Нар

672 86 9
                                    

Сүхён- Чи надаар яг яах гээд байгаа юм би чамтай гэрлэхгүй гэж хэлсэн биз дээ... хайрт найз бүсгүйтэйгээ гэрлэхгүй надтай гэрлэх гээд байгаа шалтгаан чинь юу юм... намайг одоохон явуул [гараа далайлаа]

Жунмён- [гарыг нь барьж аваад] Би чамд хэлсэн би ганцхан чамтай л гэрлэх болно оо гэж... би тэр эмэгтэйгээс салчихсан болохоор уурлах хэрэггүй

Сүхён- Чиний тэр эмэгтэйгээс салсан эсэх надад огт хамаагүй. Намайг хүчээр авч явж байгаад чинь л уур хүрээд байна

Жунмён- Тэгвэл чи яагаад надтай явахгүй гээд байгаагаа тайлбарла

Сүхён- [муухай харсаар] Чи анхнаасаа ийм тэнэг байсан билүү. Би наснаасаа их хэлсэн би чамд хайргүй чамтай гэрлэж чадахгүй

Жунмён- Эмэгтэй хүн хэзээ шууд хараад хайрладаг байсан юм... чи намайг хайрлахад хугацаа хэрэгтэй... бас чамд сонголт байхгүй хувь тавилантайгаа эвлэрэх хэрэгтэй хайрт минь [эрүүнээс нь бариад уруул руу нь дөхөв]

Сүхён- [гарыг нь хүчтэй түлхээд] Хувь тавилангаа өөрөө удирдах болно... тиймээс амьдралд минь чам шиг хэрэггүй хүн алга

Жунмён- [цонх руу харсаар] Хуримын ёслол хүртэл аав ээж дээрээ байж бай

Сүхён- Чи зүгээр л намайг гэрт минь хүргэж өгөхөд л болно

Жунмён- Би тэгж бодохгүй байна. Бас тэр Минсок гээд нэрийг нь дуудаад байсан хүн чинь хэн юм

Сүхён- [доошоо харсаар] Чамд хамаагүй

Жунмён- [чангаар инээгээд] Аан чиний хайрт байх нь ээ

Сүхён- Чамд хамаагүй гээд байгаа юм биш үү?

Жунмён- Хэлээд байсан чамайг байгаагаар чинь хайрладаг хүн байх нь

Сүхён- Дуугүй болоод өгөөч

Удалгүй Сүхёний аав ээжийн гэрт ирэв

Жунмён- Ноёнтоон хатагтай Сүхён ирлээ

Сүхён аав- [цаанаас уулга алдан инээсээр цаанаас хүрч ирэв] Ким хүргэн тэгж их ёсорхох хэрэггүй дээ удахгүй нэг гэр бүл болохоос хойш зүгээр л аав ээж гэхэд болно.

Сүхён ээж- Манай дэггүй охиныг авч ирсэнд баярлалаа

Жунмён- Зүгээр дээ ааваа ээжээ өмнөх удаагийнхаа бодвол олоход жоохон хэцүү байсан ч ямартай ч олж чадлаа [хэмээн худлаа инээлдэнэ]

Сүхён ээж- Ким хүргэн ядарсан биз дээ орж хоол ид бараг болж байгаа

Жунмён- Ойлголоо ээжээ [гэсээр гурвуул гал тогоо руу орлоо]

Ноён У-ийн эхнэрийн сонгон шалгаруулалтWhere stories live. Discover now