Гэрээ

1K 84 2
                                    

Шалгаруулалт дууссан болохоор хийх юм байсангүй гарч Сүхёнтой уулзахыг хүссэн ч кино зохиолч болохоор гэрээсээ ч толгойгоо цухуйлгах завгүй хүн надтай уулзаж чадахгүй байлгүй. Зүгээр хэвтэхээр босож дараагийнхаа даалгаврыг хиймээр байсан ч багаасаа хичээл гэхээр л үстэй толгой өрвийдөг зан маань том болсон ч алга болоогүй бололтой, хичээлдээ хэдий сайн байсан ч хичээлд дургүй бүүр үзэн яддаг байсан, хүүхдүүд надаас чи онц сурдаг юм байж байж яагаад хичээл хийх ийм дургүй юм бэ? гэж байнга асуудаг байлаа энэ асуултанд хэзээ ч хариулж байгаагүй учир нь хариултыг нь би өөрөө ч мэддэггүй байсан болохоор тэр байх. Элдвийг бодож хэвтсээр нэг өдрийг дуусгалаа.

Өнөөдөр бол 2017 оны 1 сарын 31-ны өдөр валентины баяр болоход яг арван дөрвөн хоног үлдсэн байна хосгүй ч гэсэн догдлоод байх юм энэ юуных вэ? архиных уу, мэдрэлийнх үү? архиных арай биш юм аа уудаггүй юм чинь яаж архиных байх вэ дээ, тэгэхээр яг мэдрэлийнх л юм байна л даа.

Дэндүү удаан уйтгартай долоо хоног арай гэж дууслаа D зэрэглэлийн жүжигчин болохоор киноны санал ч ирсэнгүй энэ байдлаараа надад энэ шалгаруулалтанд ялахаас өөр сонголт үлдсэнгүй бололтой. Дөрвөн цаг арван минутанд би танхимд руу очлоо, өөрийн дугаарын суудал дээрээ суугаад эргэн тойрноо ажиглахад бидний нэрсийг нэгээс найм хүртэл дугаарлаад хасагдсан охидын нэрийг дарчихсан байлаа. Хамгийн эхний нэр нь миний нэр ард нь тоо бичсэн байх ба доод талын охиноос нээх хол ялгаагүй харагдана. Өмнөх шалгаруулалтын адил яг дөрвөн цаг арван хоёр минутанд Сэүн гаднаас орж ирлээ мэдээж Минсок хажууд нь хамт яваа харагдана салж хагацана гэж байхгүй юмаа нээрээ Сэүн нөгөө л нэг хэлдэг үгнүүдээ хэлсээр бид нарын урд цаас тарааж өглөө. Цаас руу харахад англи хэл, математик, биологи, хими гэсэн хичээлүүдийн даалгавар байх бөгөөд бүгд гурав гурван дасгалтай байв. Эхний хичээл англи хэл анхан шатны л хэт амархан байсанд нь би өөрөө хүртэл гайхаж энэ шалгалтыг боловсруулсан хүн андуурсан байх хэмээн бодоод амжив. Гэхдээ цаашлах тусам дасгалууд нь хүндэрч байв арай гэж химийн хичээлийг хийж дуусгалаа гэхдээ У гэрийн эзэгтэйд хими биологи хоёр ямар хэрэгтэй гэж гэрийн эзэгтэй болох гэж байгаа болохоос эмч болох гэж байгаа биш, цаг ч болж бид нараас цаасыг маань хурааж авахад Сэүн бид нар луу нухацтай харж байснаа

Сэүн- Бүгд амжилттай хийсэн гэж найдаж байна. Дараагийн шалгаруулалтанд та нарын бүжгийн чадвар болон олон хүний дунд биеэ хэрхэн авж явдаг болохыг чинь харах болно. Энэ хамгийн гол зүйл болохоор хүн бүр дор бүрнээ чадахаараа хичээгээсэй гэж хүсэж байна. Та нар бүгд тэр онооны самбарыг харсан байх тэр бол та нарын өмнөх шалгаруулалтын хариу энэ нь дээр саяын болон дараагийн шалгаруулалтын оноонууд нэмэгдэх болно тийм болохоор өөрийгөө доор байна гэж санаа зоволтгүй сүүлийн шалгаруулалт бүхнийг шийдэх болохоор [гэж хэлсэний дараа үйлчлэгч нар бидэнд дугтуйтай зүйл тарааж өглөө]

Ноён У-ийн эхнэрийн сонгон шалгаруулалтWhere stories live. Discover now