггүй
    гэдэгийг. Тэд өчүүхэн миний
    хүслийг хэзээд ч сонсохгүй.

Тэгээд би үзэн ядаж эхэлсэн БОРООГ
Өдөр бүр бороо орж намайг тэд шоолж байгаа мэт шиврэн ордог харин өглөө нь үлдсэн шалбааг нь миний зүрхний бул чулуу мэт харагдана.

....

"Би хүсэхгүй байна."

"Яагаад? Чи чадна шүү дэ."

"Чадахгүй."

"Би чамайг хүчлэхгүй ээ. Баяртай, анги дээр уулзацгаая."

Юнги миний урдуур хар малгайтай цамцаа толгой дээгүүрээ дагуулсаар ардаа том хар гитар-аа үүрэн хаашаа ч юм яваад өглөө.

"Хачин хүүхэд шүү." Хэмээсээр муурнуудад сүү өгөх зуураа хэлээд араас нь явав. Би хүний мууд дуртай биш л дээ, гэхдээ тэр миний сонирхлыг татаж байна. Тэр ингэхэд хичээх орохоос таван цагийн өмнө хаашаа ингэтлээ яардаг юм бол?

Тэр урт гудамжнуудын голоор зүсэн гарч, хэзээ ч явж байгаагүй хачирхалтай замуудаар явж эхэлхэд би ард нь яахаа мэдэхгүй зогсоно. Учир нь бид эвдэрсэн гүүрний доогуур гарах гэж байсан юм. Нууцаар дагаж явах оролдлого минь үүгээр дуусаж, би арагш харан нүүрэнд минь гутранги царай үзэгдэн алхаж байхдаа ардаас минь намайг дуудах түүний хоолой гарлаа.

"Ким Миёол? Дагаад явахгүй юм уу?"

Би шоокрон удаанаар эргэн харвал тэр намайг хүлээн өнөөх газраа зогсож байх нь тэр. Намайг дагаж явж байхыг нь мэдчихэж, ичмээр юм.

Би Юнгигийн өөдөөс алхаж байхдаа золтой л шороо руу нүүрээрээ унцангүй.

"Мэдэж байсан юм уу?"

"Тийм ээ,"

"Хаашаа явж байгаа билээ?"

Над руу нэг тийм уйтгартай эсвэл ямар ч царайны хувиралгүй харан

"Харин л дэ. Дагаад явбал мэднээ."

Бид удаан биш ч арав гаруй минутын дараа таван давхар байрны өмнө ирэн зогсоно, үнэхээр хуучин юм удахгүй нурна гэдэгт итгэлтэй байна, халзарсан цэнхэр өнгө, модоор хүрээлсэн цонхнууд.

𝐀 𝐖𝐨𝐫𝐥𝐝 𝐖𝐢𝐭𝐡𝐨𝐮𝐭 𝐲𝐨𝐮.||✓Where stories live. Discover now