Хайраа!

917 77 2
                                    

- Хүлээ дээ... чи надад хайртай гэж үү?

Сэүн- Тийм ээ

- [инээгээд] Ээе битгий тоглоод бай л даа

Сэүн- [нүдээ эргэлдүүлсээр] Би ерөөсөө тоглоогүй байна. Чи одоо тийм их хүнд хууртаж явсан юм уу? байнга л битгий тоглоод бай гэх юм. Эсвэл би тийм тоглоомтой хүн шиг харагдаад байна уу?

- Энэ ертөнцөд өөрөөсөө өөр хүнд итгэж болохооргүй болчихсон хорвоо шдээ. Тэглээ ч ийм юманд хэн итгэж байсан юм ямар хоёулаа дурлалт хосууд ч биш

Сэүн- Одооноос итгэх ёстой болж дээ. Би чамд үнэхээр хайртай Ким Су-А. Чамайг надад хайргүйг чинь мэднэ ээ, бас одоохондоо намайг хүлээж авч чадахгүйг, миний сэтгэлийг хүлээн зөвшөөрч чадахгүйг чинь ойлгож байна. Гэхдээ миний чамайг гэсэн сэтгэл минь үнэн шүү.

- [алгаа ташаад] Ваав У Сэүн чи чинь надаас илүү жүжиглэдэг юм байна шдээ. Чи ер нь мэргэжлээ их буруу сонгожээ. Одоо ч оройтоогүй байна даа [гэсээр нуруу руу нь цохилоо]

Сэүн- [гараас татаад уруул дээр үнсчихлээ] Одоо ч гэсэн итгэхгүй л байна уу?

- [нүүр халуу шатаж сандарсандаа Сэүнийг цааш нь түлхээд] Ч...чи яаж байна аа.... яагаад хүнийг зөвшөөрөлгүй үнсэж байгаа юм бэ?

Сэүн- [хуруугаа уруул дээр тавиад] Чшш, орилохоо болихгүй бол дахиад үнсчихнэ шүү

-.... [амаа хоёр гараараа чанга дарна]

Сэүн- [санаа алдаад] Зөвшөөрөлгүй үнссэнд уучлаарай. Нүүр чинь улай бутарчихаад над руу уурлаж байгаа чинь хөөрхөн харагдаад тэссэнгүй

- Хүн цочоогоод дахиж битгий ингээрэй

Сэүн- Чамайг зөвшөөртөл би дахиж чамайг үнсэхгүй ээ. Тийм болохоор гараа уруулнаасаа холдуулж болно

- Я...яг биз

Сэүн- Яг аа яг

- ... Авлаа шүү

Сэүн- Тэг ээ тэг.... гэхдээ бодоод байсан чинь түрүүлж зөвшөөрөлгүй үнссэн нь хэн билээ дээ. Чи ч бас надаас уучлалт гуй [гээд над руу харлаа]

- Би юу даа, хэзээ вэ? амьдралдаа эсрэг хүйстнээ зөвшөөрөлгүй үнсэж байснаа санахгүй юм байна шүү

Сэүн- Яанаа ичээрэй чи, санахгүй байна уу?

- Санахгүй байна

Сэүн- Сануулаад өгөх үү? [гээд биенээс минь татаад өвөр дээрээ суулгачихлаа]

- [нүүр улайсаар] Х...өөе чи с...сая намайг зөвшөөртөл надад хүрэхгүй гээд байсан яасан бэ?

Ноён У-ийн эхнэрийн сонгон шалгаруулалтDonde viven las historias. Descúbrelo ahora