Чанёол

992 71 2
                                    

Сэрүүлэгний дуугаар сэрээд эргээд хартал Сэүн над руу хараад хэвтэж байлаа.

Сэүн- Сайхан амарсан уу? [гээд духан дээр зөөлөн үнслээ]

- Ммхн, чи сайхан амарсан уу?

Сэүн- Анх удаа ингэж сайхан амарч үзлээ

- Цаг хэд болж байна

Сэүн- Долоон цаг болж байна

- Хоёулаа бууж цайгаа ууцгаах уу?

Сэүн- Дахиад жоохон хэвтье ээ [гээд бэлхүүсээр тэврээд намайг өөртөө улам наана]

- Яг арван минут л хэвтэнэ шүү

Сэүн- За

Яг 10 минут өнгөрч Сэүнийг дагуулсаар доошоо бууж цайгаа уулаа.

Сэүн- Нээрээ өнөөдөр чиний цагийн хуваарьтай чинь Кайнх давхцаж байгаа юм байна лээ шд

- Чи яаж мэдсэн юм

Сэүн- Тэр нөгөө... би танай компанийн том хамтрагч хүссэн мэдээллээ олж авч чаддаг болохоор эрх мэдлээ жоохон ашиглачихсан [нүдээ эргэлдүүлэв]

- Аан

Сэүн- Чи энэ үеийг ашиглаад Кайтай харилцаагаа сайжруулаад буруу ойлголцлоо засаад ав. Эхнэр минь сайн найзтай минь таагүй харьцаатай байгаад байхаар надад хэцүү байна

- Хичээе ээ, гэхдээ Кай надтай сайхан харилцаатай байхыг хүсэхгүй бол би хэчнээн хичээгээд нэмэр байхгүй л байх

Сэүн- Кай тийм ч муухай ааштай хүн биш ээ

- [амандаа өндөг хийнгээ] Ай мэдэхгүй

Сэүн- Хайраа миний төлөө ч болтугай эвлэрэхийг бодоорой гуйж байна шүү

- Ойлголоо [хайртай юм болохоороо эсэргүүцэж чадсангүй]

Сэүн хэлсэн ёсоороо өнөөдөр ч гэсэн ажилд минь хүргэж өглөө. Би ч нөгөө л автобусны буудал дээр буулгачих гэдгээрээ автобусны буудал дээрээ буулаа. Ажлын хаалгаар дөнгөж ороод л Кайтай таарчихлаа.

- Сайн уу?

Кай- .... [тоож байгаач шинжгүй над руу хяламхийсээр түрүүлээд орох гэхэд нь гараас нь бариад зогсоов]

- Хөөе

Кай- Яах гээв [бүүр муухай харна над руу байнга ингэж харж байгаад үрчлээ суух вий дээ]

- Хүн чамтай мэндлээд байхад хариу хэлдэггүй юм уу?

Кай- Албатай юм уу? [хэлэхдээ бүүр над руу ч харсангүй]

Ноён У-ийн эхнэрийн сонгон шалгаруулалтWhere stories live. Discover now