Салцгаая

938 79 7
                                    

Сэүн- Сайхан амарсан уу? [үсийг минь арагш нь хойшлуулав]

- Чи яг галзуу байхаа

Сэүн- Би чамд сануулсан шийтгэл шүү гээд

- Босох ч тэнхэл алга чи ганцаараа цайгаа уугаад ганцаараа ажилдаа яваарай

Сэүн- Би ч аймар юм аа... өвтгөсөнд уучлаарай хайраа [гээд хацар дээр үнслээ]

- Уучлаарай гэнэ шүү [дэр авч хамаг хүчээ шавхан Сэүнийг цохиж гарлаа. Тэр өвдсөн гэхээсээ илүү жаргалтай байгаа бололтой инээж байна]

Сэүн- Энэ гэхдээ миний буруу биш шд. Чи өөрөө л намайг тоохгүй Чанёол гэдэгтэйгээ бараг наалдах нь холгүй байгаад байхаар чинь уур хүрсэн... тэгээд харамласан... [доошоо хараад хошуугаа унжуулна]

- Чи үнэхээр хартай юм аа. Зүгээр найз гэж хэлсэн шд. Чанёол миний сайн найз болохоор битгий санаа зов бид хоёрын хооронд юу ч байхгүй.

Сэүн- Чи гадаад явж сурмаар байгаагаа надад яагаад хэлээгүй юм

- Тэр үү... чамтай гэрлэхээсээ өмнө гадаадад сурмаар санагддаг байсан юм аа

Сэүн- Харин одоо? чи намайг хаяад Чанёолыг дагаад явахгүй биз дээ?

- Одоо надад энд үлдэх шалтгаан байгаа болохоор явахгүй ээ

Сэүн- Ямар шалтгаан?

- Чи мангар аа [баярлаж байгаа бололтой нүүрэндээ том инээмсэглэл тодруулна]

Сэүн- Тэгвэл амар даа би буулаа [Хувцсаа өмсөөд дахин хацар дээр зөөлөн үнсээд буулаа]

Өнөөдөр ажилдаа явж чадахгүй юм шиг санагдаад менежер эгч рүү залгаад чөлөө авчихлаа. Үд хүртэл хэвтэв биеийн хөндүүр багасчихсан юм шиг болохоор нь босож гадагшаа гарахаар болов. Ганц өдөр амарч байгаагийнх Хан мөрөн рүү очъё гэж бодоод алхаад явж байтал нээх таньдаг бие урд алхаж байхаар нь алхаагаа бага зэрэг хурдасгаад хажууд нь очоод хальт харж амжив. Кай мөн байна хар малгай, хар шил, маск зүүчихсэн ч гэсэн хаанаас нь ч хараад таньж байлаа.

- Кай! [гэнэт хажууд нь очиж зогсов]

Кай- Цочих гэж... чи энд юу хийж яваа юм

- Зүгээр салхилдаг юм уу гээд л харин чи

Кай- Адилхан

- Алдартай байх ч хэцүү бололтой. Хар халуунд хамаг юмаа баглаад явах төвөгтэй байгаа биз дээ

Кай- Олонд танигдаагүй байх ч амар юм аа хар халуунд нүүрээ ч нуух хэрэггүй [мушилзан над руу харлаа]

Ноён У-ийн эхнэрийн сонгон шалгаруулалтWhere stories live. Discover now