9

238 36 1
                                    

Би айсандаа зүрх минь зогсчихсонгүй, би цагдаа дуудлаа гэхэд өрөөнд минь хэн ч байхгүй байвал худал мэдүүлэг өгсөн хэрэгт унана, хэрэв зориг гарган дээд өрөөгөө шалгахаар явбал би амиа золиосолно.

Би цагдаад дуудлага өгөн, харин өөрөө дээд давхар руу шатаар авирав, баруун гартаа томоо гэгчийн цохиур барин хаалгаа зөөлөн онгойлгов, гар минь унтраалга руу яван гэрлээ асаах гэж байхад, нүдэн дээр минь орны доороос нэгэн хүний хөл цухуйхыг хараад амаа даран цааш алхав, би айсандаа орилон доошоо гүйхэд хэн нэгэн миний гараас хөөж байгаа нь шалны чимээнд сонсогдов.

Хамаг байдгаараа гүйн байшингаас гаран шуудхан урд байгаа Юнгигийн гэр рүү гүйн хаалгыг нь эвдэх шахам нүдэхэд тэр ашгүй гэртээ байж таарлаа. Цагдаа ч тэр мөчид ирэн би аврагдлаа.

Юнги надаас юу болсныг минь асуухад би ээрэн юу ч хэлж чадалгүй хий нэг жаахан хүүхэд шиг уйлж гарав.

Цагдаа нар шуудхан гэрт минь нэгжлэг хийх гэж ороход би одоо хүртэл гацаж ээрч ярин бүр чичирч байв, тэрхүү хэрэгтэн манай гэрээс гаран зугтаасан байна гэж цагдаа Юнгид хэлэх сонсогдоно, ухаан минь орч гаран би нэг л мэдэхэд Юнгигийн гэрийн буйдан дээр сууж байгаагаа анзаарлаа.

"Новш гэж...." толгойгоо барин доош суун түүнээс юу болсныг асуухад Юнги миний урд халуун цай тавин

"Гэрт чинь байсан хулгайч зугтаасан ч түүний хөлийн мөр гарын хээ бүдэг бадаг олдсон гэнэ, долоо хоногийн дараа хариу хэлье гэсэн, чи наадхаа уугаад гэртээ ордоо, одоо зүгээр."

Би ингэж хэлэхийг хүсээгүй л дээ, гэхдээ ам минь өөрөө уралдаад хэлсэн гэхэд зохих байх, гартаа цайгаа барин чичрэн суугаад

"Надтай хамт манайд хоночих." Юнги энэ үед намайг юу гэж бодсоныг би таалшгүй, намайг донтой гэж бодсон болов уу эсвэл үнэхээр айсан гэж бодсон болов уу? Хэрэв Юнги надаас "надтай хамт хоночих' гэж хэлбэл би шуудхан биеэ хавчаад гэрээс нь хулгайчаас зугтсан мэт яаран гүйх байсан биз. Тэр хэсэг доош харан

"Чи намайг сонирхоод байгаа юм уу?"

"Больж үз. Би явлаа, цай өгсөнд баярлалаа."

"Хүлээ, чи хамт хонох уу гэсэн биз дээ?"

"Үгүй ээ, хэзээ хэлсэн юм? Хэлсэн ч чи арай ..."

"Үгүй ээ .. зүгээр." Тэр жаахан ээрч түгдэн ичсэн байдалтай буйдан дээр суух бол би хаалганы барилгаас зууран зогсоно, үнэндээ миний өмгөлзөг хагарч шээс алдахаар их айж байсан юм.

"Шар айраг уух уу? Чамд байгаа байх даа?"

"Байгаа." Би эргээд буйдан дээр суух жаахан хүүхэд шиг инээмсэглэнгээ ээж рүү залгах гэснээ буцаж болин ширээн дээр утсаа унтраан шидээд, гэрийнхээ цонх руу тас ширтэн сууна, миний өрөөний хоёр цонхны нэг нь эндээс нэвт харагддаг юм байна, би гэртээ нүцгэн шахуу алхдаг шүү дээ, чөтгөр аваг !! Ичсэндээ миний нүүр улайн ямар өнгийн хөшиг хийхээ ч бас бодоод амжив.

Миний урд лаазтай шар айраг тавин би өмнөхөө бодвол хоёр гурвыг балгаад амжив, энэ нөгөө Тэхёны өгдөг дарс шиг хүн татах чадвартай бололтой дог.

Нэг лааз шар айрганд би хангалттай согтоод амжив, би болсныг санахгүй толгой минь эргэн тэдний орон дээр хүзүүгээ гилжийлгээд уншсанаа санаж байна, ...

.....

"Толгой өвдөж байна." Би нүдээ аажмаар нээн байгаа газраа харвал миний өрөө байв, 'санаа амарлаа, миний биед гар хүрээгүй байна, гэхдээ Юнги тэгэхээр хүүхэд биш байлгүй дээ.'

Үс минь арзайн орноосоо босон эргэн тойрноо ажиглавал өөрчлөгдсөн зүйл алга, цаг өглөөний арван хоёрыг заан би хоёр хөл дээрээ тогтон доош шатаар буувал хоолны үнэр гарч байв. Ээж ирчихсэн байж ээ.

Би гал тогоо руу шууд орон ээжийн хийж байгаа хоолыг харах явцдаа үсээ маажин, цэвэр устай том савыг амаараа цутган уугаад ээж рүү харвал түүний том нүд улам л том болон над руу гайхан харна.

"Яасан бэ?" Ээжийн нүд зочны өрөөний буйдан руу чиглэхэд би шуудхан эргэж харвал буйдан дээр Юнги өчигдөр өмссөн хувцастайгаа сууж байлаа.

"Чөтгөр аваг, тэр энд ямар гоогоо хийж байгаа хэрэг вэ?" Гэж өөр өөртэй хэлээд зүг тусан зогсоход ээж

"Юнги, тэр манай урд хөрш, та хоёр танилцчихсан байхаа, манайхаас юм авах гэж л ирсэн юм."
Бурхан минь би нүгэл хийж гэж бодож байтал тэр шал өөр хэргээр ирсэн байж, би түүнийг ээжид охин чинь архи уусан би хүргэж ирсэн гэж хэлсэн байх гэж бодтол тийм биш байж.

Уртаар санаа алдан цээжээ цохин зогсоно.

Энэ 7 хоногтоо дуусгана гэж бодож байсан буруу байж ээ

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Энэ 7 хоногтоо дуусгана гэж бодож байсан буруу байж ээ. Vote!

𝐀 𝐖𝐨𝐫𝐥𝐝 𝐖𝐢𝐭𝐡𝐨𝐮𝐭 𝐲𝐨𝐮.||✓Where stories live. Discover now