Би чамд хайртай

986 85 0
                                    

Өглөө ч боллоо доошоо буутал Сэүн зуршил ёсоороо эрт сэрээд цайгаа ууж суугаа харагдана

Сэүн- Өглөөний мэнд! Сайхан амарсан уу?

- Ммхн чи

Сэүн- Сайхан байлгүй яахав

-.....

Сэүн- Өнөөдөр юу хийх гэж байна даа

- Мэдэхгүй ээ, ажил руу очиж дүрийн санал ирж үү гэж харах байх даа

Сэүн- ..... Өнөөдөр гэртээ эрт ирж чадах уу?

- Яах гэж?

Сэүн- Зүгээр л....

- Ямар ч байсан тэгье ээ

Сэүн- За тэгвэл би ажил руугаа түрүүлээд явлаа шүү

- Тэг дээ

Сэүн ажилдаа явлаа, би хувцаслаад ажил руугаа явахдаа бэлдлээ. Яг гарах гэж байтал

Мира эгч- Эзэгтэй та орой эрт ирж чадах уу?

- Өнөөдөр Сэүн та хоёр чинь яачихсан юм бэ? Хоёулаа л эрт ирж чадах уу гээд байх юм

Мира эгч- Өнөөдөр Сэүн захирлын төрсөн өдөр шдээ та мартчихаа юу?

- Аан тэгээд л өнөөдөр өглөөний цайнд далайн байцаатай шөл хийсэн юм уу?. Та тэгвэл өдөр гараад хоол хүнсээ бэлдээд намайг хүлээж байгаарай би ирээд өөрийнхөө гараар хоол хийж өгнө өө

Мира эгч- Мэдлээ эзэгтэй!

Flaskback end

Сэүн POV

- [цаг руу харсаар] 7 цаг болчихсон байна

Минсок- 7 цаг яасан гэж

- Төрсөн өдрөө эхнэртэйгээ тэмдэглэнэ

Минсок- Чи төрсөн өдрөө тэмдэглэдэггүй байсан биз дээ

- Энэ жил их онцгой жил болохоор

Минсок- [санаа алдсаар] Тэгвэл яв даа би эндэх ажлаа зохицуулчихаад явлаа

- [баяртайгаар] Баярлалаа хён, тэгвэл би явлаа.

Гадуур хувцсаа өмсөөд гарах гэж байтал Миа-аас дуудлага ирэв.

- Байна уу?

???- Аан сайн байна уу? Энэ утасны эзэн согтоод унтчихлаа. Боломжтой бол та ирээд авч болох уу?

- Өөр хүн рүү залга даа би завгүй

???- Айн.... гэхдээ

- [таслах гэж байснаа болиод] Ойлголоо зурвасаар хаягаа явуулчих

???- З...за

Удалгүй зурвасаар хаяг нь ирлээ. Уг нь Су-А дээр эрт очих ёстой юмсан. Гялс оччихоод харъя даа.

Ноён У-ийн эхнэрийн сонгон шалгаруулалтWhere stories live. Discover now