Хулуухны хайрт

527 46 1
                                    

Эмч- [хаалга онгойж эмч гарч ирлээ] Ким Сүхёний гэрээс хүн байна уу?

Минсок- [хурдлан очиж] Би... би байна Сүхён зүгээр биз дээ

Эмч- Биеийн байдал нь тогтворжсон гэхдээ одоогоор сэргээгүй байна.

Минсок- Уулзаж болох уу? эмчээ

Эмч- Болно оо гэхдээ нэг хүн л орж болно

Минсок- Ойлголоо Сэүнаа би гялс орчхоод ирье [хэмээн гадуур хүрмээ өглөө]

Сүхён аав- Яагаад чи орно гэж хэн болчхоод орох гээд байгаа юм. Энд сүйт залуу нь байсаар байхад

Минсок- [хүйтэн харцаар тэд нарыг ээлжлэн ширтэж байгаад] Би хэн бэ гэж үү? Сүхёний асран хамгаалагч... бишээ нөхөр нь байна. Өөрсдөө нүднээс далд орвол сайн байна шүү. Та нар шиг хүмүүс эхнэрийн маань гэр бүл байх эрхгүй

Эмч- Хэн нь орох билээ

Минсок- Би орно оо

Эмчийг дагаж өрөөнд орж ирлээ

Минсок- [Аяархан явсаар хажууд нь очиж суулаа] Сүхёнаа 

Минсок- [хацрыг нь илбэн] Зүгээр биз дээ өвдөж байна уу? одоо би чамайгаа хэнд ч өгөхгүй хэн ч чамайг өвтгөж чадахгүй болохоор санаа зоволтгүй [хэмээн гар нь дээр нь үнсэв]

Сүхён- [танил хоолой танил үнэр үнэртэхэд Сүхён нүдээ нээлээ] Минсокаа

Минсок- Сэрчихсэн үү? яаж байна өвдөж байгаа газар байна уу?

Сүхён- [зөөлнөөр инээмсэглээд] Чамайг хараад юу ч өвдөхөө больчихлоо

Минсок- Дахиж намайг ингэж айлгаж болохгүй шүү ойлгосон уу? би чамайг ямар ч хамаагүй аргаар хамгаалах болохоор надад итгэ [хэмээн гарыг нь хэзээ ч тавихгүй мэт илбэн атгана]

Сүхён- [өндийн сууж нүд рүү нь дулаахнаар ширтэнгээ] Минсокаа

Минсок- Мм

Сүхён- Хайртай... чамд энэ дэлхийн юунаас ч илүү хайртай намайг битгий орхиорой [гэж хэлээд чангаар тэврэв]

Минсок- Би ч гэсэн чамдаа хайртай бас хэзээ ч энэ гарыг тавихгүй харин чи намайг битгий түлхээрэй [гээд өөртөө улам нааж үсийг нь илнэ]

Сүхён- Дахиж хэзээ ч түлхэхгүй ээ

Эмч- [хаалга онгойх сонсогдоход нь хартал эмч өрөөнд орж ирсэн байлаа] Өө сэрчихсэн үү?

Сүхён- Тиймээ эмчээ би хэзээ эмнэлгээс гарч болох вэ?

Эмч- Их хэмжээний цус алдсан бас хямарсан байгаа болохоор хоёр гурав хоног хэвтэх шаардлагатай тэгээд биеийн байдлаас хамаарч гарч болно

Ноён У-ийн эхнэрийн сонгон шалгаруулалтWhere stories live. Discover now