Сэтгэц мэдрэлийн өвчтөн

715 77 5
                                    

???- Нууцаар гэрлэсэн  гэсэн үг үү?

???- Хэзээ гэрлэлтээ батлуулсан талаараа дэлгэрэнгүй тайлбарлаж өгөөч

???- Тэгэхээр эхнэр чинь болохоор найзыг чинь хөнөөсөн байсан ч хамаагүй хэрэг үү?

Сэүн- Юуны түрүүнд эрт мэдэгдэл хийгээгүй дээ хөлцөл өчье. Талийгаач Кай бид хоёр найз гэдгийг та бүхэн мэдэж байгаа байх тэгэхээр миний найз бол эхнэрийн минь ч найз гэсэн үг... Кай бид хоёр найз гэхээсээ илүүтэй эхнэртэй маань дотно байсан. Гэтэл сайн найзыг маань эхнэр маань хөнөөсөн гэх байж боломгүй худал гүтгэлэг гарч ирсэн. Тэр өдөр эхнэр маань Кайтай уулзах гэж очсон нь үнэн очсон нь ч гэсэн найзын хувиар эргэхээр очсон боловч сайн найзыгаа хөнөөсөн хэрэгт өөрөө ч мэдэлгүй орооцолдсон. Сайн найз нь өөд болсон нь хангалттай хүнд байхад бүүр дээр нь нэмээд өөрийг нь хөнөөсөн гэж буруутгахад ямар хэцүү байсан бол...

???- Тэгэхээр та эхнэрийгээ энэ хэрэгт хамааралгүй гэж хэлэх гээд байна уу?

Сэүн- [өөртөө итгэлтэйгээр] Тийм ээ

???- Яагаад ийм итгэлтэй байгаа вэ? нотлох баримт байгаа хэрэг үү?

Сэүн- Гэрч байгаа

???- Гэрч ээ?

Сэүн- Тийм ээ гэрч тэрнийг оруул [Минсок руу харсаар толгой дохив]

- [чихэнд нь] Сэүнаа юун гэрч яриад байгаа юм бэ? нээрээ гэрч байгаа хэрэг үү?

Сэүн- Надад итгэхэд л болно
[Гаднаас нэгэн эмэгтэй толгой гудайлган орж ирэв]

???- Энэ хүн гэрч гэдэг нь үнэн үү? Яг юуг нотолж чадах юм бол?

Сэүн- Энэ хүн бол өмнөх Су-А Кайг түлхэж байх үеийн зургийг дарсан хүн

???- Хэлж байгаа нь үнэн үү?

???- Ким Су-А хохирогч Кайг хөнөөсөн хэрэгтэн биш гэж үү? тийм бол яагаад тийм зураг авч худал мэдээлэл тараасан бэ?

Зурагчин- Би тэр зургийг авч цагдаагийн газар болон цахим сүлжээгээр цацсан хүн мөн... яагаад ингэсэн бэ? гэвэл ээж маань хагалгаанд орох гээд мөнгөний хэрэг гарсан тэгтэл нэг эмэгтэй ирээд их хэмжээний мөнгөний ажил санал болгосон энэ эмэгтэйг ямар нэгэн байдлаар жүжигчин Кайд халдаж байгаа байдалтай зургийг дараад жүжигчин Кайг өөд болсон гэсэн мэдээ гармагц цагдаад болон цахим орчинд тэр зургаа цац тэгвэл ээжийн чинь эмчилгээний мөнгийг төлье гэж хэлсэн болохоор нь...

???- Ямар эмэгтэй байсан юм бол оо? та мэдэх үү?

Зурагчин- Тэр [хэмээн хаалганы дэргэд зогсох нэгэн рүү заалаа]

Ноён У-ийн эхнэрийн сонгон шалгаруулалтWhere stories live. Discover now