Миний од...

731 71 11
                                    

Минсок- Гадаа чинь байна Су-Аг дагуулаад гараад ирээч

Сүхён- [урт амьсгаа авсаар] Су-А байхгүй ээ. Яагаад надаас Су-Аг асуугаад байгаа юм

Минсок- Хамт байгааг чинь мэдчихээд ирсэн болохоор худлаа ярилгүй гараад ир

Сүхён- Минсок гадаа байна гэнэ ээ чамайг надтай хамт байгааг мэдчихсэн байна. Тэгээд чамайг дагуулаад гараад ир гэнэ ээ

- [санаа алдаад] Сэүн хамт явж байгаа биз дээ гээд асуу даа

Сүхён- Сэүн чамтай хамт явж байгаа биз дээ

Минсок- [сандран] Тийм ээ... биш ээ үгүй ээ

Сүхён- Худлаа ярьж чаддаггүй юм байж

Минсок- Гуйя Сүхёнаа гараад ир л дээ

Сүхён- Ойлголоо түр хүлээж бай [утсаа таслав]

Минсок- [инээсээр] Танай эхнэрийн уур гарчихсан юм шиг байна гараад ирье гэж байна

Сэүн- Нээрээ юу? мэдсэн бол сахлаа аваад усанд ороод сайхан хувцас өмсөж ирдэг байж [машины толинд царайгаа харна]

Минсок- Гарч ирж байна

Гэхдээ хоёулаа биш Сүхён ганцаараа гарч ирсэн байлаа.

Сэүн- Су-А хаана байна. Гарч ирээгүй юм уу?

Сүхён- Гарч ирэхгүй гэсээн чамайг харах хүсэл алга гэж байна лээ. Тэгээд энд байгаад ямар ч нэмэргүй болохоор хурдан буц гэж байна лээ

Минсок- Хүйтэн сэтгэлтэй юм аа [амандаа бувтнав]

Сүхён- Чи одоо хэнийг хүйтэн сэтгэлтэй гээд байгаа юм. Харин ч намайг гаргаж ингэж хэлүүлж байгаад нь талархах хэрэгтэй мэдэв үү

Сэүн- Су-А сайн байгаа биз дээ

Сүхён- [хөмсгөө зангидаад] Су-Ад тийм зүйл хийчхээд яаж тэгж асууж чадаж байна аа. Би чамайг одоо ч алчихмаар санагдаж байгаа ч Су-А хэрэггүй гэсэн болохоор тэвчиж байна. Тэгээд чи наад байгаа царайгаа хар даа ингэх байсан бол яах гэж тийм сонин зүйл хийдэг байна аа. Манай найзаас өөр хүн байсан бол чамайг цагдаад мэдэгдчихсэн байгаа

Сэүн- ....

Сүхён- Би чамаас ганцхан юм асууя

Сэүн- За

Сүхён- Чи Су-Ад үнэхээр хайртай юу?

Сэүн- Тийм ээ хайртай энэ дэлхий дээр хэнийг ч тэгж хайрлаж үзээгүй. Су-А миний амь амьдрал

Сүхён- Энэ үг чинь яг үнэн биз

Сэүн- Надад итгэхгүй байгаа юм бол яах гэж асуусан юм

Ноён У-ийн эхнэрийн сонгон шалгаруулалтWhere stories live. Discover now