Атаархал

926 75 3
                                    

Сэнаг дагаж дуртай дургүй Сэүний компани руу явлаа. Сэүн намайг хараад яах бол уурлах болов уу?
Үүдний хүлээн авах дээр нь очоод Сэүнтэй уулзах гэсэн боловч цаг аваагүй бол уулзах боломжгүй гэсэн хариу хэллээ. Уулзах боломжгүй юм байна гээд баярлаж байтал би хэнтэй яваагаа мартсан бололтой алдарт супер стар Сэнатай явж байгаа шүү дээ. Яаж аргалсан юм бүү мэд бид хоёрыг нэг өрөөнд оруулж ирээд хүлээж байхыг хүслээ. Нээх ч удсангүй Сэүн Минсоктой ороод ирэв. Би ч танигдахгүй гэсэндээ нүүрээ халхлаад байдгаараа доошоо нугдайн сууна. Гэсэн ч угаасаа тэнэг хүн л биш бол бүхэл бүтэн хүнийг танихгүй байна аа гэж байхгүй Сэүн Минсок хоёр хоёул над руу гайхан харна

Сэүн- Энд ямар хэргээр ирээв

Сэна- Аан таньд бяцхан бэлэг бэлдээд тэрнийгээ өгөх санаатай л [ууттай чихмэлээ Сэүн рүү ойртууллаа]

Сэүн- Баярлалаа гэхдээ тийм зүйл хэрэггүй ээ

Сэна- Энэ миний сэтгэлийн бэлэг болохоор та авчих л даа

Сэүн- [санаа алдсаар] Ойлголоо

Сэна- Та задлаад үзээ ч

Сэүн- [уутыг задлан дотроос нь өнөөх виви шиг царайтай нохойны чихмэлийг гаргаад ирэв] Энэ чихмэл үү?

Сэна- Тийм ээ, таныг нохой тэжээдэг нохойнд хайртай гэхээр чинь бэлдсэн юм. Надтай адилхан сонирхолтой юм байна лээ [маягтай гэгч нь инээнэ]

Сэүн- Аан тийм үү [над руу заналтайгаар ширтэн сууна. Уучлаарай Сэүн~аа] гэхдээ уучлаарай авч чадахгүй нь ээ. Дууссан бол би ингээд явъя даа [гээд босов]

Сэна- [Сэна зогсоох гэж оролдох гэснээ болиод над руу муухай харсаар ирэв] Энэ бүхэн чамаас болж байгаа юм хэн л би бүгдийг нь мэднэ надад даатгачих гээд байлаа даа. Шоунд оролцоно гэж бодоод ч хэрэггүй шүү

Сэүн- [гарах гэж байснаа болиод] Хүн сэтгэлээсээ өгсөн бэлгийг хаяж болохгүй юм шиг байна. Би авья

Сэна- Нээрээ гэж үү? за би аваад өгье

Сэүн- Хэрэггүй ээ, наад эмэгтэйгээрээ өгөөд явуулчих

Би нөгөө нохойгоо барьсаар Сэүн рүү удаанаар алхана. Хэдий Сэүн инээж байгаа харагдах ч нүдэнд нь гал асаж байна. Би чихмэлээ Сэүн рүү сунгатал тэр гарнаас минь татаж өөртөө ойртуулаад чихэнд

Сэүн- Орой гэртээ уулзацгаая ЭХНЭР МИНЬ [үгээ зөөсөөр заналтай нь аргагүй хэллээ]

- [шүлсээ гүд хийтэл залгиад юу ч хэлж чадахгүй зүгээр л Сэүн рүү харан зогсоно] .....

Ноён У-ийн эхнэрийн сонгон шалгаруулалтWhere stories live. Discover now