Вивигийн эхнэр

724 71 3
                                    

Сүхён- Мм цаг хэд болж байна... бас би хаана байна аа. Утас хаана... байж бай даа энэ чинь Ким Минсокийн өрөө биш үү

Минсок- Сэрчихсэн үү?

Сүхён- [сандарсаар] Ч...чи яагаад энд байгаа билээ бишээ би яагаад энд байгаа юм... үгүй юм байна хоёулаа яагаад энд хамт байгаа юм. Бүүр нэг орон дээр... хүлээж бай даа би яагаад хувцасгүй байгаа юм

Минсок- [нүүрээ нухлан мишээсээр] Юу яагаад гэж? санахгүй байгаа юм уу? чиний хүссэнээр хоёулаа наашаа ирсэн шдээ

Сүхён- [Найдлага тээсэн харцаар Минсок руу ширтээд] Арай хоёулаа тэгээгүй биз дээ

Минсок- Тэгсээн

Сүхён- Чи намайг зүгээр Су-А дээр хүргээд өгчихгүй дээ. Ахх яана аа [толгойгоо барьсаар сууна]

Минсок- [хайр дүүрэн харцаар ззөлөн ширтэж байсан харц нь огцом хувирч төв царайлсаар] Арай харамсаад байгаа юм биш биз дээ

Сүхён- [бухимдангуй] Баярлаагүй нь мэдээж биз дээ

Минсок- [хормын дотор харц нь хүйт даасаар хөндий хоолойгоор] Надтай нэг шөнийг өнгөрөөх тийм ичгэвтэр зүйл байсан хэрэг үү? тийм ичмээр байгаа юм бол юу ч болоогүй гээд бодчих

Гэнэт утас дуугарч Сүхёнд дуудлага ирлээ

Сүхён- Байна уу?

Сэүн- Байна аа хаана байна хурдан хүрээд ирээч Су-А өвдчихсөн юм шиг байна аа. Ахтай хамт ирээрэй хурдлаарай

Сүхён- [санаа нь зовсоор] Юу? хаана нь өвдсөн юм... хэр хүнд өвчин юм аюултай юм уу?

Сэүн- Тэрийг нь мэдэхгүй байна аа... эмнэлэг явъя гэхээр зүгээр гээд явахгүй юм

Сүхён- За би одоо шууд очлоо [өндийн хувцсаа өмсөх гэж байснаа болиод Минсокт хандана]

Сүхён- Мм нөгөө Су-А өвдчихсөн юм шиг байна хоёуланг нь хурдан хүрээд ир гэж байна.

Минсок- Ойлголоо [гэсээр өрөөнөөс гараад явчхав]

Сэүнийх рүү явж байх замдаа хэн хэн нь юм ярьсангүй замын турш чимээгүй байдал ноёлно. Сүхён цонхноос харцаа үл салгах бол Минсок нэг хаа нэг Сүхён руу зүгээр эсэхийг нь шалгах мэт чимээгүйхэн хэсэг харна. Тэр хоёрын юу бодож явааг бурхан чөтгөрийн аль нь ч үл мэднэ.

Сүхён- Су-А [хэмээн гүхээрээ очиж тэвэрлээ]

- [хошуугаа унжуулсаар] Сүхёнаа

Сүхён- Хаана нь юу нь өвдөөд байгаа юм мм харъя, эмнэлэг явахгүй яаж байгаа юм бэ айн [эргүүлж тойруулан өвдсөн эсэхийг нь шалгана]

Ноён У-ийн эхнэрийн сонгон шалгаруулалтWhere stories live. Discover now