Баяртай

824 77 3
                                    

Минсок- Сэүн аа?

Сэүн- Сүхён байна уу? [хоолой нь байдгаараа сөөчихсөн сонсогдоно]

Минсок- Өрөөндөө байгаа чи Сүхёноор яах гэж байгаа юм?

Сэүн- Тэрэнд утсаа өгч байгаач ахаа

Минсок- Тэгье ээ гэхдээ чиний наад хоолой чинь юу вэ?

Сэүн- [уртаар санаа алдаад] Ахаа гуйя надаас юу ч битгий асуу зүгээр л Сүхёнд утсаа өгч байгаач

Минсок- Ойлголоо [гэсээр Сүхёны өрөө рүү зүглэв]

Минсок- Сүхён, Сэүн утсаар яръя гэнэ ээ [утсаа Сүхён рүү сунгав]

Сүхён- [гайхсаар утсыг нь аваад] Надтай юу?

Минсок- Тийм юм гэнэ ээ

Сүхён- Байна уу?

Сэүн- Су-А чамтай ярьсан уу?

Сүхён- Үгүй ээ яриагүй

Сэүн- Ойлголоо [утсыг нь Минсокт эргүүлэн өглөө]

Минсок- Сэүн аа юу болсон юм бэ?

Сэүн- Ахаа та манайд хүрээд ирээч. Ирэхээр чинь хэлэх юм байна

Минсок- Тэгье ээ одоо очлоо [Гадуур хувцсаа аваад гарч явлаа. Юу болоод байгааг ойлгоогүй Сүхён учрыг тодруулахаар Су-А руу залгав]

Сэүний гэрт------

Минсок- За яриад байгаарай яг юу болоод байгаа юм бас эхнэр чинь хаана байна [гээд хамаг сүр сүлд нь харьчихсан зомби шиг царайтай Сэүн дээр очлоо. Нимгэн хувцастай онгорхой цонх нь доор хэт удаан байснаасаа болоод ханиад хүрчихсэн бололтой бага зэргийн халуунтай байлаа]

Сэүн- Эхнэр үү? харин энэ л асуудал болоод байна

Минсок- Арай мэдчихээгүй биз дээ?

Сэүн-... [юм хэлэлгүй зүгээр л доошоо харан толгойгоо барьсаар сууна]

Минсок- [санаа алдаад] Одоо яая гэж бодож байна. Су-А юу гэж байна

Сэүн- Салъя гэж байна лээ... намайг дахиж харахыг хүсэхгүй байна гэсэн...

Минсок- Чи тэгээд хэлснээр нь салах гэж байгаа юм уу?

Сэүн- Би Су-Агүйгээр амьдарч чадахгүй гэдгийг та мэдэж байгаа биз дээ... гэхдээ Су-А надаас сална гэдгээрээ нэгэнт шийдчихсэн бол хичнээн салахгүй гэж хичээсэн ч би яаж ч чадахгүй шүү дээ... би яг яах ёстойгоо үнэхээр мэдэхгүй байна... ахаа би яах ёстой вэ? [нүдэнд нь нулимс дүүрээд ирлээ. Үнэхээр л хичнээн алдартай, чадалтай нэгэн байлаа ч жижигхэн эмэгтэйн үлдээсэн хоосон орон зай түүнийг уйлуулж чадахаар хэмжээний байна гэдэг хайр ямар хүчирхэг агуу зүйл болохыг харуулж байгаа мэт]

Ноён У-ийн эхнэрийн сонгон шалгаруулалтWhere stories live. Discover now