Ойлгоорой

740 53 0
                                    

Минсок- Хөөе У Сэүн манайд юу хийж байгаа юм [хэмээн буйдан дээр тухлах Сэүн рүү гайхан хэллээ]

Сэүн- Хайртай ахтайгаа уулзах гээд

- Энэ хүн таныг байхгүй болохоор ажилдаа ч явахгүй хүний хажуугаас салахаа больчих юм. Та нэг загнана байгаа

Минсок- Яахаараа надгүй ажилдаа явж чаддаггүй юм

Сэүн- Таныг байхгүй болохоор ажил дээр байх ч хүсэлгүй болчих юм [гэсээр мөрийг нь дэрлээд хошуугаа унжуулав]

- Худлаа яриад байх юм үнэнээ л хэл л дээ. Ахгүй ажил чинь явж өгөхгүй байгаа биз дээ. Та хамаг юмыг нь хийж өгсөөр байгаад муу зантай болгочихсон. Таньгүй бол энэ компани дампуурах байх даа

Сэүн- Тиймээ ахаа та ямар удаан амардаг юм бэ? [гомдоллоно]

Минсок- [дух руу нь няслаад] Солиороод бай л даа. Даавууны долоо хоногоо аваад 4 л хонож байна шдээ.

Сэүн- [буйдан руу тэрийн унаад] Аягүү яаж дахиад 3 хоног хүлээнэ ээ

Сүхён- Хөөе чи муу захирал гээд давраад байгаа юм биш үү? өөрөө хий тэгээд байвал даавууны 7 хоногийг 1 сар болчихож чадна шүү [гэсээр бяцхан охиноо тэвэрсээр цаад өрөөнөөс гарч ирэв]

Сэүн- Сүхён~аа

- Тээр би хэлсэн биз дээ... би чиний эхнэр юм уу? Ах чиний эхнэр юм уу? сүүлдээ би ах та хоёрын голоор ороод чамайг аваад суучихсан билүү ч гэж бодох юм

Сэүн- [эхнэрийнхээ мөрөөр тэврээд] Миний хайр чинь ухаалаг эмэгтэй тиймээс миний ахыг гэх хайрыг ойлгоно биздээ тиймээ... би Сүхён та хоёрыг ойлгодог шиг

Сүхён- Тэнэг тэнэг юм яриад л явах юм даа. Су-А чамайг ойлгож болох ч би нөхрөө өгөхгүй шүү эртхэн хэлчихье. 

Сэүн- [ээжийнхээ энгэрт тайван унтах хүүгээ аваад] Дури аавдаа хүрээд ир. Аавд нь чамаас өөр хүн алга [хэмээн худлаа уйлна]

Минсок- [хүүхдийн уйлах дуунаар шинэхэн аав] Манай Юүри сэрчихсэн үү?

Сэүн- Танай охин яахаараа манай хүүтэй төстэй нэртэй байдаг юм.

Минсок- Манайх түрүүлээд охиндоо нэрийг нь бодчихсон байтал танай хүү түрүүлж төрөөд адилхан нэртэй өгчихсөн байж

Сэүн- Энэ бол хувь тавилан танайх ч манайх ч хүүхэддээ ямар нэр өгөх гэж байгаагүй хэлээгүй мөртлөө адилхан нэр өгнө гэдэг чинь...

Минсок- Жинхэнэ хувь тавилан гэдэг чинь Сүхён бид хоёр байхгүй юу. Сүхёнтой уулзаагүй бол би хэзээ ч хүнтэй гэрлэх байтугай ийм хөөрхөн гүнжийн аав болно гэж төсөөлөх ч үгүй байсан. [гээд охиныхоо хацар дээр зөөлөн үнсэв]

Ноён У-ийн эхнэрийн сонгон шалгаруулалтWhere stories live. Discover now