0

1.2K 82 2
                                    

Новш гэж үнэхээр царайлаг юм !

Тийм байгаа биз дээ? Манай сургуульд ирсэн нь болж

Хэн нь өөрийн болгохоо үзэх үү?

Хөмсөгөө зөв зурчаад ингэж хэл Ким Ёнхо

Наргиа чинь онцгүй байна шүү Сэра!

  Сургуулийн хонгилоор нэг инээлдэн шуугих хонгор охид дундах "БИ"

Гартаа ном барьж чихэвч зүүсэн тэр охин бол би, би ноомой охин биш ээ гэхдээ би дуу хөгжимд хэт гүн дурлаж, уран зохиолоо нэг ч удаа тасалж үзээгүй охин юм шүү.

"За тэгхээр Ким Миёол, өнөөдөр илүү дээр харагдаж байх чинь? Сайхан юм болоо юу?"

Тийм ээ энэ миний цор ганц найз болох Жон Хусог, тэр ахиад миний урд гарч ирээд ингэж хэлэхэд би нүүрэндээ үл ялиг инээмсэглэл тодруулсаар

"Амаа тат" Түүнийг өнгөрөн алхахад тэр миний үснээс уг татан

"Хараал чинь нөлөөлөхгүй байх шүү, чи жаахан сэтгэлээсээ инээ л дээ, байнга урвайж байх юм."

Би түүний өөдөөс дунд хуруу гарган нүдний шилээ тэгшлэх зүүсээр анги руу гаа алхав.

Ангид ороход тэд бүгд нэг нэгэнтэйгээ шивнэлдэн нааш цааш холхиж том өгзөгтэй охид ширээн дээр минь суусан байх нь хараалыг минь барсаар. Би гүнзгий амьсгалсаар хоёр дугаар салааны арын суудал руу гаа алхана.

"Кан Сэра, миний ширээн дээрээс босчих."

Сэра муухай харсаар ширээн дээрээс минь босч ядан самбарын өмнө гарч twerking хийж хөвгүүдийн харцыг булааж байгаа нь сэжгийг минь хүргэж өөрийн эрхгүй нойтон алчуураар ширээгээ алчихад хүргэв.

Тэгээд ахин л өнөөх чихэвчээ зүүсээр ширээн дээр сараачиж эхлэв.

Бие даан авсан манай ангийн багш болох МунГи ахин л ёозгүй байдлаар орж ирэн

"Өнөөдөр хэрүүл хиймээргүй байгаа болохоор Физикээ гаргавал ямар вэ?"

Манай ангийн ихэнхи хүүхэд Мунги багшийг битгий анги даан аваасай гэж хүссэн ч бурхан тэдний хүслийг таалаагүй нь онцгүй.

"Оо! Мартах шахаж манай ангид шинэ хүүхэд шилжиж ирж байгаа. Ороод ир." Хэмээн хаалга руу гараа даллахад гаднаас нэгэн эрэгтэй сурагч хөлөө зөөсөөр орж ирэв.

Үнэхээр надаас бусад нь түүнийг очоод аваад үнсэх нь холгүй "Царайлаг" гэж шуугиж байхад би ширээн дээрээ EXO Kai-гийн ABS-г зурж дуусаад уулга алдаж байлаа. "Аа! Гоё боллоо!"

"Өөрийгөө танилцуулаарай."

"Сайн байна уу? Намайг Мин Юнги гэдэг. Тусалж дэмжиж байгаарай."

Түүний бүдүүн хоолой нь чихэвчийг минь даван сонсогдож байхыг бодвол галзуу охид түүнийг отож байгаа нь гарцаагүй биз. Хэд хоногийн дараа гэхэд тэр Сэра-гын найз залуу болоод гар хуруунаасаа барилцана гэдэгт итгэлтэй байна.   

....

Хичээл ашгүй гэж дуусан Юнги дээр хүүхдүүд баасан дээр шавж буй ялаа шиг олширсон байх ба би ширээн дээрээ сандлаа тавиад энэ жорлонгоос гарах гэж яарч байсан юм.

Учир нь өнөөдөр аавын нас барсан өдөр, тахилгын ширээ засах болохоор эрт ирээрэй гэсэн байлаа.

....

Хайрт аав минь хорвоог орхиод хэдийн таван жил болсон байхад би түүнийг нэг ч удаа дурсан нулимс унагаагүй нь хачирхалтай.

Хэн нэгэнд би аавгүй гэхэд тэд "Өө уучлаарай, буруу сэдэв хөндчихлөө." Гэдэг гэхдээ үнэндээ би тэр үгэнд нь дургүй намайг улам л өрөвдөж байгаа нь үзэн ядмаар.

Ээж аавын зурагны урд уйлан сууж, би чихэвчээ зүүн гадаа гарч агаар амьсгалдаг байлаа. Цагаан архи барих нь биш гадаа гарах нь уламжлал болон хоцорч.

Өнөөдөр гадаа бороо шивэрч байна. Би халаасныхаа гүнээс хайрцаг тамхиа гаргаж ирэн гуниг харуусалтайгаа цуг мартддаг байв.

Уншиж байгаа бүх хүндээ баярлалаа !! Vote дарцгаагаарай !!!

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.


Уншиж байгаа бүх хүндээ баярлалаа !! Vote дарцгаагаарай !!!

𝐀 𝐖𝐨𝐫𝐥𝐝 𝐖𝐢𝐭𝐡𝐨𝐮𝐭 𝐲𝐨𝐮.||✓Where stories live. Discover now